2011-11-18
Цаг хугацаа болон ханамжийг хэн ч үнэлэхгүй юм даа хөөрхий
Цаг хугацаа болон ханамжийг хэн ч үнэлэхгүй юм даа хөөрхий

Миний нэг танил намайг нэг их “их мэдэгч” гэж бодсон уу, эсүүл асуух хүнгүй болоод асуусан уу бүү мэд “би орон сууцны зээлэнд хамрагдаж байр авах уу яахуу, байрны үнэ ирэх жил өсөх болуу яах бол” гэж асуудиймда. Би ямар ч эргэлзээгүйгээр, юу ч бодолгүй шууд л “зээл ав, байр ав” гэсэн. Тэгтэл найз “яагаад” гэв. Би энэ асуултанд нь хариулахын тулд их олон юм ярих шаардлагатай, өөрийнхээ хэлснийг нотлох, тэр хүнд батлах гэж их зүйлийн талаар ярих хэрэгтэй байсан тул дараа тухтай яри гээд хойшлуулав. Хоёр хоногийн дараа найз “яагаад”-ынхаа хариултыг авахаар залгалаа. Бид уулзаж миний өрөөнд байдаг цагаан самбар дээр зуржгуад л ярьж гарлаадаа.
Миний бодлоор бид, бид ч юу байхав манайхан бүх зүйлийг хэтэрхий материаллаг өнцгөөр хараад байх шиг санагддаг юм. Үнэ ханш, үнийн өсөлт, доллар төгрөгийн харьцаа, зээлийн хүү гээд л. Гэтэл энэ бүхний цаана мөнгөөр хэмжигддэггүй боловч бодитоор үнэлэгдэхүйц оршин байдаг нэг зүйл бол цаг хугацаа, ханамж гэж нэг юм байдаг. Би энгийнээр ярих гээд үзэе.
Манай нөгөө найз гэр хороололт хашаанд амьдардаг л даа. Би яагаад шууд одоо зээл аваад байртай бол гэсэн бэ гэхээр, гэр хороололт амьдардаг найзынх маань том болсон охинтой, залуу гэр бүл. Нэг жилийн дараа байртай болно гэдэг чинь нэг жил бахь байдгаараа хороололт амьдарч нүүрс, ус зөөж, охинтой нь уулзах гэсэн найз залуу нь гэр хороололруу автусаар явж, тэд харанхуй гудманд хашаа налан өвлийн хүйтэнд болзох болно. Ер нь л юу гэх гээд байна вэ гэхээр гэр хороололд амьдрахын хүндрэлтэй нөхцлийг дахиад нэг жил эдлэнэ гэсэн үг л дээ. Гэтэл одоо байранд орчиул тэр хэд маань хананаасаа халуун ус аваал, цахилгаан зууханд цайгаа чанаал амьдралын энгийн мөртлөө харьцангуй сайхан тав тухыг мэдэрч амьдрана шүү дээ. Энэ нэг жилийн хугацаанд гэр бүлээрээ амсах тэр тав тухыг хэн хэдээр үнэлэх вэ. Энэ л миний хэлээд байгаа мөнгөөр хэмжигдэхгүй ханамж, үнэ цэнэ юм шүү дээ.
Энэ үнэ цэнийг байрны үнийн хэлбэлзэл, банкны зээлийн хүүний хувь хэмжээний өөрчлөлт зэрэгтэй харьцуулж жинлүүрийн хоёр талд тавиад үз л дээ. Шал өөр үр дүн харна.
Нөхөр нь машинаа сайжруулах гээд ч юм уу, ганган шинэ машин хараад зээл аваад ч хамаагүй шинэ тэрэг авах гэж зүтгэхэд эхнэрүүд юу гэдэг гээч. Одоо байгаа чинь яачихсы, болж л байна ш дээ, нээх их ганган машин унаж тансаглах гэлээ гэхчлэн үглэдэг дээ. Тэгүүл би энийг юу гэж боддог гээч...эр хүн сайн морь, сайхан хүлэг унаж явбал хүнд сайхан харагдахаасаа гадна өөртөө итгэлтэй, омог бардам харагддаг гэж эрт дээр үеэс л ярьдаг. Тэрэн шиг сайхан машин унасан эр хүн цаанаа л нэг өөртөө итгэлтэй, хийморьлог харагддаг. Тэр хэмжээгээр тэр эр хүний хийморь лундааг дагаад ажил үйл нь бүтэмжтэй, ар гэр нь ч гэрийн эзнийхээ аз хийморийг дагаад сайн сайхан явдаг гэж бодды. Ганц энэ ч биш л дээ. Ярьж байгаа асуудалдаа уялдуулаад л жишээ авчлаа. Тэр эрийн сэтгэл ханамж, өөртөө итгэлтэй байдлыг юугаар үнэлэнэ гэж, үнэлвэл тэр машиныг авсан лизенгийн зээлийн хүүнээс илүү гарнуу гэхээс дутахгүй дээ.
Тийм болохоор аливаа санхүүгийн холбогдолтой шийдвэр гаргахдаа зөвхөн материаллаг талаас нь буюу үнэ, мөнгөний талаас нь харалгүй цаг хугацаа, ханамж гэж үнэлэхэд хэцүү нэг хэмжигдэхүүн байдгийг байнга санаж явах хэрэгтэй юм шиг байгаа.

Бичсэн: Monkey | цаг: 11:34 | ИЛҮҮ ҮГЛЭСЭН НЬ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


hugshuun,saihan l muruudul baina.gevch yaj naad zeeliig chini tulhiin be.aygui bol hashaa ch ugui bolno shdee.nuguu nasaaraa engiin yavsnaas 1 udur haan baisan deer gedeg shig amidrna gej uu?arai bish yomaa.medeej hen ch bairand ormoor baina l da gehdee ene ediin zasag chini bolohgui bainaa hugshuun
Бичсэн: erdene (зочин) цаг: 13:51, 2011-12-06 | Холбоос | |


Сайхан бичсэн байна.
Бичсэн: Эрийнтовч (зочин) цаг: 10:11, 2011-11-23 | Холбоос | |


Ёстой их таалагдлаа хөгшөөн. Би яг иим юмны тухай л гэрийнхэндээ хэлээд байдаг байхгүй юу, манай аав ээж дүү 3 одоо л ойлгож байх шиг байна. Нэг жишээ нь гэвэл үнэтэй чанартай хувцас аваа гээд байхад хямдхаан гачин юм авчаад тэрийгээ ганц өмсөөд л угаалгын пян даахгүй хаяж байхыг нь би олон жил шүүмжиллээ, эцэст нь ялсаан хөгшин чинь
Бичсэн: Золжаргал (зочин) цаг: 16:32, 2011-11-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax