2009-12-01
Баанк №2/Банкны банзал/

Банк санхүүгийн хөгжлийн хувьд бид ногооноороо байх шиг. Систем төлөвшиж чадаагүйгээсээ болоод шуундаа бяртай хэдэн нөхдөд кармаагаа сэгсрүүлсэндээ хал үзэж хашир сууж байна гэж хөөрцөглөх нь яана.
Монголын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг болох банк санхүүгийн салбар хөгжлийнхээ ахархан хугацаанд чамгүй олон хар мөрийг түүхэндээ үлдээсэн байх юм.

Цолмонгийн, Зидрагийн, алдат 14 тэрбумын Хадгаламжийн гэх Чимэдцэрэнгийн гээд л /жижгүүдийг эс тооцвол/ ар араасаа нэг нэгийнхээ мөнгө идсэн туршлагад тулгуурлан аргаа нарийсгасан луйврууд иргэдийн банкинд итгэх итгэлийг улам бүр хөсөрдүүлж байна.

Иймийн учир банкны ажилтны ёс зүйн асуудал тэргүүн эгнээнд яригдах сэдэв гэлтэй.

Энэ талаар би энд донгосох нь тусыг эс олох.

Гадна дотны хэн нь мэдэгдэхгүй этгээдүүдийн санаатай санаагүй хийсэн үйлдэл, эс үйлдлээс банкны салбар хямраад ч байх шиг, дэврээд ч байх шиг. Банк санхүүгийн салбарын хэтийн төлөв, бодлого ярьж их мэдэх гэлгүй тогоон дотрох асуудлаас хэд гуравыг бичлээ.

Аливаа өрсөлдөөн сайн муу нь хамаагүй ямар ч байсан хөгжил, өөрчлөлтийг авчирдаг. Хэдэн жилийн өмнөөс банкинд л ажиллаж байвал ар гэр, нутаг усандаа гаргуун сайн хүү болж харагдах тул баруун солгойгүй гүйж байж банкинд шургах нь залуусын мөрөөдөл болж байлаа. Банкууд ч бөөн бөөнөөр нь шалгаруулж шалгаж, аваа л. Арай гайгүй зүс царайтайг нь нүүр тахлах ухаантай теллер болгоно, ам хэл, толгой дөнгүүрийг нь хальт нэг булаалдах шахуу юм болно. Өө бас урлаг спортод авъястайг нь ногоон гэрлээр. Банкуудын хоорондох өрсөлдөөн /Монголбанкнаас гаргадаг шалгуур үзүүлэлт зэргийг хэлж байна/ ганган байрнаасаа гараад ногоон талбай, спортын ордонд лигээс дутахгүй өргөнөөр үзэлцдэг болсон нь боловсон хүчнээ сонгох шалгуурт нөлөөлж эхлэв. Шалгуураа ч алддөө.

Барууны туршлага, үйлчилгээний стандартаа сайжруулж байгаа нь энэ гээд баахан шинэковуудад итгэл хүлээлгэж теллерийн системд шилжив. Теллерийн систем гэдгийг энгийнээр хэлэх гээд оролдоё. Нэг ёсондоо хуучин чинь банкиар үйлчлүүлэх нь картын бараанд зогсож байгаа аятай байснаа даа, тэр нь гүйлгээгээ хийлгэх гэж эдийн засагч, нягтлан дээр дараалалд зогсоно, дараа нь мөнгөө тушаах, авах гэж касс дээр очерлоно гээд олон дамжлага байсныг нэг үйлчлүүлэгч нэг теллер дээр очоод гүйлгээгээ хийлгээд, мөнгөө тушаагаад асуудлаа хурдхан шийдүүлчихэж болдог болсон хэрэг. Манай аль ч банкинд орсон цэмцгэр цэмцгэр охид хөвгүүд угтаж аваад л албаар аятай хэдэн мэндчилгээгээ хэлж угтана. За тэр үйлчилгээ үзүүлж байгаа нь ч бүр элэг авна л даа. Нөгөө данс, гүйлгээгээ мэдэхгүй байн байн өндөлзөж хэн нэгнээс асуугаад л будилж гарна. Энэнд нь гомдоллохоор ахлах, дарга нь гарч ирээд л засна залруулна ухааны юм ярина. Ингэж хоёр ажил болгох хэрэг байна уу.
Минийхээр бол банкинд ажилд орсон хүн он удаан жил туршлага хуримтлуулж, харилцааны соёлд суралцаж, барагтайд алдаж хөдлөхөө байгаад ирэхээрээ банкныхаа нүүр царай /хөөрхөн муухайг хэлээгүй байна/, теллер болж урт удаан хугацаанд харилцсан харилцагч нартаа танил, элэгсэг дотно үйлчилгээ үзүүлж ажилласаныхаа төлөө банкиндаа байхгүй өндөр цалинг авдаг баймаар. Гэтэл одоо таг эсрэгээр нь л яваад байх шиг. Банк гэдэг чинь билетийн касс биш байлтай.

Нэг банкнаас гараад нөгөө банкинд, нөгөө банкнаасаа гараад тэр банкинд, тэр банкнаасаа гараад эргээд нөгөө банкиндаа гэхчилэн банк банк хэсч явдаг нэгнийгээ “банкны банзал” гэх. Банкны банзалд саймсраад байх юмгүй ч тэд хулгай хийдэггүй юм. Харин ч урт удаан хугацаанд банкиндаа шалз болтлоо шигдсэн хувалзнууд л тэрбум тэрбумаар нь хулгай хийчихээд өвдөх завгүй, төрөх завгүй, амрах завгүй, үхэх ч завгүй хуучин кадр болж банкиндаа хайр зарлана.

Төрөөд, хүүхдээ сар хүргэхгүй ажилдаа орох нь банкиндаа сайных уу? үгүй. Аюгүй л бол хулгай хийчихээд илэрчих байх гээд сууж чадахгүй ажилдаа орж байгаа нь тэр /бүгд тийм биш л байх/.
Энэ болгон ер нь л явж явж боловсон хүчнээ яаж сонгож байгаагийн л илэрэл шүү дээ.

Мэдээж банкны салбарт олон сайхан боловсролтой залуус ажиллаж байна. Улсдаа тэргүүлэх хэмжээний боловсон хүчний чадамжтай салбар. Гэтэл нэг үхрийн эвэр доргивол юу гэдэг билээ ? л болж байна. Бодох л асуудал.

Бичсэн: Monkey | цаг: 01:27 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


minii bodoltoi niilj bna, ene met olon jijig, zasaj bolohuits asuudluud bankind bgad bgan.
amjilt huseye,
Бичсэн: Boloroo цаг: 13:33, 2010-05-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax