2010-01-20
Малынхаа араас малчин, малчины араас...
Малынхаа араас малчин нь яваад осгож амиа алдсан байх юм.
Малчин ч яахав амин зуулгаа алдахгүйн тулд малынхаа араас явж, тэгвэл ардчилсан төрт улсын үндсэн тулгуур нь хүн байтал, хүнийхээ араас төр маань хэрхэн санаа тавьж байгаа бол.
Хүний үнэ цэнэ гэхээсээ илүү төрт улс маань хүнээ хэрхэн хүндэтгэн, дээдлэж, хүн ёсоор хандаж байна вэ?
Хүний эрхийн хуульч, хүний эрхийн ажилтан, энэ чиглэлийн төрийн бус байгууллага л хүний эрхийн төлөө дуугарч байх бус хүн өөрөө өөрийнхээ эрхийн төлөө дуугарч байх цаг болж.
Мал төрийн хамгаалалтанд гэж тунхаглаад үүнийхээ төлөө ч багагүй ажил амжуулж, заримдаа малд зориулж мөнгө хүртэл өгч байх юм.
Үндсэн хуулинд монгол хүн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ухааны юм байдаг. Гэтэл энэ утааны байж байгаа, гудманд хэн хаанаас ямар согтуу жолооч хаагаж ирээд мөргөх бол гэж гялан гялан харж явах ч… айдаа мөн утга алгаа!
Малчны тухай ярих гэсэндээ мал, малчин ярьж эхлээгүй юм. Хүний тухай, “монгол хүн монголдоо сайхан амьдрах нөхцөл” байна уу? үгүй юу? гэдэг тухай л ярих гэсэн юм.
Монголд эдийн засгийн эрх гэж юм алга дөө. “Эдийн засгийн эрх” гэж ярьдаг үгүйг мэдэхгүй юм. Гэхдээ энэ үгээр “иргэн бүр өөрийн эдийн засгийн нөөц бололцоондоо тулгуурлаад санхүүгийн харилцаанд оролцох боломж, бололцоо”-г илэрхийлэхийг хичээж товчилсон ухаантай.
Тийм боломж ер их л хомс, юу гээч. Харваас хулгайч, луйварчин царайтай нөхөртэй харьцаж байгаа аятай аашилдаг банк, алтан загаснаас хишиг гуйж байгаа юм шиг иргэнээ ойлгодог төрийн алба, хэд гурван юм хийж орлоготой ажиллах гэсэн хүнийг туйлдуулж байгааг дээр дооргүй арай боловсон үгээр /хүнд суртал/ нэрлэж ойлгодогч, засч залруулах сэтгэлийн чин зориг гэхээсээ илүү хүсэл тэдэнд алга байх шиг.
Соце үед нийгмийн баялагийг иргэн бүрт тэгш хуваарилах асуудал ярьдаг. Тэгш хуваарилах гэж энэ нийгэмд хичээгээд ч хэрэггүй, бүр балай юм болно. Тэрний оронд хүн бүр төрийн үйлчилгээг тэгш хүртэх эрх, хичээж зүтгэвэл амжилтанд хүрч санхүүгийн эрх чөлөөг олох тийм л нөхцлийг бүрдүүлчихбэл барав.
Би нэг юмыг их гайхдаг байлаа. Америк хүн насаараа өртэй амьдраад үхэхийнхээ наахан нэг юм нөгөө байр, машинаа өөрийн болгодог, тэр нь тэр үед мараалын элэгдэл болдог байлгүй. Тэгвэл монгол хүн “насаараа төлөх өртэй” амьдарч чадах болов уу. Үгүй л болов уу. Нөхөөхдөө шаналаад ходоодны рак болж хугацаанаасаа өмнө яваад өгнө. Үүнд л америк, монгол хүмүүсийн сэтгэлгээний ялгаа гарч байна. Бодоод үзэхэд 30 хүрчээд Улаанбаатар үзээгүй залуу, хэдэн нөхөд зүүдийг нь биелүүлж байгаа тухай телевизээр гарч байна лээ. Энэ нэг их бахархаад, баясаад байх ч юм уг нь биш юм байгаан. Ганц тэр залуугын асуудал биш энэ бол Монголчуудын асуудал болоод байна. Бид чинь хүн төрөлхитөнөөс хичнээн хол хоцорсоноо тэр нэвтрүүлгээс харах хэрэгтэй. Энд би ганган машиныг хэлэх гээгүй. Сэтгэлгээний хоцрогдолыг хэлж байна. Хүний тухай хэлж байна. Хүн нэг л амьдрах насандаа сайхан амьдарч, сайхан амьдруулж чадахгүй байгаагын тухай хэлж байна.
Хүн болгон дор бүрнээ “намайг яагаад сайхан амьдруулж чадахгүй байна аа” гэж төрдөө гомдоллох эрхтэй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Хичээгээд хичээгээд болохгүй юм олон байна шүү дээ. Асуудлыг “улс төржүүлэх” гэж нэг айхтар хэллэг гарсан. Энэ үг тэр улс төрчид хариуцлагыг өөрсдөөсөө түлхэх аргаа олж ядахдаа энэ үгийг гаргаж гэж би бодоод байгаан. Нийгмийн асуудал бүхэн улс төртэй, төртэй холбоотой. Тэд шийднэ гэж л амласан, бид тэдэнд итгэсэн.
Монголд сайхан амьдрах нөхцөл байна уу? Боломж бол байнга л байж байдаг!!!

Бичсэн: Monkey | цаг: 18:49 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


harin tiimee zaimdaa ch gaihah yum
tanihgui and min chinii bichlegiig unshaad bas demjeed bas tataj avah failuud tavisand bayarlaad suuj baina. Zarimdaa ch tsalindaa bagtaj amidrah gej ih gaihah um bna shuu dee. Oroin tsagaar suuj iluu ihiig uzeh hiih hereg garah umaa. Zarimdaa duusgaj chadalgui untaad ugnu. Chi er ni tsag zavaa her zohitsuuldag her uuruu uurtuu unench ve
Бичсэн: Зочин цаг: 17:25, 2010-06-10 | Холбоос | |


Yag zuv
Uneheer sanal niilj baina . Uuriin chin bichsen busad niitlel, tusul-uudees zunduu sanaa avahaar zuil baina . Bayarlalaa, amjilt husye! баярлах
Бичсэн: Зочин цаг: 18:33, 2010-01-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax