2010-04-21
Моддоос унасан навчис
Хаа нэгтэйгээс гэнэт асаагүй, хажууд минь өнөд байж л байсан
Харанхуйн дундаас гэрэлтэх бүдэг агаад өнгөт хүжийн гал мэт
Зүрх сэтгэлд минь догдлол, тавгүйтлийг үүсгэлээ, гэхдээ дулааныг бас мэдрүүлсэн
Зүүдэнд халдаж, бодлоор минь эмнэг хангал мэт хөндлөн гулд туучсан, хүндлэл хүлээсэн морьтон минь

Алсын алсаас өнгө, үнэр, ялдам байдлаараа надруу салхисаар үг илгээсэн
Аюул, тайтгарал, инээд, уужралыг надад бэлэглэсэн
Амар амгалан төрхөөрөө миний амтархан идэх ногоохон алим болсон
Аймшиггүй, эрээ цээргүй, замбраагүй гэхдээ намайг эзэмдсэн зөөлөн шаргал навч минь

Урсах голын ус гэнэт зогсох шиг, ухаан бодлыг минь тээрэмдсэн болд төмөр
Уулсын цаадах уулс мэт холын холоос ирсэн танил зочин
Үдэш үүсээд өглөөн нарнаар зугтан одох шүүдрийн тусал мэт
Үүлсийн дундах хөх мөнх тэнгрийн цоорхой минь

Гэрэлгүй, сүүдэргүй бүүдгэрхэн саарал өдрийн, аялгуулан орох шиврээ бороо
Гэм зэм, уучлал, гэгэлгэн сэтгэл, санан мөрөөдөх хүсэлт тачаал, гиншин газарт тусах усан тусал
Тусал бүрийн тоогоор нулимас мэлтэрэх хархан нүдний, учрыг үл олох нууцхан харц
Түшин зогсох моддын анирт тэрхэн учирлын түгшүүр нэгэнтээ тайтгарав.

Бичсэн: Monkey | цаг: 15:59 | МИНИЙ ШҮЛЭГ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 17:38, 2010-06-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax