2011-10-17
Монголын зэрлэг амьтдын эмгэнэлт байдал
Бид цагаан зээрийн төллөлтийг судлах ажлаар зүүн аймгуудад явж байлаа. Дорнод аймгийн Матад сумаас баруун хойш орших Эхэн худаг гэдэг газар 40 гаруй мянган зээр төллөхөөр иржээ. Хаашаа л харна битүү зээр. Тариан түрүү шиг халиурах хялгана, цэв цэлмэг хөх тэнгэр, шулганалдан жиргэх шувууд, тэгээд л зээр, зээр…. Энэ газраас бид 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр гурван жил дараалан цагаан зээрийн 600 гаруй янзага барьж тэжээн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талд онгоцоор тээвэрлэн аваачиж сэргээн нутагшуулж байсан юм. Одоо ч тэр олон зээр хэвээрээ л байна. Аливаа амьтанг үргээж цочоохгүй, тайван байлгавал нэг ирсэн газраа байнга ирж төллөдгийн бодит жишээ энэ. Нэгэн өдөр энэ олон зээрийн цаад захыг үзэх гэж бид бүдэг мөрөөр явж байтал гэнэт өтгөн өвсөн дундаас нэг хярс гарч ирээд л давхидаг юм байна. Эргэн харан давхихдаа бид нар руу биш харин тэнгэр өөд өлийгөөд байх шиг. Гэтэл гэнэт нэгэн бүргэд дээрээс шумбан дайрч машины маань хамрыг мөргөх шахуу нөгөө хярсыг шүүрээд авдаг байгаа. Тэгснээ даасангүй бололтой унагачихлаа. Энэ боломжийг ашиглан нөгөө хярс ум хумгүй зугтан ойролцоох нүх рүү орчихов. Тэр орой аянга цахилгаан дуугарч айхтар салхи гарлаа. Харуй бүрий болж байхад гэнэт цахилгаан цахиж аянга буулаа. Бидний майхнаас 300-гаад метрийн цаана аянганаас гал асаж хээ¬рийн түймэр дэгдлээ. Гэтэл бороо орсонгүй харин салхи улам ширүүсч нөгөө түймрийг бид унтрааж чад¬сангүй усаа дуус¬галаа. Нү¬дээд ч нэмэр бол¬сон¬гүй тул майхан сав, машин тэргээ галаас аврахын тулд отог тойрсон өвс ногоог ша¬тааж түймрийг тойрууллаа. Мар¬гааш өглөө босоход эргэн тойрон хар үнс болжээ. Тээр хол нэг том амьтан дэгдэнэ. Дурандаад хартал туулай. Халхлах өвс байхгүй нүцгэн талд том ха¬рагддаг юм байна. Тэр өдөр бид олон амьтан үзлээ. Чоно, дорго, хярс, үнэг, туулай, мэрэгчид, хэрээ хүр¬тэл маш том хараг¬дана. Энэ бол 1998 оны зун болсон явдал. Би энд бараг жил бол¬гон ирж судалгаа хийдэг бай¬лаа. Одоо харин байдал эрс өөрчлөгджээ. Сүүлийн хэдэн жил цагаан зээр энд төллөхөө байсан, бусад амьтад ч үзэг¬дэхээ больжээ. Хэдхэн тар¬вага Матад уул бараадан байсныг агнаад дуусгалаа. Уншигч танд энэ бүхнийг хүүрнэх нь цаанаа учиртай. Бидний судалгаагаар сүүлийн арваад жил Монгол орны олон зүйл зэрлэг амьтад ховордож тоо толгой нь эрс цөөрлөө. Гол шалтгаан нь хууль бус агнуур буюу бидний ярьдгаар хул¬гайн ан. Цагаан зээр, халиун буга, монгол бөхөн, аргаль хонь, хүрэн баавгай, баданга хүдэр, монгол тарвага, хулан адуу болон бусад зэрлэг амьтдын тоо толгой юунаас болж, яагаад ингэтлээ цөөрөв, ямар цаашид ямар арга хэм¬жээ авах ёстой зэрэг судал¬гааны ажлын үр дүн, санал бодлоо уншигч та бүхэнтэй хуваалцахаар хэлэлцүүлэн тавьж байна. Эдгээр судалгаа нь олон жил дараалан Монго¬лын болон гадаадын эрдэм¬тэд¬тэй хамтран хийсэн ажлын үр дүн юм. Монгол орон 1990 он хүр¬тэл ан агнуур, түүхий эдийн бэлтгэл, худалдааг нарийн төлөвлөгөө, журам зааврын дагуу хийж гүйцэтгэж, биелэл¬тийг чанга хянан тооцож ста¬тистик мэдээгээр тайлаг¬надаг байсан юм. Чөлөөт зах зээлийн эдийн засаг, ард¬чилсан нийгэмд шилжсэнээр энэ бүхэн мартагдан алга болж ихэнх зүйл агнуурын амьтдын арьс үс, мах, эд эрхтэн сул мөнгө олох, зугаа цэнгээний хэрэгсэл болсны улмаас замбараагүй, агналт газар авч ихэнх зэрлэг амьт¬дын тоо толгой эрс буурлаа. Халиун буга, цагаан зээр, баданга хүдэр, хүрэн баавгай, татаар бөхөн болон зарим үслэг ан (монгол тар¬вага, ойн булга г.м.) хулгайн анчдын гол бай болдог байсан бол эдгээ¬рийн тоо толгой цөөрч олдоц ховор болсноор молцог ханд¬гай, бор гөрөөс, тэр бүү хэл бараан хэрэм рүү дайрч эхэллээ. Дараахь зүй¬лийн зэрлэг амьтдын жишээн дээр өнөөгийн байдал ямар байгааг өгүүлье. Цагаан зээр Төв Азийн унаган амьтан, хэдэн мян¬гаараа сүрэглэж нүүдэллэн амьдардаг дэлхий дээр үлд¬сэн цөөхөн тууртны нэг. Бид¬ний судалгаагаар 1997 онд Монгол оронд хоёр сая гаруй цагаан зээр байсан бол 2003 онд нэг сая болтлоо цөөрчээ. Ердөө зургаан жи¬лийн дотор тал хувь нь устлаа. Одоо харин хэд болтлоо цөөрсөн бол? Хятад, Орос хоёрт байхгүйтэй адил болж нэн ховор амьтдын жагсаалт “Улаан ном”-д бичигджээ. Эрт дээр үеэс Монголд зүүнээ Нөмрөгийн уулсаас баруунаа Алтайн уулсын ар, өвөр бэ¬лээр ОХУ-ын Чуйн тал хүрч тал хээр, говь цөлийн өргөн уудам нутагт тархаж байлаа. Харамсалтай нь, сүүлийн 60 гаруй жил баруун аймгуудад агнан хороосоор бараг устаж зөвхөн зүүн аймгуудын тал хээрт цөм сүрэг нь үлджээ. Цагаан зээр болон бусад зэрлэг амьтад чөлөөтэй нэвт¬рэх гарцгүйгээр Улаанбаатар -Замын-Үүдийн төмөр замыг 1950-иад оны сүүлээр барь¬сан нь тэдгээр амьтдын ба¬руун тийш нүүдэллэх замыг хааж сүрэг нөхөн сэлбэх үйл явцыг таслан зогсоосон нь тоо тол¬гой цөөрөх нэг шалт¬гаан болсон юм. Судалгааны дүнд зүүн гурван аймгийн иргэд жилд ойролцоогоор 150 гаруй мян¬ган зээр хууль бусаар агнадаг нь тогтоогджээ. Чой-балсан хотын зах дээр 2001 онд хийсэн судалгаагаар тус хотын иргэд доод тал нь 16 мянган цагаан зээрийн мах хүнсэндээ хэрэглэдэг ба тэр онд Хятадын гаалиар 100 тонн цагаан зээрийн мах ору󬬬лахыг зөвшөөрч байжээ. Харин 2000 оноос Байгаль орчны сай¬дын тушаа¬лаар цагаан зээ¬рийг үйлдвэр¬лэ¬лийн зориу¬лал¬таар агнахыг өнөөг болтол хориглосон бай¬даг. Үүнээс үзэхэд өнөөдөр Монголд цагаан зээрийг үнд¬сэндээ хууль бус буюу хул¬гай¬гаар агнаж байгаа нь то¬дор¬хой. Ялангуяа зүүн айм¬гуу¬дын зам дагуух зоогийн газар, гэр гуанзанд зээрийн махаар хоол хийчихээд ямаа, үхрийн мах гээд зоог барихад та нэг их анзаарахгүй болов уу. Замын-Үүд, Сайншанд, Чойр болон төмөр зам дагуух хот, суурин газрын оршин суугчид болон ер нь цагаан зээр, хулан адуу тархсан нутгийнхан хотод сурч, ажил¬лаж буй хамаатан садан, хүүхдүүддээ өвлийн идэш нэрээр зээр, хулангийн мах явуулдаг тухай ярьдаг. Тэд бүр гаарч хотын зарим албан газруудаар явж цагаан зээр болон бусад зэрлэг амьтны мах хямдхан зарж захиалга ч авдаг гэнэ. Цагаан зээрийн тоо бага¬сах, тархац нутаг хумигдахад хүний зүгээс нөлөөлж буй хүчин зүйлийн нэг нь дэд бүтцийн хөгжил юм. Цагаан зээр мэтийн байнгын шилжилт хөдөлгөөнд байдаг амьтдын нүүдлийн чиг, давтамж, хэрэг¬цээ зэргийг орон зай, цаг хугацааны хувьд тооцон авч үзэлгүйгээр шинээр авто зам болон төмөр зам баривал эргээд л нөгөө амьтдын идэш¬лэх нутаг, бэл¬чээрлэх орон зай таслагдан хуваагдаж ул¬маар устан алга болно. Дээр дурдсан гашуун сургамж манайд бэлхнээ байна. Эр¬чимтэй тавигдаж буй “Мян-ганы зам”, Оюу толгой, Таван толгойг аймгийн төвүүд, Хя¬тад¬тай холбосон төмөр зам тавигдах нь тодорхой болсон өнөө үед шийдвэр гаргагчид эдгээр дэд бүтцийн асуудлыг хэлэлцэж батлахдаа тухайн нутгийн байгаль орчин, эко¬системд эдгээр зам ямар сөрөг нөлөө үзүүлэх, түүнээс яаж сэргийлэх талаар эрдэм¬тэн судлаач нарынхаа сана¬лыг авдаггүй нь эмгэнэлтэй. Халиун буга ШУА-ийн Биологийн хү¬рээ¬лэнгийн хөх¬төн судлаач¬дын мэдээгээр манай орны халиун буга 1980-аад оны дундуур 15 аймгийн 139 су¬мын 500 мянган км2 нутаг бүхий ой шугуйт газар тархаж, зарим газар модгүй уулсаар ч байршин нийт нөөц нь 140 гаруй мянган толгойд хүрч байв. Харин 2004 оны бидний судалгаагаар дээрх 15 айм¬гийн нутагт ердөө 8.000-10.000 халиун буга үлджээ. Энэ нь зөвхөн 18 жилийн дотор тоо толгой нь 92 хувиар буурс¬ныг гэрчилнэ! Гол шалт¬гаан нь нөгөө л хулгайн ан, нөгөөх л ашиг хонжоо. Бугын унасан ясан эвэр түүж германчуудад зарж мөн¬гө олдог “бизнес-хөдөлгөөн” манайд 1980-аад оноос эхэлж олон байгууллага, хүмүүс “хөөр баяр” болж билээ. Ху¬дал¬дан авагч баячуудын нэг, зэрлэг амьтдын эд эрхтнийг хямдхан авч цаашаа үнэ хүргэн наймаалж баяжсан Германы иргэн монгол¬чуу¬даас хямдхан авсан бугын эврийн төлбөрт “ес”-ийн мэ¬тийн бараагаар амыг нь таг¬лаж байлаа. Хэтэрхий олон хүн “наймаанд” оролцсоноор нөгөө эвэр нь олдохоо байж сүүлдээ халиун бугыг буудан эврийг нь авч энэхүү сүрлэг амьтны эмгэнэлт хувь та¬вилан эхэлсэн юм. Ингэж л монголын халиун буга мөх¬лийн ирмэг дээр ирээд байна. Өнөөдөр халиун буга “Хус¬тай” мэтийн харуул хамгаа¬лал жинхэнэ ёсоороо хэрэг¬жиж байгаа тусгай хамгаалал¬тай газарт л цөөхөн тоогоор үлдлээ. Баданга хүдэр Халиун бугаас дутахаар¬гүй өрөвдөл¬тэй хувь тавилан¬тай амьтны нэг нь хүдэр юм. Эрийг нь гирээ гэдэг ба түүнд бурхнаас эвэр заяагаагүй боловч “заар” гэгч аминд нь хүрдэг эд бий. Манай оронд 1980-аад оны дундуур бадан¬га хүдрийн тоо толгой 44.000 хүрч бай¬жээ. Зах дээр хүд¬рийн заар наймаалдаг “ченж”-үүдийн дунд 2003 онд явуул¬сан су¬далгаанаас үзэхэд сүүлийн 11 жилд 33.000 гирээ¬ний заар “дорно дахины ард түмний эмчилгээнд” өндөр үнээр хил давжээ. Жилд дунд¬жаар гур¬ван мянган гирээ устгаж байж гэсэн үг. Одоо зах дээр хүд¬рийн заарны үнэ тэнгэрт хад¬сан ч та эрээд олохгүй болов уу. Яагаад гэвэл хүдэр бараг устжээ. Бидний 2006 онд явуулсан судалгаагаар Алтайн зарим уулс, Хангай, Хөвсгөлийн тайгад ердөө 300-гаад хүдэр үлдэж, Хан Хөхийд бүрмөсөн устжээ. Хэнтийн уулсын хүд¬рийн байдал ямар байгааг хэн ч таашгүй. Яагаад гэвэл Бай¬галь орчны яамнаас Хэнтийн уулсын хүдрийн нөөцийг тогтоох ажилд амласан мөнгө “олдохгүй” л байна. Аргаль хонь Дэлхийн зэрлэг хонины хамгийн том эвэр, биетэй аргаль хонь манайд байдаг. Тийм ч учраас гадаадын баян анчид манай¬хаас угалз агнах гэж жил бүр тендерт оролцон хэдэн арван мянган “ногоон” төлж ирдэг байна. Судалгааны мэдээгээр 1975 онд 50 мян¬ган, 1985 онд 60 мянган ар¬галь хонь ма¬найд бий гэсэн тооцоо гарчээ. Гэтэл Байгаль орчны яамны захиалгаар 2001 онд хийсэн бидний су¬далгаагаар 13.000-15.000 бодгаль байгааг гар¬гажээ. Энэ нь 16 жилийн дотор уг зүйл амьтны тоо толгойн 75 хувь нь устсан байгааг харуулж байна. Ар¬галь хонь Монголын болон Олон улсын “Улаан ном”-д нэн ховор гэж бүрт¬гэгдэж хуулиар агнахыг хо¬риг¬лосон гэх бо¬ловч өнөөг хүртэл гадаадын анчдад зөв¬шөөрлөөр агнагд¬сан хэвээр. Манай Засгийн газар жилд агнах угалзын тоог 1990-ээд онд 20-50 амьтнаар хязгаар¬лаж байсан бол сүү¬лийн жи-лүүдэд агнах хэмжээг өсгө¬сөөр 2006 онд 80 угалз аг¬нуул¬сан байна. Угалз аг¬нуу¬лах зөвшөөрөл авсан ком¬пани лицензээ дунджаар 25-50 мянга түүнээс дээш ам.доллараар зардаг. Аргаль хонийг Алтайн уулсаас агнуу¬лах лицензний үнэ 18 мянган ам.доллар, говийн уулсаас агнуулах үнэ 8.000 америк доллар гэсэн хоёр янз байдаг. Энэ нь говийн угалз бие бо¬лон эврийн хэмжээ бага бай¬дагтай холбоотой. Ингээд тооцоолоход хичнээн хэм¬жээ¬ний мөнгө улсын төсөвт ордог нь тодорхой. Харин энэ мөнгө аргаль хонийг хамгаа-лах, түүний тархац нутаг, амьдрах орчныг сайжруулах биотехникийн арга хэмжээ авах, аргаль хонь тархсан орон нутгийн ард түмний амьжиргааны түвшинг дээш¬лүүлэх, хууль бус агнуурыг таслан зогсоох үйл ажиллагаа явуулах, сурталчлах зэрэг зайлшгүй шаардлагатай мене欬ментийн зүйлд бараг зарцуулагддаггүй гэж хэлж болно. Энэ жил 60 угалз агнуулах зөвшөөрөл аль хэ¬дийнэ батлагдаж компаниу¬дад хуваарилагдан тэд анч¬дын болон лицензийг худал¬дан авах өөр компанийн эрэлд морджээ. Хулгайн ан аргаль хонины тоо толгой хорогдоход өнөө¬дөр хамгийн гол нөлөөтэй. Нутгийн иргэдийн амьжиргаа¬ны түвшин дор, бэлэнчлэх сэтгэлгээний гайгаар аргаль хонь хулгайгаар агнаж хүнс ахуйдаа хэрэглэх нь газар авчээ. Үүний хажуугаар угал¬зын зөвшөөрөлтэй зарим компанийнхан нутгийн иргэд¬тэй үгсэн хуйвалдаж томоо¬хон эвэртэй угалз урьдчилан агнуулдаг гэнэ. Гадаадын анчин ирж санаанд нь таарсан том эвэртэй угалз таарахгүй ан нь бүтэлгүйтвэл нөгөө эврээ санал болгож хэн хэн нь хэрэгцээгээ хангана. Үүнийг далимдуулж нутгийн иргэд гаарч угалз их хэмжээ¬гээр хулгайгаар устгаж байна. Үргэлжлэл бий Бадамжавын ЛхагвасҮрэн (PhD.) ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрхлэгч
Бичсэн: Monkey | цаг: 17:00 | ЦАГААН ЗЭЭР
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax