2010-03-03
Санан санан дурсана...
Сэтгэлээс гардаггүй дурсамж байдаг шиг санан санан дурсагдах сайн найз гэж байх юм даа. Эр хүн нөхөрлөхөд хан тэнгэр хагарч цуурч болдогийг, хад чулуу хайлж урсаж ч ч болдогийг мэдтүгэй... нөхөрлөж чаддаггүй хүн бүхэнд мэдүүлэх гэсэн аятай юм, энэ үг.

Хүний амьдралийн гэрэл гэрээтэй, гэгэлгэн сүүдэртэй алив мөчид андын халуун нөөлөг, урам өгсөн ташуур, шорвог гашуун үгс араггүй хэрэг болдогийг анд нь үгүйлж сууна.

Урам хугарч, сэтгэл гутсандаа биш урагш явахын тулд дотор хүнтэйгээ нэг сайхан сэтгэлээ онгойтол хөөрөлдөх гэж уушийн газар тагш айраг сөгнөж суухдаа сэмрэн сэмрэн хугасрах андын дотно нөхөрлөлөө бодохоор сэтгэл нэг л уйтай.

Бурууд сохоргүй ч буруутгах аргагүй тавилан юм хойно, ашдын сайхан учралыг бодож анд нь та нартаа хир халдаахгүй ээ.

Сайхан сэтгэлд нэхэл хэрэггүйч, санан санан дурсана та нарыгаа.


Бичсэн: Monkey | цаг: 18:11 | МИНИЙ ШҮЛЭГ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


үнэхээр би ч бас санан санан дурсаж байна даа
та нар минь хаачив даа
Бичсэн: Зочин цаг: 11:32, 2011-09-17 | Холбоос | |


Анд найз гэдэг амьдралын эхний эгнээнд явдаг хүмүүс шүү. Жинхэнэ сайн найзын хайр үнэхээр юуг ч нурааж, юуг ч гэсгээнэ. Тэд орон зайгаар тусгаарлагдаж байсан ч үргэлж миний сэтгэлд хамт хань болж байдаг. Заримдаа иймэрхүү үе хэнд ч байдаг ч эргэн тойронд тэд намайг хүрээлсэн янзаараа л байна. Бид ердөө л бие биенээ харж чадахгүй л байгаа шүү дээ. Тэгээ л гүйцээ.
Чи ганцаараа биш шүү.
Бусдаар хайрлуулж байгаагаа мэдэрсэн цагт ямар ч сорилтыг туулан гарахад амар байдаг.
Бичсэн: bebe (зочин) цаг: 23:42, 2010-03-11 | Холбоос | |


bb
Эр хүн алив бүхнийг үзэхийг хэлээд юүхэв.7 дордож 8 сэхнэ. Сайхан цаг тун удахгүй ирнээ. ирмэх
Бичсэн: Зочин цаг: 14:30, 2010-03-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax