2012-04-18
Магадгүй бидэнтэй “монгол хүнд итгэж болно” гэж ханддаг болоосой

Хувьсгал гэх нь ямар ач холбогдолтой байсныг би мэдэхгүй юм. Гэхдээ л ерөнхий утга агуулга нь эдийн засгийн суурь олон хүчин зүйлийг нөхцөлдүүлж байгаа институци, тогтолцоог бодлогын хувьд өөрчлөн шинэчлэх тухай асуудалд төвлөрч байгаа гэж эргэцүүллээ.
Тогтолцоо гэдэг бол систем, систем бол иж бүрэн үйл явц. Тийм болохоор эдийн засгийн тогтолцооны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн тулд системд нь хувьсгалын шинжтэй өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн санааг дэвшүүлэн гаргаж энэхүү агуулгадаа татвар, эрхзүйн харилцаа, бодлого, хэрэгжилт, хяналт гэх мэт олон асуудлуудыг хамааруулан хэлэлцэж, шийдлийг эрж хайж байгаа нь АН-ын “ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬСГАЛ”-ийн ололттой тал юм.
Хэдийгээр бид татварын тогтолцооны өөрчлөлтөө бодлогын хувьд хийчихсэн тул одоо асар хурдацтайгаар өөрчлөн шинэчлэгдэж буй бизнесийн болон гадаад орчны хурдад таарч үйлчилж чадах тийм хурдтай, олон талд үйл ажиллагааг татварын тогтолцоонд нэвтрүүлэх нь чухал байна.
Энэ мэтчилэн олон талын асуудалд санал хэлэх шаардлага байгаа ч хамгийн гол гэж бодож байгаа миний санал бол...
Бид гадны бизнесийнхэнтэй олон талаар хамтарч ажиллаж үзсэн, тэдний талаар ... “япончууд судлая гэхээс биш шууд за, ок гэж хэзээ ч хэлдэггүй, бүх зүйлийг тодорхой яв цав болгож байж хамтрах тухай асуудалдаа ордог, харин хятадууд бол түс тас хийе л гэвэл шууд л мөнгөө бариад ирдэг нь амар байдаг, солонгосын бизнесменүүд зальтай, мөнгөгүй атлаа бүх зүйлийг бүтээнэ, хийнэ, хамтрана, санхүүжүүлнэ“ гэж ярьдаг тухай ам дамжин хэлэлцдэг ч, энэ бол тухайн үндэстний бизнесменүүдийн нийтлэг хандлагыг тодорхойлсон нэг ёсны төсөөлөл юм. Магадгүй Монголд тэд өөрөөр ханддаг ч байж болох.
Тэгвэл монгол бизнесменүүдийг гадныхан юу гэж хардаг бол. Энэ асуултын талаар ярихад их таагүй зүйлийн талаар ярих тул үүнээс түр татгалзаад бид буюу монгол бизнесменүүд гадаад орчинд яаж харагдах хэрэгтэй вэ гэдэг нь чухал байгааг дурдая.
Магадгүй бидэнтэй “монгол хүнд итгэж болно” гэж ханддаг болоосой. Үүний төлөө юу хийх ёстой вэ. Энэ бол ямар ч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, ямар ч эд баялагаас илүү үнэтэй зүйл юм шүү.
Үүнийг “Эдийн засгийн хувьсгал”-ийн хэлэлцэх нэг асуудал байгаасай гэж бодож байна.

Бичсэн: Monkey | цаг: 12:09 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Сайхан бичсэн байна. Яагаад нийтлэл бичихгүй таг болчихов. Судалгаагаа хийж байгаа юмуу? Дараагийн нийтлэлийг тэсэн ядан хүлээж байна.
Бичсэн: Зочин цаг: 17:21, 2013-02-21 | Холбоос | |


sanaa ni ih zow boljeee
Бичсэн: Зочин цаг: 13:24, 2012-04-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax