2010-06-14
ҮНЭГҮЙ ЗҮЙЛЭЭС ИЛҮҮ ҮНЭТЭЙ ЗҮЙЛ ҮГҮЙ
Агуа гүрнүүдийн үе үеийн гайхамшигтай атлаа гутамшигтай түүхийг олонтой сонсож бас уншиж байлаа. Энэ түүхийн гайхалтай ба гутамшигтай нь сул дорой улс орон өөр нэгэн хүчирхэг гүрний хаанд тал засч, найр тавихын тулд охиноо ичгүүргүйгээр бэлгэнд өгч байх. Энэ үнэгүй бэлэг ямар их үнэ цэнэтэй болохыг дээрх жишээ л энгийнээр илүү тод ойлгуулах юм.
Учир нь “үнэгүй зүйлээс илүү үнэтэй зүйл байдаггүй” тул үнэгүй зүйлийн үнийг асуух хэрэггүй, ойлгомжтой, тэр хамгийн үнэтэй нь л байж таараа.

Бидний монголчууд өнгөрсөн далан жил, түүний дараах хорин жилдээ ч тэр “үнэгүй” нэртэй яасан ч олон бэлэг авч байсан юм бэ? дээ. Тэгээд болоогүй дахиад л нөгөө бэлэгээ хүлээсээр, хүсэмжилсээр л байх юм.

Үнэгүй бэлэг ямар их үнээр эргэн төлөгддөгийг мэдэгдэхгүй, өнөө маргаашийн амлалт, нэхэлт, гачигдалдаа түүртээд хувь хүн, гэр бүл, улс орон, нийт үндэстнийхээ үнэт зүйл, хөгжин мандах итгэл найдвараа алдаад байх шиг.
Сүүлийн үед монгол улсын нийт өр зээлийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад зохистой хувиас даваад байна. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн хийж бүтээж буй зүйлээсээ үлэмж илүү өр зээлтэй болоод байна. Банкнаас зээл авсан этгээд авсан зээлээсээ жилд төлөх хуваарьд төлбөрөөс хэд дахин бага орлоготой байгаа л гэсэн үг. Гар утасны нэгж, оройн хоолны махаа зээлээр авдаг манайхны хувьд энэ нь илүү ойр жишээ байх.

Өр зээлийн хэмжээ байх хэмжээнээс хэтэрсэн явдал нь цаашлаад үндэсний аюулгүй байдал, төрийн бодлогын нэн анхаарах асуудал байлтай.

Өр нь дэндээд, зээл өгөх газар олдохгүй болохоор байдагаа бадар бариад, аль байдаг өнгөтэй өөдтэйгээ урьдчилгаа төлбөр гээчид хууртан гадныханд эзэмшүүлж байна. Эзэмшүүлэх эзэмшүүлэхдээ нөгөөдүүлээрээ хичээл заалгаж байгаад өөрт нь эзэмшүүлж байна. Манай гурван баатар хичээлдээ их сайн суусан шинжтэй ... хөрөнгийн зах зээл, стратегийн ордыг эзэмшүүлэх талаар дориун ярьдаг болсон байна билээ. Араггүй дээ, багш нь тун сайн багш хойно.
Оросууд нэг ирэхдээ МСС-аас монголын төмөр замын шинэтгэлд санхүүжилт авах талаар байр сууриа илэрхийлж, юмны эзэн хүн шиг, бие даасан төрийн зарчимч бодлоготой улс шиг загнаж зангарагтай аашилж байна билээ. “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэж.

Нэгэн насны амьнаас ч үнэтэй нь нийт улс үндэстний эрх ашиг байдаг.

Бичсэн: Monkey | цаг: 11:41 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax