2010-09-22
Дэмийрэл

Өглөө сэрлээ, цонхоор нар тусахгүй байна, үүлтэй байгаа юм боловуу гэвч нар ерөөсөө харагдахгүй байна
Нарыг хайж, хаачсаныг нь мэдэхээр гэрээсээ гарсан боловч тэр харагдсангүй, гэхдээ гадаа гэгээтэй байсан
Гэгээтэй байгаа юм чинь нар байж л таараа гэж бодоод байшингын дээвэр дээр гарч нарыг хайвч алга байлаа
Аргаа бараад цагаа ширтэн суух нь зөв гэж шийдлээ, харанхуй болохыг хүлээж маргааш өглөө нар гарахыг нь отож харахаар болов
Миний цаг орой 21:00 –ыг заалаа, харанхуй болсонгүй, би бүр гайхаад гайхаад учрыг нь олсонгүй
Харанхуй болдоггүй, нар гадраггүй... энэ юу гэсэн үг вэ гэж өөрөөсөө асуусанч тэр хариулахгүй байна
Хариулахгүй болохоор нь толинд хартал би харагдахгүй байна, толинд харагдахгүй байгаа болохоор би байхгүй байгаа юм байна гэж бодлоо
Би байхгүй бол яалаа гэж бодол байх билээ гэж бодож байтал хажууд гэнэт тагтаа ирээд суучихав, тэр тагтааны өнгө ямар байсан гээч...
Би тагтааны өнгийг таних гээд хичээсэн боловч би өнгийг нь тийм гээд хэлчихэж чадахгүй байсан болохоор тагтаа цагаан эсвэл саарал л байдаг юм чинь гэж бодоод цагаан гэж өөртөө итгүүллээ
Өөртөө арайхийн итгүүлж чадсан цагаан тагтаа надруу эргэн хартал тэр тагтаа нүдгүй байсан
Нүд нь бэрсэн юм боловуу гэж бодтол ерөөсөө нүдгүй тагтаа байсан юм байна лээ
Тэгээд би өөрийнхөө нүдийг гараараа тэмтэрч үзэх гэсэн боловч гар маань даагдахгүй байх юм, би бодлоо дотроо...
Тагтааг нүдгүй гэдгийг нь харсан атлаа яагаад өнгийг нь танихгүй өөртөө цагаан гэж итгүүлсэн юм болоо гэж...
Тэгсэн атлаа өөрийнхөө нүдийг тэмтрэх гэсэн боловч гар даагдахгүй байгаа болохоор миний гар мэдээгүй юм бол уу гэж ч бодож үзлээ
Эцэст нь би нүдтэй нь ч нүдтэй юм байна, харин гар нэг л биш ээ, харах нь ч харж л байгаа юм байна, харин өнгө ялгахаа байчиж гэж бодлоо
Тэгвэл тэр нар ямар учиртай юм болоо би одоо ч бодоод бодоод олохгүй юм, би ерөөсөө бодож сэтгэж чадахаа байчихсан юм болов уу гэж БОДЛОО.

Бичсэн: Monkey | цаг: 14:05 | МИНИЙ ШҮЛЭГ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


та үнэхээр өвөрмөц бичлэгтээ мундаг хүн шөө. ккк гоё шүү
Бичсэн: upshot цаг: 11:44, 2010-12-04 | Холбоос | |


бичлэг
оршихуй мөн чанар хоёр хойно урдаа ороод л, аль нь анхдагч болохыг эндээс харж чадахгүй байгаа болохоор экзис -ийн талаар хэлж мэдэхгүй л байна
Бичсэн: Monkey цаг: 15:03, 2010-12-03 | Холбоос | |


Болжийн, та тэгүүл их хүнд философитой юм шиг байнадаа эргэлзэх...шинэ бичлэг оруулаарай, хэхэ
Бичсэн: Зочин цаг: 14:12, 2010-12-01 | Холбоос | |


би бичигч н байна
Энэ миний бичсэн зүйл бол экзистенциализм биш гэж бодож байна. учир нь ямар ч бурхангүйн тухай, өөдрөг зөвтгөлийн тухай байхгүй юм. зүгээр л тухайн үед би өөрийн бодол санааг чөлөөтэй тавьж, ямар нэгэн эмхлэгдэн цэгцлэгдсэн бодолгүйгээр, унтахынхаа өмнө юу ч бодолгүй 10 секунд болоход унтаад өгдөг шиг өөрийгөө чөлөөлсөн үед надад төрсөн тэр ухаалаг бус философи, утаг учиргүй бясалгалын үр дүн гэж дүгнэж байгаа. ГЭХДЭЭ БИ ӨӨРИЙГӨӨ ЭКЗИСТЕНЦИАЛИЗМЫГ ЯМАР НЭГЭН ХЭМЖЭЭГЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГЧ ГЭЖ БОДДОГ.
Бичсэн: monkey (зочин) цаг: 13:46, 2010-12-01 | Холбоос | |


энэ экстианциализм үзэл үү?
Бичсэн: upshot_gp цаг: 15:00, 2010-09-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax