Эдипийн тавиланг бид бурханы шоглоом гэж хардаг мөртлөө түүнийг өөрийнхөө оронд тавиад үзэхээрээ бурхныг шогилсон “сайхан гар” болгож зөвтөгдөг. Домог хүний санаанаас төрсөн болохоор хүний санаа хүний амьдралаас л бий болноодоо. Тийм болохоор Эдипд буруу өгч, тэр амьтныг тохуурхан инээх хэрэг ч алга. Мань хүн бол эцгийгээ алж, эхтэйгээ гэрлэж байгаагаа “мэдээгүй” нь түүний зөвтгөл. Зөвтгөхийн аргагүй авиртан энэ нийгэмд олон байгаа болохоор Эдипийн домог эмгэнэлт биш, өнөөдөр бидний амьдралыг яг өнгөтөөр нь тайзан дээр тавьсан шог гараа болоод байна. Ингээд бодохоор бидний эмгэнэлтэй гэж үзэж байгаа бүхэн ирээдүйд минь занал хийлж байдаг юм шиг байгаан. “Тамгагүй төр”-ийг үзэхээсээ ч айн, дагжин чичирч байгаа хүмүүс байхад, тэдэнд л үзүүлчих юмсан гэх нь бас олон байна.
Хариуцлага гэдэг зүйл аливаа үйлийг сүүдэр мэт дагадагч ухамсарлах нь юу юунаас чухал ажээ. Өөрийн алдаа, өнгөрсөн бурангуй үйлдлийнхээ төлөөсийг үүрч чаддаг, түүнийгээ ухаарч хүлээн зөвшөөрч чаддаг байх нь бас л ор тас, үхэн үхтлээ би буруугүй гээд гөжөөд зүгтэчихдэг нөхдөөс дээр санагдана. Эдип миний бодлоор өөрөө өөрийнхөө ертөнцтэй юу гэж ярьсан болоод тийм агуу шийдвэр гаргаваа гэж бодды. Учир нь тэр өөрийн санаатай хийгээд санаандгүй хийсэн бузар үйл бүхнийхээ төлөөсөнд үхэн үхтэлээ, магадгүй үүрд; бул хар чулууг хөлс цусаараа услан, түүнээс цэцэг ургахыг хүлээхийн тарчланд умбах нь муу үйлийн нь үрийг цайруулахад хангалттай биш гэдгийг ухаарч, түүндээ сэтгэл амардаг. Амьдрал домгоос ч өчүүхэн гэжүү, амьдрал үлгэрээс ч хямдхан гэж үү, худал амьдрах нь үнэн үхэхээс ч үнэтэй гэж үү.