2010-01-20
Мал мянга хүрэхээр ...
Цагаан сарын ууцны үнэ 75-130 мянга хүрчээ. Говийн сумдаар малчид бүтэн хонины гулуузаа 5000–д өгч байгаа ч гэх мэдээ мэдээллийн сувгаар сонсдох юм. Зуданд үхсэн махыг хиамны цехүүдэд үнэгүй шахуу шахаж байгаа тухай ч яригдаж байна.
Ер нь бол мал махыг тойрсон бүхэл бүтэн эдийн засгийн томоохон салбар амьсгалж байна. Мал бэлтгэлийн компаниуд намар мал мах авч дараад хавар борлуулах ажлыг хийнэ, их энгийн. Гэтэл энгийн зүйлийн хэмжээ томорхоороо бодлогын асуудал болж хувирдаг. Гэтэл энэ асуудал яагаад улс орны бодлогын асуудал вэ гэхээр, мал мах гэдэг нь олон зуун малчдын амьжиргааны, арилжааны гол хэрэгсэл. Нөгөө талаар мах нь өргөн хэрэглээний барааны сагсад ордогын хувьд энэ бүтээгдэхүүний үнийг бодлогоор зохицуулах нь зайлшгүй.
За энэ ч бол зарчмын асуудал. Гол нь өнөөгийн нөхцөл байдал юуг зөгнөөд байна вэ гэхээр …
Намарын бус одоогийн /малчид одоо малаа нядлаж байна/ мал бэлтгэлийн үйл явц нь хавар махны нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлнэ. Үүнээс болоод мал бэлтгэлийн компаниуд намар өндөр үнээр бэлтгэсэн махаа дотоодын зах зээлд борлуулах нь эдийн засгийн хувьд алдагдалтай тул аль болох гадагш экспортлох бодлого барих нь гарцаагүй. Тиймээс манай улсын хувьд Япон, Солонгост үлэмж бага экспорт хийж байгааг эс тооцвол ОХУ гэсэн уламжлалт худалдан авагч, БНХАУ гэсэн шинэ тутам яригдаж байгаа ирээдүйн худалдан авагч байж болох… гэсэн хоёр л худалдан авагчтай улс. Гэтэл саяхны хэдэн өдөр манай дарга нар хятад улсад ажлын айлчлал хийхдээ монголоос мах экспортлох асуудлыг ярьсан боловч өөдөөс нь…болж байна, харин малаа эрүүлжүүл гэсэн энгийн хариулт өгсөн байх юм. Монгол малын мах тэр аяараа эрүүл ахуйн шаардлага хангахгүй болоод тэгэж байгаа бус манайд малаа эрүүлжүүлэх бодлого, дотооддоо барьж байгаа эрүүл ахуйн стандарт адгийн наад/манайхруу ямаршуу юм экспортлодог билээ дээ/ хятадын хорио цээрийг давж чадахааргүй хэмжээнд байгааг л харуулж байна. Ийм байтал юун гуравдагч оронд мах экспортлох асуудал, яриад ч хэрэггүй. Сурсан дассанаараа орос ах нар л олон юм ярилгүй жилдээ хэд гурван юм авна. Монгол махны худалдан авагчийн хувьд нэг иймэрхүү. Бид чинь бэлчээрийн малын мах чухал л хаана ч байхгүй амт чанартай, гойд тухай ярьж өөрсдийгөө баясгадаг. Тэр тийм ч биз. Гэхдээ олон улсад экспорт хийхийн тулд малын эрүүл ахуйг хангах бодлогын асуудал чухал болох нь харагдаж байна. Дотооддоо өглөө өдөр үдэш, үй айгүй идээд ч 40 сая малаас хүнсэнд юу ихийг барааж. Тэгвэл энэ мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэнд оруулж, бие даасан хөгжлөөр хангахын тулд заавал экспорт, хагас болон бүтэн боловсруулалт хийх асуудал л чухал байна. Энэ зуд турхан их мал байхаасаа илүү ашиг шим өндөртэй, чанартай цөөн малтай байх нь илүү юм гэдэгийг ойлгуулж байх шиг. Ийм гэнэтийн ухаарал 2010 оны намар реакц үзүүлж бөөн бөөн нядалгааг дагуулах биз. Тэрхүү огцом нийлүүлэлт нь нийлүүлэлтийн илүүдлийг үүсгээд зогсохгүй нөгөө үнээ дараад авна. Үнэ хямд байх нь хэрэглэгчдэд хэрэгтэй ч малчдын амжиргаанд шуут тусгалаа олж хөдөөгийн уул талаар ядуусын тоо нэмэгдэнэ.
Ийм л зүй ёсны гаргалгаа харагдаад байна. Гол нь манай малчид хамгийн чих зөөлөнтэй сонгогч тул 76 хайраа харамгүй цацаж малжуулах, амьжиргааг дэмжих гээд л хөдөөрүү чиглэсэн төрийн бодлого хүчээ авах биз. Энэ бол тийм ч чухал биш.
Монголын мал аж ахуйн салбарт тооноос чанарт шилжих хууль үйлчилж шинэ цагийн фермерүүд борооны дараах мөөг шиг л гарч ирэхэд төрийн түшээдийн хэлэх дуртай хөтөлбөр, зээл тусламж багагүй үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.

Бичсэн: Monkey | цаг: 17:46 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Төрийн өндөрлөгүүд бодолцох л асуудал, Минийхээр мал нь олонь чанартай ч байх ёстой гэж бодож байна.
Бичсэн: Найз нь (зочин) цаг: 13:41, 2010-01-21 | Холбоос | |


гоё шүү маш их таалагдав. Дээгүүрээ малчдад тусална л гээд байдаг ингэж л тусалмаар байгаа юм даа...
Бичсэн: xvv цаг: 10:48, 2010-01-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax