2011-05-30
Дорнодынхны цугларалтанд очоодоо...
Дорнодынхон цуглажийн гэхээр нь урилга заллага энэ тэр гэлгүү давхиад очлоо. Үүндэнд нь буугаад гайхсан гэж яана. Үнэхээр цугласан байна. Аймаар баярлахын хажуугаар нөгөөх хачин зангаараа хэн ямар зорилгоор цуглуулав, нөгөөдүүл нь юуны учир ийн идэвхийлэв гэхчлэн хардах сэтгэл хаа нэгтээгээс зурсхийв.

За тэгээд ороод чигээрээ алхсаар байгаад Монгол шилтгээний мөнгөн модны доогуур биеэ барисхийж хэн нэгнийг хайсан царай гаргаж, дугараагүй байхад нь утасаа хальт чихэн дээрээ бариастай явсаар миний өмнөхөн идэвхтэйн араггүй ирсэн хэдэн нөхөдтэйгээ нийлэн суув.

Хаашаа л харнав нээх танил царайнууд. Нэрийг нь санах гээд ч нэмэр алга. За тэр ч яахав, эргээд энэ ер нь юу болоод байна аа. Тах-тай юу ? байхгүй, босоо хүлээн авалт нь үнэтэй юу ? үнэгүй. Ээ бурхан минь энэ чин өнөө цагт ховор юм байх чинь гээд хоолруу ухсхийсэн боловч нэг төмснөөс илүүг олж авч чадалгүй очероос шахагдан гарлаа. Хүн ч гэж пиг. Манайхан үнэгүй юманд нугасгүйг нутгийн ах нар, залуучууд анзаарчээ янз нь гэх шүү юм бодож суутал нутгийн гэдгийг нь ч мэдээгүй юмаа Огоотой таарлаа. Явж явж хардаад байсан асуултынхаа хариуг олов. Огоо ах ивээн тэтгээд Дорноднутаг клабын үйл ажиллагааг эрчимтэй эхлүүлж байгаан гэнэ.
Би ч нутгаараа бахархаал, бас нутагтаа хайртайгаа мэдрээл өнгөрлөө. Өдөржин цугласан олон хоол унд идэж, хол ойроос ирэгсэдтэй тав арван үг солисоор орой болов. За оройч болж нөхдүүд галын наадам хийх төлөвлөгөөнийхээ дагуу галаа өрдөж тойрон зогсоод ёохор хатирах нь тэр. Энэ үед нөгөө алдартай үг санаанд ороод “наншилдах нь ч наншилдана аа” харин гайгүйхэн салах нь үү л гэдэг байна гэж зогстол батлах гэсэн мэт хэд хэдэн талд зэрэг наншилдаан эхэллээ.

Гүйээ яаасан гээч наншилдаад цусандаа хутгалдаж байхад хажуугаар нь “наншилдаангүй найр найр биш дээ” гээд тоохчгүй алхаад гарч байгаа хүмүүсийг хараад ёстой нэг ангайсан даа.

Энэ мэт болсоор зохион байгуулсан арга хэмжээ дуусч хэдэн нөхөдтэйгээ хөлбөмбөг үзэхээр төв ороод нутгийн ах дүүсийн санаа бодлыг чагнаж баахан суулаа.

Дорнодчууд нэгдэж байна. Нутаг усандаа элэгтэй залуучуудыг уриалан дуудаж нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцох тухай асуудал бол өнөөдрийн найрны гол агуулга, утга учир нь байжээ. Би нутгархах, жалга довны үзэлгүй ч нутгаа гэхээр, нутгийн ах дүү гэхээр бас л хүн юм болохоор хөөрч, огшдог л юм байна лээ. Тэгээд дараа нь ер нь энэ нутаг ус, төрсөн газар угаасан ус чинь хүний сайн сайхан явах, саар дорой явахад үргэлж л харж түшиж, дэмжиж тэтгэж явдаг учир жанцантайг ойлгон, өөрийн зүгээс чадах юм юу билээ гэж бодож бодож бас ч гэж хийгээд, санаачлаад найз нөхөдтэйгээ хамтраад хийвэл нутгийнхаа хөгжилд, хүн амын амьдралын чанарыг бодитоор өөрчлөх боломж байгааг олж харсан даа.

Тийм болохоор нутгаа гэсэн, нутгийнхаа төлөө гэсэн залуустай хамтарч юу чадахаа үзэе гэж бодсон. Эхлээд инээд хүрч, улс төр энэ тэр бодож шүүмжилж харж байснаа нуухгүй ч энэ талаар арай өөр талаас нь бодоод үзэхээр өөр л юм бодогдсон.

Бичсэн: Monkey | цаг: 14:14 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


нутгийн зөвлөл болон дорнод нутаг клубынханд миний зүгээс
дорнодчуудын хайрлан хүндэл ирсэн олон зүйлийн нэг нь цагаан зээр. энэ амьтныг дорнодчууд билэг тэмдэгтээ хүртэл залсан байдаг. гэтэл сүүлийн үед энэ амьтны амьдралын нөхцөл ямар байдалд байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. тиймээс өөрийн зүгээс "цагаан зээр хамгаалах иргэдийн санаачлага" өрнүүлж ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна. цаашид юу хийхээ та бүхэнд мэдээлэх болно.
Бичсэн: Monkey цаг: 16:46, 2011-10-17 | Холбоос | |


uneheer heregjuulj bolohoor sanaanuud bval bugd l nutag usaa gene shuu dee
demjij bna
Бичсэн: Зочин цаг: 11:26, 2011-09-17 | Холбоос | |


tegeed yu hiiheer bson be
tiim nutgiin club gej bdagiimu
Бичсэн: Зочин цаг: 11:24, 2011-09-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax