2010-10-28
Нутаг минь намайг санадаг байхдаа

Нутаг минь намайг санадаг байхдаа
Нуураа эзгүйрүүлж ниссэн шуваадыг буцаад иртэл
Хүүгээ буугаад мордоосой гэж
Хүлээж л суугаадаа нутаг минь

Хангайн агсал уулс дэргэд минь сүгнийвч
Хан уулынхаа нөөлгийг үгүйлэн санаад байна
Хараа, ерөө, орхон, туулын ус омголон агаад тунгалагч
Хатан хэрлэнгийнхээ хөвөөнд эрхлэж нэг тогломоор байна

Зээрийн сүрэг давхилдсан зэрэглээт тал нутаг минь
Зүүдлэгдээд байна ойрдоо
Зэгэстэй, тогруутай цагаан нуур минь
Зэрвэс зэрвэс үзэгдээд байна сэтгэлд

Намар орой болоход сэтгэл нэг л уйтай
Насан багын нутагаа яасан их санана вэ
Алсад арилжсан адуу нутгаа хайн үүрсдэг шиг
Аяа дорнын шаргал талруугаа догдлох зүрх минь тэмүүлнэ

Нутаг минь намайг санадаг байх даа

Бичсэн: Monkey | цаг: 13:05 | МИНИЙ ШҮЛЭГ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax