2011-01-25
Ардчилсан намыхны бах нь ханаж, бархиралдан инээж байна

Нам ардчилалтай байх нь улс төр ардчилалтай байхын нөхцөл. Намаа ардчилалтай байгаа талаар бахархан хэлэлцэх МАН-ыхан өөрсдийгөө гаднаасаа яаж харагдаж байгааг мэдэхгүй байгаад АН-ыхан болон бусад нөхдүүд бах нь ханаж, бархиран инээж байна. Бүр ... эд ч мөн хөгөө чирч байнаа... гэж хөхрөлдөж байна.
Юунд ингэж инээв гээч, ардчилалын амин сүнс нь хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх явдал байдгийг МАН-ыхан мэдэхгүй мангартаж байгаа нь ардчилалын талаар “а” ч үгүйн шинж гэлтэй.
Ардын намын журамт цэргийн дөрвөн этгээд дээд командлалаа шүүмжилсэн захидал илгээснээс болж Сүхийн цэрэг довтолгооны хүчээ тэдэнрүү төвлөрүүлэх зуур “Хувьсгалт”гвардынхан “Ард”-ын армийг ар талаас довтлохоор цэхэж байна.
Тэдний талцал 12 онд хайнаа хагалж нэг мөр бололцох байх. Гагцхүү хэн хэн нь амьтны бах тавыг хангаж байгаагаа ойлгохгүй байгаад учир байна.


Бичсэн: Monkey | цаг: 17:30 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Би улс төр сонирхдоггүй л дээ. Гэхдээ бах тавыг нь хангаж байгаа нь ч, бах тав нь ханаж байгаа нь ч аль ч утгаараа бие биенээсээ дээрдээд байгаа юм харагдахгүй л байна. Өнөөгийн манай улс төр ийм л инээдмийн эмгэнэлт жүжиг хойно яая гэхэв. Аль нэг талаас нь биш бүгдийг хөндлөнгөөс харвал ямар байна?
Бичсэн: eve цаг: 12:28, 2011-03-10 | Холбоос | |


tegii shd. ted ardchilliihniig hagaraldahad baysaad algaa tashaad bvr dotor ni orchihson hoorgoj bdag hvmvvs. odoo eelj ni irj bgaam
Бичсэн: яяя (зочин) цаг: 18:42, 2011-01-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax