2010-02-03
Галаар санаандгүй тоглоод байна уу, эсвэл?
Мөнгөний гүйлгээний системийг алдагдуулах нь капиталист байгууллыг устгах чухал арга хэмээн Ленин үзэж байсан гэцгээдэг…харин “оршин буй нийгмийн байгууллын үндсийг таслан, хөмөргөхөд мөнгөний системийг алдагдуулахаас илүү тийм найдвартай, үр дүнтэй арга байхгүй. Энэхүү үйл явц нь эдийн засгийн хуулиудад нуугдаж байдаг сүйрүүлэгч бүх хүчийг өдөөн сэргээж, улмаар уг өвчинд олон сая хүний дотроос нэг нь ч гэсэн онош тавьж чадахааргүй ужигран даамжирсан байдаг” гэж Джон Мейнард Кейнс гэлсэн байна.
Аливаа орны мөнгөний системийг удирддаг гол үүрэг нь Төвбанкинд байдаг. Төв банк мөнгөний бодлогын хэрэгжилтээр дамжуулж нийгмийн байгууллын оршин тогтнохуйн үндэс болсон мөнгөний системийн тогтвортой, аядуу байдлыг хангадаг.
Инфляцын бодит нөлөөллийг тооцож цалингаа боддог, хүлээгдэж буй инфляцын үр дүнг харгалзан үнэ ханшаа тогтоодог бизнесийн эзэн манайд бухал дотроос зүй хайхтай адил, ховор зүйл. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр хэрэглээний эдийн засгийн мэдлэг нийтэд нэвтрээгүй, эдийн засгийн суурь боловсрол дэндүү нимгэн байгааг илтгэдэг. Нийтэд халамж хэлбэрээр мөнгө тараах нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж хэрэглээг дэмжих бодлогын илрэл боловч нөгөө талдаа зохиомол эрэлтийг өсгөж улмаар үнийн хөөрөгдлийг бий болгон инфляцыг дэвэргэнэ.
Эдгээр эдийн засгйин хуулиудын зах замраагүй өөрчлөлтийг хэн зохицуулах вэ, төвбанк. Тэгвэл Төвбанк мэргэжлийн, чадварлаг, багийн системээр ажиллаж чадахгүй бол дээрх үүргээ гүйцэтгэх боломжгүй. Төвбанк улс төржсөн, хамтын бодлоггүй, ур чадваргүй боловсон хүчинтэй байгаа үед мөнгөний системийг удирдах бодлогын үүргээ биелүүлж чадахгүйд хүрч мөнгөний систем доголдож эхэлнэ. Мөнгөний бодлого алдагдаж, нийгмийг хамарсан эдийн засгийн эмх замбраагүй байдал хяналтаас гарах нь нийгмийн байгууллын өөрчлөлт, уналтанд хүргэдэгийг маниасаа ухаантайчууд аль эрт хэлсэн байхыг дээр сийрүүлсэн.
Тэгвэл Төвбанкны хараат бус байдалд халдаж, боловсон хүчний томилгоонд улс төржсөн, талцсан өнцгөөр хандаж байгаа нь зарчмын дэндүү том алдаа буюу галаар тоглож байгаатай дүйж байна.

Бичсэн: Monkey | цаг: 10:55 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Санаа нэг. Монгол банкны БЕТ-үүдийг маш сайн шалгуураар сонгож байх ёстой. Төв банкны тогтолцоо кармааны найрааны улсуудаар дүүрчихвэл яахын болжийнаа
Бичсэн: director цаг: 11:18, 2010-02-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax