2010-08-09
Банкнаас авсан зээлээ төллөө яады!
Би 2007 оны хавар 10 жилийн хугацаатай орон сууцны зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй авсан юм л даа. Гэвч санаатай ч гэхүү, боломж болоогүй ч гэх үү зээлээ цаг хугацаанд нь төлж чадалгүй, явсаар багагүй хэмжээний төлбөр хуримтлагдсан байна. Харин одоо би юу бодож байна гээч, би одоо төлөөгүй хуримтлагдсан зээлээ яаралтай төлж сайн зээлдэгч болж, гэмээ цайруулахаар шийдлээ. Учир нь сайндаа ч биш л дээ. “Сохорсон биш завшив” гэдэг шиг л юм болж байна. Намайг анх зээл авч байхад байрны үнэ ч харьцангуй бага, огцом өсөлтийнхээ өмнө үед буюу яг л ухаан жолоогүй нэмэгдэхийн өмнөх нам гүм үе байлаа. 2007 оны намраас толгойтой болгон л зээл авч, банк нэртэй бүхэн л урцалдан зээл олгож эхэлсэнсэн. 2007 оны намраас 2009 оны хавар хүртэлх энэ үеийг одоо “зээлийн донтолт”-ийн үе гэж нэрлэж болохоор байна. Харин яг энэхүү донтолдын үе нийт банкны салбарын зээлийн үлдэгдэл 2006 онд 1223,3 тэрбум төгрөг байсныг 2009 оны 2-р улирал гэхэд 2558,9 тэрбум төгрөг болтол буюу бараг л нэг дахин нэмэгдүүлж орхив. Одоо ч 2882,0 тэрбум төгрөг байгаа л даа.
Зээлийн энэхүү огцом олголт буюу өсөлт нь мөнөөх үл хөдлөх хөрөнгийн бодит худалдан авалтыг урамшуулж улмаар бодит эрэлтэнд дулдуйдсан үнийн хэт хөөрөгдлийг бий болгож байрны үнийг тэнгэрт гаргасан даа. Байрны үнэ тэнгэрт гараад зогсохгүй барилга, бүтээн байгуулалтын салбараа хий хөөрөгдөж өнөөдөр эдгээр салбарууд нь баахан дуусаагүй үйлдвэрлэлтэй гацаанд ороод байна. Энэ талаар дэлгэрэнгүй дурдах гээгүй тул орхи.
Гол асуудал бол инфляцын хурд хүлээгдэж буй түвшингээсээ их байгаа үед банкнаас зээл авсан над мэтийн нөхдөд ашигтай, учир нь би үнэгүйдсэн мөнгөөр зээлээ төлнө гэсэн үг. Энийг бодохын бол 34 хувь хүртэл галзуурч байсан инфляц чиглэлээ өөрчилж илүү аймшигтай хохирол авчирч болохоор нааш эргэн хуй салхи мэт шуурах гэж байгаа энэ үед хуримтлагдсан зээлээ төлж, худалдан авсан байраа ч хэр тааруу үнээр өгөхөөр зориг шулуудлаа.
Эдийн засгийн гол индикаторууд болон параметрүүд юу хэлж байгааг хүн болгон онолын динамикаар хүлээн авч эдийн засаг сэргэж байна ухааны юм ярьж хөөрцөглөж байгаа энэ үед зөн совин, “бороо орох төхөхөөр янгинадаг ясны бэртэл”-дээ итгээд нэг шийдвэр гаргаад үзэе гэж бодлоо. Зөв буруугийн үр дүнг нь би л өөрөө үүрэх юм хойно бусдад ямар хамаа байхав. Та нарыг дага гэсэн юм биш шүү. Гэхдээ дагаад үзэхэд улсад болон онолчдод нээг их гай болохгүй л дээ. Ядаж л 18 хувь нь чанаргүй байгаа нийт зээлийн багцаас нь хэдэн цаас төлөгдөх биз. Харин байраа зараад орж ирсэн мөнгөө яадаг шуу юм билээ?

Бичсэн: Monkey | цаг: 16:58 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


ukhaad oilgood uzekh l kheregtei um baina
их бүрхэг утгаар, аймаар бичсэн байна шүү найзаа, үндсэндээ чи өнөөгийн нөхцөл байдал удаан үргэлжилбэл дефляци ажиглагдах талаар л бичсэн байна. магадчгүй юм. гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 13:54, 2010-08-10 | Холбоос | |


Эргэлдүүлэх нь л зүгээр байх даа уг нь... Өсгөж чадвал. Чадахгүй бол өөр боломжийн үл хөдлөх хөрөнгө болгосон нь дээр. Үгүй бол мөнгө чинь цаас болчихвол бас хэцүү. Валютууд ч гэсэн сүүлийн үед асар тогтворгүй байгаа. Юань л дээр байгаа гсн...
Бичсэн: xvv цаг: 18:10, 2010-08-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax