2011-06-03
Баавай чоно хоёр

Холоос хүнд тэрэг нүргэлэх дуулдав
Хотны ноход урцалдан довтолгоно
Довтолгон одох нохдыг хорьж
Дорж баавай чимээ өгнө
Нар уулсын цаагуур хэвийх ахуйд
Баавайнд зочид тухалцгаав
Хэрэг зоригоо мэдэлцэн
Хэсэгтээ тэд хөөрөлдлөө
Гаанс, хөөрөг, ганган эмээл
Цуутай хүлэг, цэргийн залуус...
Юу эсийг хаман ярьцгаав
Юүлэх цайн нь ч талдаа оров
Харуй бүрэнхий болохын үед
Халуун тогооноос мах гаргав
Хоол, шүүсээ амтархан зооглолоо
Холын сонин, ойрын хууч
Төд удалгүй Баавай эргэж
Толгой дохиж хөгшинрүүгээ зангав
Ойлгож төвдөлгүй хөгшин нь гэдрэг эргэж
Гэрийн хаяанд зайдуухан тавьсан
Шимийн архийг өвгөнд барилаа
Өндөр дээд тэнгэр, өгөөмөр баян хангай минь
Холоос ирсэн гийчдийн хэрэг явдлыг учирлая
Өвөртөө бэлчих гөрөөс,
Хөндийдөө цахилах зээр,
Тагдаа тарвалзах ангаас
Та бидэндээ болгоо
Өгсөн анг тань л хүртэе,
Өөрийг бид хүсэхгүй,
Холоос ирсэн анчдыг
Хоосон бүү буцаагаач,
Авлах, гөрөөлөхийн зуур
Ан аваа хайрлаач гэж
Анчин Баавай аргадан гуйж залбираад
Аягтай сархадын дээжийг алтан дэлхийдээ өргөн,
Цугласан ахан дүүсийг цугаарыг мөн дайлав
Үүрийн гэгээнээр авд мордох тул
Үүгээр тэд өндөрлөлөө,
Хотын зочид хоорондоо ажил алба, ан гөрөө ярьж өнчив

үргэлжлэл бий

Бичсэн: Monkey | цаг: 10:52 | МИНИЙ ШҮЛЭГ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Баярлалаа. Сэтгэгдэл амжилттай орлоо.
нэвтэрч бичих
axaxaxaxaaxaxaxaxa
веб: xaxaxax Tatajunah hiro
Бичсэн: Зочин цаг: 12:47, 2013-04-12 | Холбоос | |


Алтаргана-2010 наадан тухай видеонуудые энэ хаягаар ороод hонирхогты хүндэтэ нүхэд! Энд дарж үзнэ үүАлтаргана наадантай холбоотой, һонирхолтой видеобэшэлгэ, тоонто.мн гэһэн сайтада табиха хүсэлтэй арад, зон, байгаа һаань
2010-07-29 00:00:0
Бичсэн: Зочин цаг: 12:24, 2013-04-12 | Холбоос | |


й дохиж хөгшинрүүгээ зангав
Ойлгож төвдөлгүй хөгшин нь гэдрэг эргэж
Гэрийн хаяанд зайдуухан тавьсан
Шимийн архийг өвгөнд барилаа
Өндөр дээд тэнгэр, өгөөмөр баян хангай минь
Холоос ирсэн гийчдийн хэрэг явдлыг учирлая
Өвөртөө бэлчих гөрөөс,
Хөндийдөө цахилах зээр,
Тагдаа тарвалзах ангаас
Та бидэндээ болгоо
Өгсөн анг тань л хүртэе,
Өөрийг бид хүсэхгүй,
Холоос ирсэн анчдыг
Хоосон бүү буцаагаач,
Авлах, гөрөөлөхийн зуур
Ан аваа хайрлаач гэж
Анчин Баавай аргадан гуйж залбираад
Аягтай сархадын дээжийг алтан дэлхийдээ өргөн,
Цугласан ахан дүүсийг цугаарыг мөн дайлав
Үүрийн гэгээнээр авд мордох тул
Үүгээр тэд өндөрлөлөө,
Хотын зочид хоорондоо ажил алба, ан гөрөө ярьж өнчив
Бичсэн: Зочин цаг: 12:23, 2013-04-12 | Холбоос | |


бичсэн: Monkey төрөл: МИНИЙ ШҮЛЭГ | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 397 удаа
Бичсэн: Зочин цаг: 12:23, 2013-04-12 | Холбоос | |


thank you алга ташилт dancing Boo hoo! Twisted Evil Idea Boo hoo!
Бичсэн: Зочин цаг: 12:21, 2013-04-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax