2011-12-09
Ойлгохгүй бодол
Нар хэзээ жаргах вэ?
Наран хэрхэн жаргадаг вэ?

Би нар жаргахыг, наран хэрхэн жаргадагыг харахыг үл хүснэм. Хорвоогийн түмэн жаргал, мянган зовлонгийн учир шалтгаан, бурам мэт амт, нулимас мэт гашууныг амтлаж ханаагүй байна.
Аав минь, ээж минь, ах минь, эгч минь, дүү минь бас л ингэж бодож байгаа. Миний хүсэл мөрөөдөл, миний амьдралын зорилго, намайг ирээдүйд хөтлөх олон арван найз нөхдийн минь итгэл, миний тэдэнд итгэсэн итгэл, хамгийн гол нь миний ертөнц намайг улайдан жаргах нар мэт бөхөн одохыг зөвшөөрөхгүй.
Би бөхөн унтармааргүй, би хийсэн одмооргүй, би үгээгүй, зорилоггүй, ертөнцийн амьтас мэт цагаасаа эрт буцмааргүй байна. Намайг бүү хөө!
Надад ертөнц ямар их таалагдаж, би ертөнцийг ямар ихээр танин мэдэхийг хүснэ вэ?
Хорвоо надад ямар хайртайг өглөө бүр орой нь гэртээ ороход надад тусладаг түлхүүрээ атган авч нийгэм тийш зорин одоход амьдрал тэр чигээрээ утга учир мэт санагдах юм. Би ирээдүйн өнгөтэй, гэрэлтэй бүхний төлөө өглөө бүр сэтгэл, урам дүүрэн байдаг. Надад амьдрал, хайр, хүлээлт, учрал, санагалзал ямар их таалагддаг гээч!
Би өөрийгөө өөрөөрөө ойлгож, өөрийнхөөрөө амьдрахыг голч шугамаа гэж бодох юм.
Надад сайн найз нөхөд, сайн сайхан бүхнийг өгсөн 31 жилдээ баяраллаа. Намайг өнгөтэй, өөдтэй яваасай гэж залбирч суудаг хайртай бүхэндээ баяраллаа.
Өдрийн одыг харах гэж би нэг ч удаа хичээж байгаагүй. Яагаад гэвэл түүнээс илүү өнгө ялдам, илүү сайхан нар надад байдаг болохоор. Тэр нар бол миний хайртай бүхэн.
Нартай хамт явахыг, нартай хамт ирэхийг би хүснэ. Би шөнөөс яасан их айдаг гээч. Шөнөөр шөнө байдаг болохоор би айдаг юм. Шөнө бүхэн миний амьдрал, хүсэл мөрөөдлөөс хамгийн үнэт зүйлийг минь аван одох юм. Шөнө бүр би унтахаас айх юм. Шөнө бүр би хүсэл мөрөөдлөө хэсэгч атугай умартах юм. Би хоромч умартмааргүй байна. Би түүнээсээ хоромч холдмооргүй байна.
Би түмний төлөө, хүн бүхний төлөө хамгийн үнэтэй атлаа хамгийн үнэгүй зүйлээ өгөх юм гэтэл хүмүүс надад хамгийн хямд атлаа хамгийн элбэг зүйлээ өгөхгүй харамлах юм.
Би өгөх болов уу гэж их горьдох юм. Тэд өгөхгүй л байна. Өгөх байхаа. Би өгөхгүй байх гэж их айх юм. Хамгийн хямдхан атлаа хамгийн элбэг зүйлээ тэд надад өгөхгүй юм. Худал хуурмаг, хорсол, атаа чөтөө гэрэлтсэн нүд намайг үргэлж дагах юм. Тэр олж авсан атлаа, надаас хайгаад байгаа зүйлээ надад байхгүй зүйлийг надаас биш хаанаас ч юм олж авсан байталаа надаас л хайгаад байх юм.
Би их гайхаж, би их айж байна. Надад уулсыг нураах, ус мөрнийг юүлэх их хүч байсан атал би их өчүүхэн юм аа. Надад гутрал харуусал, нулимасаасаа илүү баяр хөөр, энэрэл хайр хавьгүй их байгаа ч миний инээд ер хүрэхгүй юм. Инээхийг хүсч байгаа мөртлөө би яг инээх гэхээрээ л уйлчих юм. Үүнийг би ерөөсөө ойлгохгүй юм.
Надад юу хэрэгтэй, надад би өөрөө хэрэгтэйгээ ч мэдэхгүй байна. Би саринаж байна. Миний нөгөө их хүч, цөм хааччихав аа. Надад юу байна аа. Юу байна. Юу ч алга юм шиг л санагдаж байна.
Учир утагатай ч юм шиг, гүн гүнзгий агуулгатай ч юм шиг. Ийм нэгэн бодол.







Бичсэн: Monkey | цаг: 18:29 | БУСАД
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Яг энэ үед чамд нэг юм дутаад байгаан байна гэж ойлголоо, Чи өөрөө хаанаас юу хүсээд байгаам дэ. Өгсөн зүйлийнхээ хариуг нэхээд байгаамуу, би бас сайн ойлгосонгүй raised eyebrow
Бичсэн: Зочин цаг: 14:53, 2012-03-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax