2010-08-02
Ногоон дэлхий мөнхөд оршиг
Ай даа дэлхий дэлхий амь амьдралын алтан өлгий
Цэнгэг ус агаар нарны орон цог жавхлант хүн чиний эзэн ...


Хүн чиний эзэн... хүмүүс энэ үгэнд итгээд арай энэ дэлхий ертөнцийн эзэн нь би гээд ойлгоцон байдийм биш байгаа гэж бодогдмоор юм их байна. Зүгээр л хаяандах модоо сахалаа хусч байгаа аятай тайрч худалдаад л, мэдээж хууль бусаар. Дуртай газраа хэний ч зөвшөөрөлгүй, тэр тусмаа байгаль эхээс өөрөөс нь ч асуулгүй ухаж төнхөж байгаа нинжа нарыг хараад эд ерөөсөө нөгөө дээрх шүлгэнд итгэчихэж гэмээр байдий. Тэр мод, газар дэлхий чинь хүнийх байтугай хүн та бид энэ газар дэлхий дээр чинь өөрсдөө зочилж ирчихээд хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэх ухааны юм болоод байх шиг. Тийм болохоор аль аль талдаа хүнгүүс бид бодмоор юм байнаа. Яахав дээ алс хол сүнсний ертөнцөд тэнэж авсан хэдэн нөхөд бодьгалыг олж энэ дэлхий ертөнцөд хүнгүүсийн дүрээр зочилж ирсэнийх энэ ахар хугацаандаа идэж уухаа бодолтой идэж, хэрэглэх зүүхээ хянууштай. Үеийн үед энэ буудлын эзэн болох гээд дайрчихдаг нөхөд буцахаа болохоор гэнэт ухаарсан юм шиг хамаг хурааснаа буяны арга хэмжээ нэрээр тараагаад өгчихнө. Гол нь хэн хэндээ юугаа өгөх нь ямар хамаа байхав, гагцхүү эд баялагийг хүсэн мөрөөдөж, улайран зүтгэвээс түүнийг бий болгогч нь эх дэлхийн хэвлий дэх эрдэс баялаг тул та бидний араас энд буудаллахаар ирэх зочидод амь амьдралын нь алтан өлхий, цэнгэг ус агаар, нарны орон нь ямархан байдалтай хүлээж авахыг бодоод үзэцгээе.

Ногоон дэлхий мөнхөд оршиг.

Бичсэн: Monkey | цаг: 16:42 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Bodohoos ch aimaar dur zurag haragdaad bdag bolohoor ene talaar ali boloh bodohgui ymsan l gej hicheediin sh de aimaar aimaar
Бичсэн: sitgel цаг: 08:19, 2010-08-03 | Холбоос | |


Айдаа хэлээд ч нэмэргүй адгуус мал шиг юмнууд ч бий шүү...Адгуус мал ч бас эзнийгээ хүүе хаае гэж орилоход зогсдийм шүү...энэ угаасаа эмгэнэл... гуниглах
Бичсэн: Зоригт ван цаг: 16:58, 2010-08-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax