2009-12-01
Найдваргүй зээлдэгч нарт зориулав.
Олон зүйлийн талаар ярихаасаа өмнө хэдэн энгийн асуулт надад байна.

Про: Та ч анх зээл авахдаа төсөл гэж нэг Гитлерийн төлөвлөгөө аятай юм хийчихээд банкны ажилны өмнө чухам л буян амлаж бурхан бүтээх шахуу юм болсон оо доо?

Та: Тийм, Үгүй

Про: Тийм бол. Тийм л байж таараа. Тэр үед танд энэ зээлийг л авчихвал цаасан дээр байгаа тэр их ашгийг хийх юухан байхав, энэ боломжийг л алдалгүй хөл дээрээ зогсоё гэж бодогдож л байсан байх, банкны ажилтанч таны уран панал, урт сайхан төсөлд итгэсэн, тэгэж ч бодсон хэрэг. Зээл ч олгогдсон л байх. За тэгээд зээл авсанаас хойш санасан болгон санаагаар болох биш гэдэг шиг саад мундахгүй олон л гараа байлгүй, хамгийн гол нь танд өнөөдөр банкнаас авсан зээлээ төлөх бодит боломж үнэхээр байхгүй болсон бололтой.
Банкны ажилтан таньруу өдөр шөнөгүй утас зохино, та заримдаа утасаа авна, заримдаа ч яах араггүй авахаас жийрхэнэ. Айдаа энэ ч амьдын там байгаа биз?
За таныг баахан тавлах шахуу юм болчихлоо, гэхдээ өнөөдөр таны нөхцөл байдал ийм л байгаа бол миний хэлэх зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. 

Юуны өмнө та банкнаас тодорхой хэмжээний барьцаа хөрөнгийг хуулийн дагуу барьцаалж зээл авсан үйлдэл тань иргэний хуулийн хүрээнд хийгдсэн, гэрээний дагуу харилцан үүрэг хүлээсэн хэлцэл. Иймээс таныг зээлээ төлөх шаардлагатай байна гэж банк багагүй шаардсаны дараа арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргана. Танд муу арга зааж өгөх гэсэндээ ч бус банкинд муу хүн болох гэсэндээ ч бус гагцхүү гэрээний хоёр тал зээлийн гэрээ байгуулж тодорхой харилцаанд орсоныхоо хувьд хүндрэлтэй нөхцөлд процедур ямар байдаг талаар мэдэж байх хэрэгтэй л хэлж бодсон хэрэг.

Аль болох энгийнээр ойлгуулах гэж хичээнээ. Нарийн ширийнийг нь хууль харна биз.
Банк зээлийг төлүүлэх талаар харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргана. Тан нэхэмжлэлийг хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбар өгөх үүрэгтэй. Хариу тайлбар ч дээ та “тэдэн сарын тэдний өдөр тийм тоот зээлийн гэрээний дагуу тэдэн төгрөгийн зээл авсан нь үнэн. Өнгөрсөн хугаанд ийм ийм бэрхшээл тулгарсаны улмаас бид хайртай, итгэлтэй ганц банкаа гомдоож зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь үнэн болно. Бидний энэ байдлыг харгалзан үзэж зээлийн төлбөрийг барагдуулах хугацаа олгож, тодорхой хүүний төлбөрөөс хөнгөлж өгнө үү” л гэсэн юм бичих байх. Энэ тайлбарыг хүлээн авсанаас хойш шүүхийн зүгээс шүүх хуралын товийг зарлана. Шүүх хуралч болдогоороо болж нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг ямар нэг хэмжээгээр барагдуулах талаар хариуцагч талд шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл авсан нь үнэн, төлөх нь үнэн, төл! Гэдэг л шийдвэр гарна шүү дээ. Шүүхийн шийдвэр ч гардагаараа гарлаа, дараагийн арга хэмжээ шүүхийн шийдвэрийг та давж заалдах асуудал яригдана. Та ч дээ давж заалдаад онцын шалтгаан байхгүй бол үгүй биз. Нэхэмжлэгч тал буюу банк шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар гүйцэтгүүлэх үү эсвэл эвлэрэлийн гэрээ байгуулах замаар харилцан тохиролцох уу ухааны юм ярих байх. Энэ тохиолдолд тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад яаж ч болох тал бий. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй. За үгүй бол дараагийн арга хэмжээг эхлүүлэх талаар нэхэмжлэгч шийдвэрээ гаргасан бол тань дээр удалгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гэж нэг нөхөр ирнэ дээ. За зээлээ яаж төлөх вэ? Чадах нь уу? үгүй бол дараагийн арга хэмжээг авая даа л гэх байх. Дараагийн арга хэмжээ гэдэг нь дуудлага худалдаа л даа. Дуудлага худалдаа явуулж барьцаа хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагаа эхлэхийн өмнө та болон нэхэмжлэгч талаас /банк/ үнийн санал авна. Үнийн санал ойролцоо байх тохиолдол ч ховор байдаг юм дөө. Та ч хувийн өмчийг дээдэлдэг чөлөөт зах зээлийн эдийн эдийн засагтай ардчилсан улсад амьдарч байгаа гээд л өөрийнхөө хөрөнгийг миний долоон үеийн өвөг дээдэс амьдарч байсан түүхэн байр, барилга, эсвэл манай үр хүүхдийн минь төрж өссөн ээлтэй гэр орон, эд хөрөнгө гэх ухааны юм яриад амандаа орсон үнийг хэлэх байх, банк ч юу гэж таны хэлсэнээр зөвшөөрч байхав. Аль болох зээлийнхээ үнийн дүн, тэрнээс доогуур л үнэ хэлнэ. За ингээд тэнгэр газар шиг хоёр үнэ хэлэхээр нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа чинь цааш явахын тулд ШШГА-ны итгэмжлэгдсэн үнэлгээний компаниар хөрөнгийг чинь үнэлүүлнэ дээ. Нэг үнэлгээ гаргана. Танд таалагдвал та таг л байх байх, банк гомдол гаргана. Банкинд таалагдвал танд таалагдахгүй л байх та гомдол гаргана. Ингээд дахиад л үнэ тохирч чадсангүй. Дараагийн арга хэмжээ дахин гурван үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж жишиг үнэлгээг гаргаж энэ үнээр дуудлага худалдаа зарлана. Эхний үнэлгээгээр аль аль тал гомдол гаргахгүй бол ч тэр үнээр л эхэлж дуудна л даа. Дуудлага худалдааг нийтийн сонин хэвлэлээр зарлана. Дуудлага худалдаанд хэн нэгэн хүн дэнчин тавьж санал ирүүлбэл дуудлага худалдаа явагдана. Үгүй бол хуулийн дагуу дахин дуудлага худалдаа зарлана. Ингэхдээ нөгөөх анхны үнэлгээг тодорхой хувиар бууруулна. Хүн ирвэл дуудаад л зараад л арга хэмжээ хийгдэнэ. Хүн ирэхгүй бол эцсийн эцэст банкинд хандан зээлийн төлбөрт тооцон авах санал тавина. Энэ тохиолдолд үнэлгээ нэхэмжлэлийн утгаас илүү гарсан бол банк зээлдэгчид зөрүү төлнө. Үгүй бол зээлийн төлбөрт тооцож авна. Банк зээлийн төлбөрт тооцож авах нь нэхэмжлэгчийн хувьд алдагдалтай гэж үзсэн тохиолдолд зээлдэгчтэй эвлэрэх, хамтран гарц хайх арга хэмжээ авна. Үгүй бол эсрэгээрээ шийдэгдэж та хөрөнгөөсөө сална л гэсэн үг. Ер нь бол нэг иймэрхүү л шат дамжлагаар явдаг юм. Эрх зүйн харилцаа, өмчийн харилцаа гэдэг нарийн ширийн хуулийн мэдлэг хэрэгтэй тул таны буруу ч бай зөв ч бай хуулийн зөвлөгөө авах нь зүйтэй гэж зөвлөмөөр байна.

За тэгээд энэ хооронд маш олон нарийн нөхцөл байдал бий л байх, гол нь энэхүү бичлэгээрээ зээл аваад төлж чадахгүй байгаа, банкны зүгээс шахаж шаардаад байгаа, та яахаа, цаашид юу болохыг мэдэхгүй байгаа бол ерөнхий ойлголт өгөх гэж л зорисон юм шүү.

Эцэст нь хэлэхэд өө энэ олон шат дамжлага байна гэж санаа амрах биш эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээж байгаа гэлэгээ санаад авсан л юм бол төлөх л хэрэгтэй шүү дээ.
Бичсэн: Monkey | цаг: 01:51 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax