2010-09-07
нэг л гомдолтой санагдаад
2010 оны 07-р сарын 02-ны өдөр төрсөн сэтгэгдэл

Яг хоёр жилийн өмнө айдас хүйдэст автсан Улаанбаатарын нам гүм гудамжаар албан ажилдаа очих санаатай алхах зуур нэг л өдрийн дотор өөр ертөнцөд хүрээд ирсэн мэд сэтгэгдэл төрж билээ.
Яахын араггүй монголчууд бид өнгөрсөн хорин жилд багагүй зүйлийг шийдсэн ч, мөн тийм хэмжээний олон асуудлыг шийдээгүй, шийдэхээс эмээж иржээ.

Цаг хугацаа өнгөрч, маргаашийг үзэх бүртээ бид улс үндэстнийхээ, монгол хүнийхээ үнэт чанар, агуа их төрт ёсныхүү уламжлалыг гээгээд байгаа нь хойш тавилгүй хэлэлцэх, дотогшоо залгилгүй дуугарч хашиграх нэн томоохон асуудал болсон байна. Учир нь хоёр жилийн өмнө монголын олон мянган иргэн улс төрийн хариуцлагаггүй, төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авсан нам, бүлэглэлийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж ардчиллаар олгогдсон эрхээ эдэлснийхээ төлөө төрдөө адлуулж, тэнгэр заяат халуун амиа алдав. Нэг жил өнгөрөхөд 2009 оны тэр өдөр нь яг л фашистын лагерлуу үй олноор нь хоморголон ачиж буй мэт олон олон залуусыг үзэл санааны шоронд илгээж байлаа.
Харин өнөөдөр бүтэн хоёр жил өнгөрчихөөд байхад төрийн цагдаа иргэдээ буудсан нь тогтоогдсон боловч “цагдаа хүн буудсан бол би хариуцлага хүлээнэ” хэмээн дуугарч байсан хүн төрийн хуулиар л лав хариуцлага хүлээсэнгүй. Бурханы гэсгээл дарга, цэрэг гэж ялгахгүй бизээ.

Ардчилсан ерөнхийлөгчтэй л болчихвол энэ хэдэн даварсан нөхдийн эсвэр ард түмнээ өмөөрч дуугарах хүнтэй болно гэж “горьдлого тээн” сонгосон. Ерөнхийлөгчийн дуу хүрдэггүй, хүч хүрдэггүй олон асуудал байдгийг ойлгох боловч өршөөлөөр хэдэн хүн сулласанаас илүү юм хийж чадахгүй байгаад нь сэтгэл дундуур л сууна.

Үнэндээ энэ өдөр миний хувьд юунд гэдэгээ мэдэхгүй ч нэг л гомдолтой санагдаад, надаас бусад нь тэр аймшигт өдрийг эргэн санахгүй, мартчих гээд байгаа мэт цээж дарсан хүнд бодолд автаж өнгрүүллээ. Мартаж, эдгээж болдоггүй, үүрд санан дурсаж, шаардаж байх нэхэл гэж байдаг шиг 2008 оны 7-р сарын 1-ний өдрийг монгол түмэн бүү мартаасай.

Бичсэн: Monkey | цаг: 14:06 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Та ч бас их өвөрмөц сэтгэлгээтэй хүн шөө. ярзайтал инээх
Бичсэн: up цаг: 22:09, 2010-12-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax