2011-11-16
Хямрал хадны мангаа юм уу
Эдийн засгийг энгийнээр ойлгох шаардлага их олон хүнд ус агаар мэт хэрэгцээтэй цаг болж. Учир нь мэдэх мэдэхгүй баахан онлын гадаад үг мүг, бүрхэг ойлголтууд дунд самуурч гүйцлээ энэ олон нийт. Нарийн учирыг нь ч мэдкү байж аймаар мэддэг юм шиг ярьдаг гарууд ч олширч.
Сүүлийн үед хямрал энэ тэр гэж их ярих юм. Сүүлдээ хямрал гээч нь бүр аймаар хадны мангаа болж хувирдиймда.
Тэгээд би өчигдөр хэсэг юм бодож сууснаа хүмүүс ер нь хямрал гэж юу гэдгээ мэджгаан болуу гэж бодоод хямралын учир шалтгаан, үе шат, өрнөл, уналт гээд өөрийн бодож явдаг зүйлийн талаар ярьж илүү үглий гэж бодлоо.
“Хямрал”
Хямрал гэдэг үг нь өөрөө их өргөн юм шиг байгаан. Гэхдээ миний илүү үглэх гэжгаань бол эдийн засгийх нь.
Эдийн засгийн хямрал бол ер нь миний ойлгожгаагаар зайлшгүй бөгөөд тохиолдох болгондоо өмнөхөөсөө хүчтэй хор уршиг дагуулдаг. Өөрөө хэлүүл хямрал болох нь зайлшгүй, хэзээ гэдэг нь тодорхойгүй, ямар хохирол амсуулах нь тодорхой, өөрөө хэлүүл өмнөхөөсөө илүү. Энгийн бөгөөд ерөнхийгээр томъёолох гэж оролдлоо. Гэхдээ би шинээр нээлт хийжгаа юм бишшүү. Уншиж судалснаа өөрийн болгож, өөрийнхээ бодол санааг нэмэрлээл илүү үглэжгаан.
За тэгээд тэр зайлшгүй тохиолдох жамтай хямрал гээч чинь юунаас болоод байн байн тохиолдоод байдгийм гэхээр хямрал болоход нөлөөлөх хүчин зүйлүүдээс хамгийн их нөлөөлдөг нь зээлийн тэлэлт буюу зах зээлд нийлүүлж байгаа мөнгөний хэмжээ гэнэ. Банкиудын ашиг орлогын том эх сурвалж нь мэдээж зээл. Тийм болохоор банкиуд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд зах зээлд нийлүүлэх зээлийн хэмжээг нэмж урцалдаад л хүүгээ бууруулаад л зээл олгоод гарна. Нөгөө талд энэ эргүү улс төрчид нь сангийн бодлогын хүрээнд нийгэмд амлалтаа биелүүлж байгаа нэрээр баялаг бүтээснийх нь хариуд өгдөг цалинг нэмэх биш зүгээр суусных нь төлөө бэлэн мөнгө тараагаад мөнгөний нийлүүлэлтийг зохиомлоор өсгөдөг. Тэр мөнгө хаачина гээч ихэнхдээ хэрэглээгээр дамжин өргөн хэрэглээний бараа нийлүүлэгч худалдаачдын гарт л очно. Тэгж наймаачдын гар дээр очих замдаа нөгөө бэлэгний мөнгө чинь өргөн хэрэглээний барааны үнийг өсгөх замаар инфляцыг хөөрөгдөөд хаяна даа. Манайхан ямар үйлдвэрлэхээ урдаа барих биш. Юм хийе, үйлдвэрлэе гэхээсээ өмнө гаднаас нойлын цаасаа хүртэл авдаг улс шүү дээ, тийм болохоор тэр мөнгөө монголдоо найман шарга дээрээс юуан, доллар болж солиулаад л эрээн энэ тэрлүү гараад өгнө. За тэр бэлэгний мөнгө ч дүүрч эхний сэдэврүүгээ ори. Банкиудын зээлийн тэлэлт нь зах зээл дэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлж улмаар дээр миний хэлсэнчлэн барааны үнэ өсч мөнгөний ханш унана. Мөнгөний ханш унаад ирэхээр хүмүүс дотоодын бараа үйлчилгээг худалдаж авахын оронд гаднаас юм худалдаж авахыг илүүд үзнэ. Өөрөөр хэлүүл өргөн хэрэглээний бараанаас өөр нэг жишээ ави, барилгын салбарт цемент хэрэглэдэг тул дотооддоо “эрэл”-ийн цементны үнэ өсөхөөр барилгын компаниуд арай хямд хятад цементыг эрээнээс зөөнө биздээ. Үүнийг л хэлээд байгаан. Нөгөө талд үүнтэй яг уялдаатай нэг юм нь гадныхан манай үнэтэй барааг авахгүйд хүрнэ. Ингээд ирэхээр экспортын хэмжээ буурч гадаад худалдааны тэнцэл алдагдаж энэ зөрүү үлэмж хэмжээнд хүрнэ. Үнийн хий хөөрөгдөлтэй холбоотойгоор дотоодын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар буурна. Гадаад худалдааны тэнцэл алдагдана гэдэг нь гадагшаа урсах вальютын хэмжээг нэмэгдүүлж Эрдэнэт мэтээрээ дамжуулан арай чүү олж ирсэн хэдэн ногооноо гадагшаа тавиад туунаа л гэсэн үг. Ингээд ирэхээр дотоодод вальютын нөөц буурч банкиуд сандралдаж эхэлнэ. Яагаад гэвэл манай банкиуд ямар эрсдлийн нөөц буюу заавал байлгах нөөцөө алтаар хийх биш, ихэнхдээ гадаад вальютаар хийдэг болохоор гадаад вальютын нөөц буурахаар сандралдаж зах зээлрүү үг сүггүй нийлүүлж байсан зээлийн тэлэлтээ зогсоож, өөрөөр хэлүүл зээл олголтоо хязгаарлаж тэр мөнгөөрөө төв банкны үнэт цаас ч юм уу, гадаад вальют худалдаж авч жоорлоно. Зээлийн олголтоо хязгаарлаад ирэхээр банкны үйл ажиллагаа хүндэрлээ гэдэг ч юм уу, бэлэн мөнгөний хэрэгцээгээ хангах зорилгоор, эсүүл дамжуулан зээлдүүлж ашиг олох зорилгоор ч юм уу хадгаламжинд хийсэн хэдийгээ хүмүүс авч эхэлнэ. Банкиуд зээлээ олгохгүй болохоор үйлдвэрлэлийн салбар, санхүүгийн эх үүсвэрээ банкнаас авч байсан бүтээн байгуулалтын салбаруудын үйл ажиллагаа доголдож үйл ажиллагаагаа хумих замаар ажилгүйдлийг нэмэгдүүлнэ. Иргэдийн гар дээрх мөнгөний нийлүүлэлт буураад ирэхээр худалдан авалт буурч үүнээс шалтгаалан бараа үйлчилгээний үнэ буцаад буурна. Бараа үйлчилгээний үнэ буурч мөнгөний ханш дээшлэхийн хэрээр өнөөх гадаад худалдааны тэнцэл аажмаар ойртож ирэхэд вальютын нөөц харьцангуй хангагдсан банкиуд хэсэг хугацаанд зээлээ хаагаад зогсонго байснаа сэрж ашиг орлогоо бодоод зээлээ олгож эхэлнэ. Өрсөлдөгч банкиуд ч мөн адил. Ингээд буцаад л зээлийн хэт тэлэлтийг үүсгэж зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт, мөнгөний хэт нийлүүлэлт нь үнийн хөөрөгдөл, гээд л давтагдана.
Ийм чөтгөрийн тойрог бол хямрал зайлшгүйг нотлож байгаа хэрэг бөгөөд эдийн засаг, зах зээлийн аливаа амьд эрүүл систем бол хямралыг ч бай тогтворжилтийг ч бай байнга өөрөө өөрөөсөө нөхцөлдүүлж байдаг юм байна.
Харин манай улсын хувьд хямрал харьцангуй удаан хугацаанд үргэлжилэх ба мөн хорлонтой тусна. Учир нь манай улс төрчид бэлэн мөнгө бэлэглэх дуртайн гай.


Бичсэн: Monkey | цаг: 13:50 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax