Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс дургуй хүрээд байх юм
Хэн ч бай ажил хийж цалин цагаа авчгаа л бол нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх ёстой гэж манайд хуульчилчихжээ. Миний ойлгожгаагаар залуу зандан, эрчтэй хүчтэй байгаа дээрээ өөрийн олжгаа орлогоос бага багаар суутгуулаад төрдөө хадгалуулчихаа, тэгээд эрүү өвдөг нь нийлээд хөдөлмөрийн чадваргүй ч юмуу, тэтгэвэрт гарахаараа чи буцаагаад тэрийгээ авч ид гэж төр маань бидэндээ сайн сансандаа л, миний өмнөөс санаа зовсондоо л ингэж хүчээр шахуу цалингаас минь суутган авч хадгалж өгч байгаан байна гэж бодди. Та ч гэсэн ингэж л бодожгаа байх. Ингэж бодож байгаа бол та ч бай би ч бай үнэн гэнэн юм. Яг л та бид хоёрын төлөө энэ хөгийн төр ийм нинжин сэтгэл гаргаж харагдаач. Бод л доо. Миний төлсөн шимтгэлийг яг л хадгалаа ч, аваад л идчихнэ. Идэх юу байхав. Манай эмээгийн 30 жилийн өмнө хадгалуулсан мөнгийг авч идчихээд одоо буцаагаад өгөх цаг нь болохоор нөгөөх мөнгө байхгүй учраас манийгаа хулхидаад насныхаа тэтгэвэрт суухаар буцаагаад аваарай гэж хэлэнгүүтээ эмээд өгчижгаа юм чинь. Үнэн тэнэг. Энэний оронд би мөнгөө аль нэг банкинд хадгалуулаад байж байвал ядаж хүү нь нэмэгдэнэ биздээ. За боди. Би одоо 30 тай. Цалин дунджаар 1 500 000 төгрөг. Сард дунджаар нийгмийн даатгалын шимтгэлд 150 000 төгрөг төлдөг гэжаахшиг байна. Би жартай тэтгэвэрт сууна гэж боди. Гэхдээ суухгүй л дээ. 30 жил*12 сар=360 сар. 360 сар*150 000 төгрөг (цаашид цалин нэмэгдэх нь тодорхой)=54 сая төгрөг. Би 20 жил тэтгэвэр аваад бурхан болно гэж боди (мөрөөдөхөд мөнгө төлөхгүйээ гэж). Сард 150 000 төгрөгийн тэтгэвэр тогтоолги гэж бодохор би 10 жил төлсөн шимтгэлээ идэж чадалгүй хайрт төрдөө бэлэглээд бурханы оронд очно. Миний хадгалуулсан мөнгөний хүү энэ тэрийг бодуул бүр харамсмаар байгааз. Манайхаас бусад оронд бол манай хэдийн одооноос яриад байгаа шиг нэрийн данс байдгийн байлээ. Тэр данс нь банкны хадгаламжийн данс шиг хүү бодогдоод л, мөнгө нь хэд болжгааг мэдэж болдог. Манай хэд энийг эхлүүлэх гэсэн чинь дансанд нь хийж өгөх мөнгөгүй, бүгдийг нь идчихсэн болохоор яаж ч чадахгүй хуйхаа маажижгаа. Ядаж байхад нөгөө үйлдвэрчний эвлэлийн Ганбаатар тэр мөнгө хаана байнаа гээд хашгираад байдаг. Одоо бол нөхөд миний хадгалуулсанаар эмээг аргалаад л цаг нь болохоор миний хүүгийн хадгалуулсанаар намайг аргалах юм байна л даа.
Ийм болохоор л шимтгэл төлөхөөс дургүй хүрээд байх юм. Би төлөхгүй болохоор эмээ тэтгэвэрээ авч чадахгүй болох гээд байдаг. Хэцүү ч юмаадаа.