2011-03-13
Үзэл санаа үүрд үнэ цэнэтэй
Арлын японд өндөр боловсрол эзэмшсэн, ардчилал шудрага ёс, иргэдийн оролцоо улс төрд их байж чадвал улс төр хяналттай, эрүүл, ирээдүйдэй байх болно гэсэн үзэл бодолтой журмын нөхөр минь урд орой нэгэн кафед таарахдаа надруу цаанаа тун ихийг бодож, хэлэе гэж хүлээж байсан мэт надруу төхөж ирээд ийн хэллээ.
...Найз минь бидний үеийн залуус өдөр тутмын амьдрал, авч буй цалин, унаж буй машиндаа сэтгэл ханаж, амьдрал болж байна гэж байна. Гэтэл үнэндээ болж байгаа ч юм уу даа бүү мэд. Болохгүй байгааг нь харсаар сууж сууж нэг өглөө өөрчилцгөөе гээд сэрэхэд тань хэдийн нас чинь явчихсан, өөрчлөх гэсэн зүйл чинь туйлдаа тулсан байвал харамсалтайяа ...гэж
Би шууд л түүнийг надад хандаж, намайг идэвхигүй, хойш суусан хандлагатай байгааг шүүмжилж,өдөж хэлж буйг нь төвөггүй ойлгосон ч надад өөрийгөө өмөөрөх, түүнд хариу болгож хэлэх үг цөөнгүй байлаа. Гэвч би дуугүй, инээвхийлээд л өнгөрсөн.

Улс төрийн үзэл баримтлалтай байх нь ямар нэгэн томьёолсон хэв маягт өөрийгөө хамаатуулахын нэр биш. Өнөөг хүртэл миний уншиж, сонссоноор тоймгүй олон үзэл баримтлалын тухай тодорхойлолтыг хүн төрөлхитэн бий болгосон байна. Гэтэл яагаад заавал арчилсан либерал үзэл, либертаримз туйлын байх ёстой гэж, коммунист үзэл санаа яагаад нүд үзүүрлэгдэж байх ёстой гэж гэх мэт олон зүйлийг ярьж болно. Бид аль нэг томьёололтой ноцолдож, түүнийг нэг нь нөгөөгөөсөө илүү ойлгож буй мэт мэтгэлзэх нь тэнэг хэрэг, мөн ямар нэг шинэ үзэл санаа, үзэл баримтлал зохиох гэж тэнэгтэх нь бүр мангар хэрэг.
Сүүлийн үед зарим улс төрчид гоё ганган үзэл санаа зохиож түүнд өөрийн авторыг өгөх гэж улайрч байна. Энхсайхан гэж хүн антиглобал үзэл санааг монголд түгээн дэлгэрүүлэхийн төлөө өөрийн явж ирсэн зам мөрөө харалган байсан тухай ярьж, нийт ард түмнийг үндэсний үзэл санаа ярьж мунхруулж байна. Тэр өөрийгөө юу ярьж байгааг ч ойлгох юм алга байх шиг байна. сангийн дэд нөхөр болохоор эдийн засгийн ухаанд хэн ч тайлбарлахад хэцүү нэг балай томьёолол гаргаж түүнийгээ “чонон эдийн засаг” гэж нэрлэж байна. Ийм нэр өгсөнийгөө ... монголын эдийн засгийг чонон эдийн засаг гэж нэрлэсэн нь учиртай, монголын эдийн засаг бол аядуу зөөлөн биш, чоно шиг эрэмгий, эрч хүчтэй эдийн засаг байх тухай бичиж. Сангийн дэд сайд нь өөрийн эдийн засгаа “чоно” шиг гэхээр гадныхан юу гэж ойлгоно гээч. Монголын эдийн засаг бол гадны хөрөнгө оруулагч нарыг хотондоо урьж оруулж ирээд хамаг юмыг нь идэж ууж авч үлдчихээд идсэн ч идээгүй юм шиг өлөн, туранхай, таргалдаггүй чоно шиг юм байна л гэж ойлгоно, юун хийморьлог вээ. Нэг талаар тэр онож хэлж. Монголын эдийн засагт мөнгө цутгаад ч, орд гараад ч нэмэр алга, хэдэн дарга нар нь хуваагаад идчихдэг болохоор ард түмэн нь ядуу тарчиг хэвээрээ л байдаг, эдийн засаг нь сэргэж, таргалдаггүй өлөн чоно шиг ч юм уу.
Энэ бол зүгээр л нэг хийрхэл, ялгарах гэсэн оролдлого.
Улс төрийн намын төлөвшлийг аваад үзэхээр МАН-аас өөр нам гэхээр юм алга байна. Үзэл баримтлал, явуулж буй бодлогыг нь дэмждэгтээ бус юм. Улс төрийн намын төлөвшил гэж би юуг ойлгодог вэ гэхээр. Хэдэн жил төр барьсан, дотроо ардчилалтай байна уу үгүй юу гэдэг биш. Чухамдаа улс төрийн намын чин зорилго нь парламентад олонхи болж, төр барих явдал гэж хэлж болно. Парламентад олонхи болох тухай асуудал нэг хэрэг, харин төр барих асуудал өөр хэрэг болж салж явчихаад сонгогчдын толгойг эргүүлээд байх шиг байгаан. Учир нь сонгуульд өрсөлдөхөөрөө үзэл баримтлал, баруун зүүн гэж талцаад, олонхи болохоороо нөгөөх үзэл баримтлал, явуулж буй бодлого нь хэн нь ч хэнээсээ ялгагдахгүй, хөгийн юм болж дуусаад байна. МАН ч угаасаа өөрсдийгөө зүүн төвийн нам гэх бөгөөд сүүлдээ либерал маягын чимэг зүүж байна. МАН олонхи болоод засгийн газраа бүрдүүлсэн үед угаасаа л нийгмийн халамжийн бодлого ид цэцэглэж, нийгэмд баялгийн хуваарилалт хийх нэрийн дор цөөнх нь хагартлаа баяжиж байсан нь илт байдаг. Харин АН-ын хувьд өөр. Чөлөөт эдийн засгийг тунхагладаг, баруун чигийн гэх үзэл баримтлалтай намын хувьд улс төрд тогтвортой бодлого хэрэгжүүлсэн нь үгүй. Уг нь бол аливаа улс төрийн нам олонхи болж төр барих хугацаандаа эдийн засгийн болон, гадаад харилцаа, нийгэмрүү чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлж байсан гэдгээр нь, эдийн засагт ямар өөрчлөлт хийсэн гэдгээр нь үзэл баримтлал, явуулж буй бодлогын ялгааг тогтоодог. Жишээ нь АНУ-ын сүүлийн 30 жилийн хугацаанд хэн гэдэг ерөнхийлөгчийн үед эдийн засгийн ямар ямар үзүүлэлт унасан, өссөн бэ, цэрэг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт ямар өөрчлөлт хийсэн гэдгээр нь харьцуулж тухайн улс төрийн намын чиг баримжаа, бодлогыг тогтоодог байна. Энэ жишгээр би АН, МАХН нарын хувьд харьцуулалт хийх санаатай судалгаа хийсэн боловч АН-ын хувьд төр барьсан гэх утга алга.
1992 оны сонгуульд ардчилагчид туршлага тутсан уу, лидер тутсан уу ардчилсан үзэл санаатай гэх намууд дөнгөж 6 суудал, 1996 оны сонгуульд ардчилалын төлөөх намууд эвсэл болж Ардчилсан холбоо эвсэл байгуулан сонгуульд орсоноор 76 суудлаас 51-ийг нь итгэл төгс авсан боловч нэг суудал дээр МАХН новширсоор эцэстээ АХЭ залхаад нэг суудлаа золигт гаргав. Засгаа байгуулж ядаж байх зуур тухайн жилийн орон нутгийн сонгуульд таван аймгаас бусад аймагт аймгийн засаг дарга, иргэдийн хуралд МАХН олонхи болсон. Энэ нь хөл гаргүй толгой болсонтой АХЭ адил байлаа. Ингээд орон нутагт олонхи болсон МАХН Засгийн газрын нэр хүндийг орон нутагт унагах ажлыг тасралтгүй 4 жил хэрэгжүүлсэний ачаар засаг барих хугацаандаа АХЭ анхныхаа засгийн газрыг 1 жилийн дараа огцрууллаа. Шалтгаан нь Энхсайхан том толгойлсон явдал, Элбэгдоржийн засгийн газрыг ажлаа аваад 3 сар болж байхад Энхсайхан, ДоГанболд нарын толгойлогчтой хэдэн нөхөд МАХН-хантай сүлбэлдэж мөн засгийн газраа огцруулав. Элсний 13 засгийн газраа дахин бүрдүүлэхийг санаархсан ч МАХН юу л гэж Энхсайханд тийм боломж олгохов. Ийнхүү үүрэг гүйцэтгэгч засгийн газартай, 1997 оны сонгуулиар МАХН-ын Багабанди ерөнхийлөгч болж, Элбэгдоржийн халааг авах хүнийг АХЭ санал болгосон ч Ерөнхийлөгч долоон удаа буцааж, энэ үед С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх талаар эвсэл нэг санаанд хүрсэн байлаа. Яг энэ ашгинд буюу 1998 оны 10-р сарын 02-н, намайг 03-ны өглөө 10 цагт Өнөр хорооллын №13-ын автобусанд босоогоороо зогсож явахад С.Зориг өөд болсон тухай итгэхийн араггүй мэдээ радиогоор цацагдаж билээ. Үүрэг гүйцэтгэгч засгийн газар 1999 оны 2-р сар хүртэл ажиллаж хүлээнэ хүлээнэ гэхэд яаж тэсэх вэ гэдэг шиг энэ сард Наранцацралтын засгийн газар байгуулагдав. Мөн л Наранцацралт том толгой гаргаж эрдэнэтийн талаар оросруу захидал илгээснээсээ болж огцорсон юм. Энэ хооронд их л юм болсондогоо. Ингээд АХЭ дундаасаа гурван гишүүнээ авч үлдэж ч чадалгүй шоронд илгээв. Ингэж тэгсээр 2000 оны сонгуультай золгосон. Өнгөрсөн 4 жилд Хувийн Голомт банкинд Төрийн өмчийн Сэргээн босголт банкийг нэгтгэсэн хэргээр мөн ч их чичлүүлсэнийг санаж байна. Сүүлчийн Могикан Амаржаргал ерөнхий сайд болж урвагч нартай буруу харж уйлан хамт ажилласаар бүрэн эрхийн хугацаа дуусав. 2000 оны сонгуульд ганц суудал авсан нь Наранцацралт, түүний сонгуулийн сурталчилгаа их өвөрмөц байсан хэрэг л дээ. Ийнхүү ялагдлаасаа сургамж авсан эвсэл 2000 оны 12-р сарын 6-нд нэгдэн АН-ыг байгуулаваа. Ингээд МАХН-ын үнэмлэхүй олуулаа төр барих хооронд сургамж авсан АН-ынхан тал тал тийш мордоцгоож сурч боловсорцгоов. 2004 оны сонгуульд Эх орон намтай хамтран Эх орон-Ардчилал эвсэл байгуулан оролцож 34 суудал авав. Эрх баригч нам ч мөн тийм суудал авсан тул зөвшилцөн их эвслийн засгийн газар байгуулж Ерөнхий сайдаар Элбэгдоржийг томиллоо. Тэр УИХ-д сонгогдоогүй байсан билээ. 2005 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд АН Энхсайхнаар туг тахиж, үндсэндээ мань хүнийг жагсаалаас гаргав. 2005 оны 1-р сард Элбэгдоржийн засгийн газрын гишүүд өргөдөл өгсөнөөр тус засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорч Элбэгдорж Улсын их хурлын индэр дээрээс “би эргэж ирнэ, ирэхдээ олуулаа болоод эргэж ирнэ” гэж хэлээд бууж байсан нь тод санагдаж байна. Сүүлд 2008 оны 6-р сарын 30-ны шөнө сонгуулийн урьдчилсан мэдээ сонсож суухдаа түүний 3 жилийн өмнө хэлж байсан үг санаанд орж үнэхээр тэр олуулаа болоод ирлээ дээ гэж итгэж суусансан. Их эвслийн засгийн газар ч гэж хүнд л байлаа. Ингэж явсаар 2008 оны сонгууль болж АН 27 суудал авсан ч түүхэндээ МАХН-ынхан шиг хүчтэй цөөнх байж чадалгүй хамтарсан засагт орж МАХН-ын өвөрт шургав. Тэд хүчтэйгээс хүчтэй сөрөг хүчин, цөөнх байж чадах байсан гэж би бодды. Учир нь цөөнхөд Энхсайхан байхгүй учраас.

Энэ бүхний эцэст АН-ыг эрүүл саруул, төлөвшиж буй улс төрийн нам гэж надад хэлж чадах хүн байна уу. Үзэл санаа үүрд үнэ цэнэтэй гэж би боддог.

Бичсэн: Monkey | цаг: 13:32 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax