2010-03-09
Монгол улсын иргэн бүр улс төрч
Нам дагавал ам тосдоно оо гэж… нийгмийн хийгээд эдийн засгийн энэ ороо бусгаа цагт нам дагаж ам тосолчих санаатай нээг их зангиа зүүсэн, үзэл сурталтан болж хувирах нь цаанаа үндсэндээ хоёр шалтгаан байх шиг.
Нэгдүгээрт нам, албан тушаалтанг дагаж далдагнаж байгаад худлаа үнэн нэг муу сэтэр зүүж түүгээрээ мөнгө хийж хөлжих, хоёрдугаарт сүрхий эх оронч, үзэл бодолдоо үнэнч, залуу халуун нас, цусаа түмнийхээ төлөө өгдөг баатар болж хөдөлгөөн, бослого өрнүүлэх замаар улс төрд амьдрах гэж ядаж байгаа хөөрхийсийг шантаачилж байгаад намын карер эсвэл олны танил болох. Өөр ч нэг их гэгээн зорилго байхгүй байх шигээ. Тэр Магнайг хар!!!!!… овоо сүрхий нөхөр юм байх гэсэн чинь шоронгоос гарч ирээд тэнхэрснийхээ дараа ntv ээр “одоо бодоод байхад өнгөрсөн хугацаанд би их романтик байжээ” гээд хээв нэг хэлж байгаа юм даа. Юу гэж байгаан…??? тэр нөхөрийг дагаж халуунд халж, хүйтэнд хөрч, хөдөлгөөнийг чин сэтгэлээсээ дэмжиж явсан жирийн иргэдийн сэтгэл хүртэл романтик, түүний яриагаар гэнэн томоогүй, үл бүтэх хэрэг байсан хэрэг үү. Үгүй. Тэд чинь болохгүй бүтэхгүй байгааг амьдралаараа, ходоодоороо, хязгаарлагдсан эрхээрээ мэдэрч байгаа болохоор наашаа харсаныг дэмжиж, нэгдэн нийлж үгээ хэлэх боломж ирж байна гэж бодсон, горьдсон хэрэг.

Энэ үг Магнайгийн хэлэе гэж бодож хэлсэн үг биш ч байж болох. Учир нь цаазын ялтай зүйл ангиар зүйлчлэгдсэн хэн ч, ямар ч чин журамтан аминдаа тулахаар шантрах, ухрах, уг нь ч гэх ухааны юм урьж амиа хоохойлж болох юм. Нөгөө талаас хэрэв үнэхээр мань хүнийг тэгэж хэлэхээс өөр араггүй, үзэл бодлоосоо ухарсан, иргэний хөдөлгөөнүүдийн түүчээ болж байсныхаа хувьд үгээ, үйл хэрэгээ буцаан залгихад хүргэсэн бол өнөөгийн нийгэм үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг, төрд хандаж, болохгүй бүтэхгүй бүхнийг шүүмжилсэн хүнийг хэрхэн алиа салбадай мэт болгодогийн жишээ.

Өөрийн үзэл санаа, итгэл үнэмшил үнэт зүйлийн төлөө нугаршгүй зогсож чаддаг, амжилт, үр дүнд хүрэхийн тулд ухаалаг, алсыг харсан шийдвэр гаргаж чаддаг тийм л хүн хүнд хүндлүүлж, хүмүүс түүнийг үгийг сонсож, түүнд итгэл хүлээлгэдэг байлтай. Харамсалтай нь Батзандан, Магнай нар тэгэж чадаагүй, тэдэнд цааш алхах улс төрийн орон зай байхгүй. Тэд анхнаасаа ингэх л байсан юм бол аль нэг намд элсэж байхгүй юугаа хийж чадахгүй тоглоомоор тоглодог байнаа. Тэдний энэ тэнэг үйлдэл шудрага, ухаалаг, алсын хараатай, хийрхлээр асуудалд ханддаггүй, зарчимч залуусын гишгэх замыг балиартуулсан.
Үзэл бодол, хүсэл эрмэлзлэл, өөрийн хичээл зүтгэлээ бус нам дагавал ам тосдоно гэсэн явуургүй ойлголт хаа сайгүй тэнэж байна цаана чинь.

Ах нам, АН-ын шүдний өвчин нь залуучуудын асуудал болж хувираад байна. Хаашдаа хөгшин кадрууд нийгэмд газар авахаа байгаад ирсэн тул шинэ өнгө аяс, шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх нь намуудын өрсөлдөөний шинэ тактик болоод байгаа нь илт. Ах нам эх орончдын өдрөөрөө Ганхуяг, Ичинноров мэтийг намдаа ёслол төгөлдөр элсүүлж байх. Улс төрийн хийтэй, амаа тосолчих гэсэн залуусаас илүү, хувийн өндөр зохион байгуулалт, улс төрийн тогтсон үзэл баримтлалтай, өнгөрсөн хугацаанд өөрийн ажиллаж ирсэн салбарт өөрийгөө таниулж чадсан, тэр чиглэлээрээ улс төрд, бодлого барих салбарт ажиллах тийм л чадварлаг залуус шинэчлэл ханхлуулсан сэвэлзүүр салхинд дагаж хийсээсэй. Магнай мэт шиг нь больж үзэг.

Сүүлийн үед зарим нэг нь хувьсгал гэж юу болох талаар онол ярьж мэдэмхийрч байхад нөгөө хэсэг нь хоёр, гурван өөр хувьсгалын алийг нь хийх вэ ухааны юм ярьж сууна. Ай бүү мэд нэг л их улс төрөөр өвчилсөн улс болж хувирлаа энэ орон. Ярихгүй байж болохгүй юм л даа гай нь. Ярихгүй, бичихгүй, тэмцэхгүй болохоор номхон тэмээг ноолоход амар гээчийн юм болгоод байдаг, идэвхтэй оролцоё гэхээр 2 600 000 улс төрчийн нэг болчих гээд байдаг. “Яалтай ч билээ дээ” ,,,гэж -Алтайгийн хэлээр.

Бичсэн: Monkey | цаг: 22:28 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


үнэхээр энэ нийтлэлээ бичсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн ч улс төрийн намуудын маркетингийн менежер хийгээд яваад байгаа хүрэлсүх мэтийн хэдэн нөхөд үнэн инээдтэй байгааг улам бүр ойлгож байна.

технологийн шинэчлэл хийгээгүй байж баглаа боодлоо өөрчилчихөөд шинэ бүтээгдэхүүн гарсан болж маркетинг хийдэг хулхи компаниуд шиг л юм болж байна даа энэ намууд rolling on the floor
Бичсэн: projector (зочин) цаг: 17:33, 2010-10-19 | Холбоос | |


хүн өөрий үзэм баритлалдаа үнэнч, гол нь чин үнэнч, холыг харсан бас тээ наантай цаантай, бас үнэ мөнгө сандал ширээндээ танагтай шуналтай байх л хэрэгтэй, анх байсан анх гарч ирсэн шигээ одоо хэзээ ч байж чадахгүй, улс төр түүнийг залигжээ нэгэнт, одоо хэлж байгаа яриж байгаа нь нэх гоё улс төржсөн лекторшиг, тэхдээ яахуу бас сайхан залуу шүү
Бичсэн: Citizen (зочин) цаг: 19:08, 2010-04-10 | Холбоос | |


Магнайг яг голийг нь олж хэллээ шүү. Үнэхээр юм мэддэг хүн өмнөөс нь ичиж үхмээр л аяг гаргаж байна ш дээ. Зарим хөөрхий ингэхээс өөр арга байгаагүй байлгүй л гэж гэж бодож байгаа байх. Гэхдээ надад өрөвдөхөөс илүү хөөрхийлэлтэй санагдаж байна. Хөөрхий Магнай........
Санууштай, бодууштай юм байна.
Monkey чиний энэ нийтлэл надад таалагдлаа, цаашид улам сонирхолтойг санаж нийтлээрэй.
Бичсэн: bebe (зочин) цаг: 22:47, 2010-03-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax