Өөрчлөлт шинчлэл хэрэггүй, харин сайжруулалт хэрэгтэйӨөрчлөх гээд ч хэрэггүй, шинэчлэх гээд ч хэрэггүй… харин зүгээр л болохгүй байгаагаа засаадахвал бид нэг алхам урагшилна.
Банк санхүүгийн системийн өөрчлөлтийн талаар, сонгуулын тогтолцоог өөрчлөх талаар гээд л нээх л их өөрчлөн шинэчлэгчидээр дүүрлээ энэ улс орон. Хэрэггүй ээ, зүгээр л болохгүйгээ засч залруулаадахвал энэ улс орон цааш нэг алхачих гээд байна.
Банк санхүүгийн салбарт бий болсон хүндрэл бол их тодорхой шалтгаантай гэж ойлгож байгаа. Арилжааны банкинд төвбанкнаас тавьдаг хэд хэдэн гол шалгуур байдаг. Хэн нэгэн харилцагч, хадгаламж эзэмшигч данснаасаа дуртай цагтаа мөнгөө авах гээд ирэхэд нь саадгүй мөнгийг нь гаргаад өгөх чадварыг илэрхийлдэг /энгийнээр бол/ төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт, хадгаламж эзэмшигч, харилцагч нарын байршуулсан мөнгийн иргэд аж ахуй нэгж байгууллагад тодорхой хувийн хүүтэй зээлдүүлэхдээ багагүй шалгуур тавьж эргэн төлөгдөх магадлал өндөртэй зээлийг олгож байгаа эсэхийг хэмждэг зээлийн чанар байдлын хэд хэдэн үзүүлэлт байнаа. Нөгөөтэйгүүр чанаргүй зээлийн хэмжээг зохистой байлгах /хүлцэх дээд хэмжээ бол 2007 оны 12-р сарын байдлаар системийн дундаж 4.2 хувь байсан/ нь банкны гол асуудлуудын нэг. Энэ мэтчилэн лаг банкер болох гээд мэдэмхийрээд байлгүй үндсэн асуудалдаа оръё.
Асуудал юунд байна вэ гэхээр банк санхүүгийн эрх зүйн орчныг цогцоор нь боловсронгуй болгохгүй бол ямар ч өөрчлөлт хийгээд нэмэргүй.
Банкны санхүүгийн үзүүлэлт муудах, түүнийг муудуулах, БЭТ томилох, дампууруулах энэ тэр чинь их амархан юм аа. Монголбанкны Хяналт шалгалтынхан хаагаж орж ирээд нөгөө олгосон хэдэн зээлийг нь юу юугүй хуугаар нь ангилаад төлөгдөх чадвар алга гээд дүгнэлт гаргачихна. Тэр дүгнэлт гаргаж байгаа стандарт нь хугацааны болон чанарын хоёр чиглэлтэй. Хугацааны үзүүлэлт нь тухайн зээлийн төлөгдөх хугацаа харилцан тохиролцсон хувиараасаа 1,1-90,91-180, 181-270 хоног хэтэрсэн бол 5, 25, 50, 100 хувь гэхчилэн тухайн зээлийн дүнгээс нь ийм хэмжээний хувиар эрсдлийн сан байгуулаад нөгөө өөрийн хөрөнгөнөөс нь хасаад гүйцээ, өөрийн хөнгийг нь бууруулаад ирэхээр өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангагдахгүй болж эзэд мөнгөний эрэлд хатна шүү дээ. Мөнгө олдохгүй бол хугацаатай үүрэг өгөөд л хугацааны эцэст уучлаарай БЭТ томилоно оо гээд ороод ирнэ. Ингээд л хойдохыг нь унших ажилдаа орно. Гэхдээ энд зарчмын алдааӨөрчлөлт шинчлэл хэрэггүй, харин сайжруулалт хэрэгтэй байхгүй мэт харагдаж байгаа биз. Хаана “но” байна гэхээр тэр ангилаж байгаа аргачлал, ангилж байгаа хүний зах зээл, бизнесийн салбарын талаарх мэдлэг зэрэг үүнд ихээр нөлөөлж байна. Учир нь зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдал, хямралын хүндрэлийн төлөв гэх мэтийг өргөн хүрээнд шинжилж үнэхээр энэ санхүүгийн хүндрэл бодит бизнесийн салбарт нөлөөлж байгааг тодорхойлоод түүнд тохирсон арга аргачлалын өөрчлөлт хийх шаардлагатай байдаг. Энэ чиглэлээр Монголбанк нэг арга хэмжээ авсан нь тусыг эс олов. Энэ нь “Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж зарцуулах журам”-д арилжааны банк зээлдэгчид олгосон зээлийг гэрээний хугацаанд нэг удаа сунгаж болно гэж заасныг хоёр удаа гэж өөрчилсөн явдал. Үнэн хэрэгтээ энэ нь тус болоогүйн шалтгаан бол угаасаа ихэнх зээлүүдийг арилжааны банкиуд шаансаа ашиглаад нэг удаа сунгачихсан байсан тул нэмж олгосон ганц боломжийг ашиглаж нэмж нэг удаа сунгасан. Энэ явдал цаасан дээр л харагдах байдалд нөлөөлсөнөөс бус чанар байдалд нөлөөлөөгүй.
Зах зээлийн тогтворгүй байдал, үнэ ханшийн огцом өөрчлөлт зэрэг нь дотоодын бизнесүүдийг богино хугацааны төлбөрийн чадваргүй байдалд оруулж, улмаар барааны эргэлтийг удаашруулсан. Иймээс бодит орлого буурч зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн байна. Дайны хажуугаар дажин гэгчээр хямралаар далимдуулж төлбөрийн чадвартай байсан ч зээлээ төлөхгүй унжих явдал гарсаныг үгүйсгэж болохгүй. Эндээс банкны санхүүгийн үзүүлэлт, санхүүгийн хүндрэл нь зээлийн эргэн төлөлтөөс ихээхэн хамаарч байгааг харж болно. Тэгэхээр манай арилжааны банкиудын санхүүгийн бодит чадамж сул, эх үүсвэрийн өртөг өндөр, хугацаа хэтэрхий богино байгаа нь банк богино хугацаанд хүрдэлд орох нөхцлийг бүрдүүлж байна. Иймээс аль болох арилжааны банкиудын эх үүсвэрийн нөхцлийг санхүүгийн аргаар өөрчлөх шаардлага урган гарч байна.
Хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай талаар дээр дурдсан. Банкны салбарт эрх зүйн орчны нөлөө, тэдрээрийн үйлчлэл маш ихээр нөлөөлдөг.
Ойрын хугацаанд шийдвэрлэх, хэвшүүлэх шаардлагатай арга хэмжээ нэгдүгээрт хөрөнгийн үнэлгээг банкиуд өргөн хүрээнд хэрэглэх /үнэлгээний компаниар заавал үнэлгээ хийлгэсэн хөрөнгийг тухайн үнэлгээнд суурьлан барьцаалах асуудлыг хатуу нэвтрүүлэх/, хоёрдугаарт барьцаа хөрөнгийн даатгалыг заавал хийлгэдэг болгох /үүнд үйл ажиллагааны эрсдлийн даатгалыг оруулан ойлгох/, гуравт ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журам зааврыг хэрэглэх, хэрэглэх боломжгүй нөхцөлд гэрээний эрх зүйгээр нарийн зохицуулах, дөрөвдүгээрт банкны ажилтны мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагын даатгалыг тодорхой албан тушаалуудад нэвтрүүлэх гэх мэт асуудлуудыг тоочиж болно.
Эцэст нь өөрчлөлт, шинчлэлт хэрэггүй. Харин сайжруулалт хэрэгтэй байна.