Арван найман нас хүртлээ хулганы хамраас цус гаргаж үзээгүй Ардчилал хүү иргэний үнэмлэх гардаж эрийн цээнд хүрсэн жилээ хүний аминд хүрч шоронгийн хадаас боллоо. Хүүгээрээ эцэг эх, найз нөхөд нь бахархан хүндэлж, бидний үнэт зүйл хэмээн дээдэлж явсансан. Тэдэнд бахархал үгүй, үнэт зүйл үгүй болов.
Бодит байдал ийм л байна дарга аа! Монголчууд "зөв хүн" байх нь л чухал гэж ярьцгаадаг. Миний бодлоор дарга таны харцнаас өс хонзон, үгнээс чинь үзэн ядалт, байр байдлаас чинь дарангуйлагчийн төрх харагддагийг олон хүний сэтгэлийн гүн мэлмий харж мэдэрдэгч, нээх нь үгүй. Харин үгээр дүрсэлсэн тэр дүр төрх 2008.07.01-д ил болов. Олон нийт ярьж байсаан ... дарга ч дээ “хаан”-аас 3 илүү дарангүйлагч гэж ... энэ үнэн бололтой, Монголчууд айдаст автлаа. Ерөнхий сайд дарга, төрийн эрх барьж буй намын дарга таны нүүрэн дээр, таны хийсэн болон эс хийсэн гэх үйлдлийн чинь балгаар монгол дэлхийд муухай харагдаж эхэллээ. Муухай монголтой дэлхий найзлахгүй. Хүний амьдрал богино ... энэ олдсон ахархан богино насандаа төр, түмнийхээ төлөө, цөөхөн монголчуудынхаа эв эеийн төлөө иргэний, монгол эр хүний 7 биш 77 хэмжиж гаргадаг тулхтай, жинтэй бодлого, шийдвэрийг гаргачихаж чадахгүй, шаварт шигдсэн нь хэнд ч ойлгомжтой болсон хэдэн авилгачдаа амьд авч үлдэхийн тулд ийм увайгүй үйлдэл гаргаж, төр түмэн олноо хөгшин залуугаар нь хагаралдуулах хэрэг юу байв ааааа? Танд муудаа, таны намыг үзэн яддагтаа ийм зүйл бичсэнгүй, жирийн монгол иргэний хувьд, энэ бүх үйл явдлыг санаа зовинон харж байгаа иргэн хүний хувьд бодол, бухимдлаа бичиж байна.
Ардчилал ард түмний амьсгалах агаар болжээ. Тэр агаар нь хотын утаанаас ч илүү бохирдож, амьсгалахад тэсхүйеэ бэрх болсоныг Их тэнгрийн та яаж мэдэх билээ. За энэ ч дүүрч.
Таны итгэж биеэ үзүүлдэггүй Монголын эмнэлэгт монгол хүн ядуугын эрхээр туршлагын туулай болсоор байх уу. Монголын анагаахын салбар ямар байгааг та өөрийн биеэр ил болголоо. Би үхэхээс чи үх гээч л болж байна даа Дарга аа.