2010-03-04
Оюутны дурсамж -Их хувь заяа
Гантай зуны элсэн цөл шиг
Галтай нас хайраар ангасан
Очтой асах хуурай мод шиг
Омголон зүрх хайраар бадарсан
Оюутан байх сайхаан …
гэдэг шиг хүний амьдралын хамгийн сайхан дурсамжтай, бүтээлч нас бол энэ цаг үе юм. Жигүүрээ ургаж гүйцэхээр өнгөт энэ орчлонгоос өөрийн гэсэн өнгө төрх, буух нуураан олохоор нисэн одоход бэлтгэж буй талбар бол оюутан цагийн минь анги танхим, дурсамж дүүрэн оюутны байр минь юм даа.

Дөрвөн буланг нь төмрөөр бөгжилсөн хүрэн модон авдартаа өөрийн гэсэн нандин бүхнээ байдгаар нь нямбайлан эвхэж хийгээд нялх багийн андтайгаа их хотод ирж оюутны байранд тухлаж байсан минь санаанд илхэн байна.
Оюутны байрны давчуухан ч гэлээ амьдрал буцалсан буйдхан өрөөндөө аанай л өрх тусгаарласан аятай загнаж, толгой даан амьдарсан минь их сургамж, их нөхөрлөлийг дагуулсан болохоор мартахын араггүй байх нь араггүй биздээ.
Би бүгдийг нь санаж байна. 1998 оны 8-р сарын 24-нд байрандаа орж байснаас хойш оюутны сайхан дурсамжуудаа. Мартахгүйн тулд, та нарыгаа ч мартуулахгүй тулд бичих хэрэгтэй гэж бодлоо.
Манай байрны жижүүр Цээпэл гэж ногоон дээлтэй, цал буурал толгойтой, намхан эмгэн, Бадмаа гэж өндөр биетэй туранхай бор эгч /надад их сайн байсан/, Нацагаа эгч гэж нээх том улаан хамартай, тарган махлаг эгч байсан. Бид Нацагаа эгчийг улаан хамарт гэж хочилдог байж билээ. За даа ааш зангийн хувьд ч манай Цээпил гуй ч улаан хөлтнийг урдуураа гаргадаггүй /гадны хүн оруулдаггүйг хэлж байна/ тасар татах шахсан эмгэн, харин Бадмаа эгч бол их яриа, хууч хөөрөх дуртай эгч, Нацагаа эгч бол их даардаг байсан юм боловуу даа, жигтэйхэн биеэ эвхээд үүдний цайвар ногоон хашлага дотроо бахим сууж байдагсан.
Ум ма ни бад ми хум, байрны Зүмбээ “багш” маань сүүлд бурхан болсондоо хөөрхий. Багш ч ёстой л нэг атаман шүү дээ. Харц ч гэж жигтэйхэн. Би яагаад ч юм байрны мөнгөө дутуу төлчихөөд өгөлгүй удаачихаад мань хүнд “хамаг юмыг чинь гудманд гаргана” гэж загнуулж байснаа мартдаггүй юм. Яагаад ч юм бэ юу байхав дээ боломжгүй байсан л байлгүй. Слейсер Хүрлээ гээд нэг ах байсан, гэр бүлээрээ байранд амьдардаг. Ах хүүтэй ч байранд ороод их удалгүй ах дүү болсондоо.
За ингээд дараагийнх нь манай байрныхан шүү дээ. Алдарт 7 номёроос эхлэх юм бол Бадрах /Дорнодын/, Мийгаа /Дархан/, Энхбат /Эрдэнэт/, Хар /Завхан/ дөрөв. Ямар сайндаа оюутны байрны хоёр дахь нууц хаалга гэж нэрлэхэв дээ. 24 цаг цонх нь Free. Нэг даврын өрөө болохоор тэр. Байрныхан ч андахгүй л дээ. Бид чинь хэн нэгнийх нь гэрээс юм ирэхээр л бусад тасгуудаас тисант буугаад л өдөрт нь дуусгана шүү дээ.
Онцгой санаж байгаануудаа л дурслаа шүү. Цаашилбал манай байранд казак оюутнууд их байсаан.
Хоёрдугаар курсд ордог жил Зүмбээ багшийнх нэг excel машин авдаг юм байнаа. Хардаа хардаа багшийнх машин авсан байна гээд бид нар гүйлдэж байж билээ. Саарал өнгийн /номерыг нь санахгүй байна./, хүү нь тэрийгээ бариад л маадгар байдагсан, өдөрт хэд угаадаг юм бэ бүү мэд. Хоёрдугаар курсын өвөл нь манай байранд 12.1-д дох-ын сурталчилгааны талаар уралдаанд орох урилга ирээд. Манай байрнаас Энхбат, би, Хаяа, дээд курсд сурдаг чойрын хоёр хүүхэн, сүхбаатарын нэг хүүхэн хамт нэг баг болоод бэлтгэж дохын эсрэг сэдэвтэй “дэвжээ” нэвтрүүлэгт орж, түрүүлж байлаа. Зураг энэ тэр гэж лагаа лаг одоо харахад.
Байрны номын санд бүжиг зохион байгуулна. Ер нь голдуу л бид хэд /Хаяа, би, Энхбат, Зоригоо, Хар, Дөвөө, …/ санаачилж, зохион байгуулна. Нөгөө өрөө нь их хүйтээн ядаж байхад. За энэ өрөөг ч манай байрныхан бүгд л мэднэ дээ.
За тэгээд энэ дурсамж манай байрныхан л гэхээс өөр хүнд ч сонин биш л байх байх даа.
Найзууд минь хаа ч явсан бие биеэ, сайхан дурсамжаа бүү мартаарай.
Хүний амьдралд цөөн тохиодог “Их хувь заяа” гэж байдгийн нэг нь энэхэн богино хугацаанд оюутны сайхан амьдралаар амьдарсан минь юм шүү.
Олон шүүлэг давалгүй онхолдчихоод
Уйлаагүй ээ, би зүгээр л нүдээ арчсан юм
Охидын харцанд бүдрэх шахаад унахдаа
Онгон сэтгэл минь ичээд, зүүд үү дээ гээд инээсэн юм. Оюутан байх сайхаан.




 

 

Бичсэн: Monkey | цаг: 19:29 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


үнэхээр сайхан байжээ. сургуулийхаа хамгийн хөөрхөн онц сурдаг охидын нэг байлаа гэж.
Бичсэн: Зочин цаг: 10:14, 2010-04-22 | Холбоос | |


ereentei baraantai
ib sodon nertei bolhoor yaag geriin daalgavar bie daalt ntr hiigeegui packt gargasan ued yaag ner tsohohod minii ner taarnaa shuu dee. gaitai baij bilee. tehdee goy dursamj ni muugaasaa hed dahin ihdee. sainaar bish bag zereg muugaaraa aldartai bailaadaa.
Бичсэн: Cranium цаг: 15:29, 2010-04-10 | Холбоос | |


Тиймээ оюутан байх сайхан шүү, хамгийн их хүсэл эрмэлзэл, сонирхол сонжоо дүүрэн үе. Магадгүй дөнгөж юм бүхэнтэй танилцаж эхэлж байсан настай оюутан үе давхцсан болохоор мартагдашгүй тод байсан байж болно. 20 той оюутан, 35 тай оюутны дурсамж бас өөр байх байхаа.
Тэр үеээ саначихлаа. Сургууль, багш, найз нөхөд бас зарим нэг “онцгой” хүмүүсийг...
баярлах
Бичсэн: bebe (зочин) цаг: 23:07, 2010-03-11 | Холбоос | |


Нээр л сайхан байж дэ найз минь
Бичсэн: Хаяа (зочин) цаг: 15:27, 2010-03-05 | Холбоос | |


юм юмтай өнгөрүүлжээ, оюутан насаа
Бичсэн: хундага цаг: 22:11, 2010-03-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax