2010-03-24
Монгол улсын гарлагын үүдийг хааж, орлогын үүдийг нээе
Найзуудаа эхлээд наад гарлагын үүдээ яаж хаах талаар бодолцвол яасан юм бэ? гэж хэлмээр санагдах үе гарах юм.

Гарлагын үүдээ хаана гэхээр халаасныхаа цоорхойг нөхөхөө бодохгүй юм л болвол “хойд хар овоохой” гэгчээр нөгөө өнчин хэдэн хүүхдийнхээ талханы мөнгийг танаад эхлэхээр цаадуул нь өлсөж цангаад аюул болно биздээ. Өөр нэг арга нь хажуу хавиргийн айлаасаа бадар барьж хэдэн цаас гуйна. Зээлдүүлэгч хөрш нь зээлсэн мөнгөнийхээ оронд охиныг нь хүүдээ авч өгнө ухааны юм ярина. Үнэн зовлонтой. Охиноо өгөхгүйн тулд хоёр гэрийн хооронд тэлээ хурга шиг амьдруулна. Сүүлдээ мань охин хажуу айлын залууд сэтгэл алдраад хүний хүн болно. Ийм л хэцүүхэн тавилантай айл болчихоод байна даа нөхдөө.

Монголын халаасаар өдөр, цаг, минут, секунтээр асгарч байдаг гол хоёр гарлага нь бензин, цахилгаан дулааны зардал.
Манайх жилд үйлдвэрлэсэн дулааныхаа үлэмж хэмжээг айлууд нь бетон хана, модон цонх, төмөр бүргэд хаалгаараа алдаад, дүн өвлөөр харзанд байгаа аятай хаа сайгүй нийслэлд нь дулааны шугам нь хага үсэрч уур олгойдоод л, ийм л дүр төрхөөр дулааны алдагдлыг харж болно. Аан бас траншейны хэд халууцахаараа хаалгаа онгойлгож бас дулаан алдана.
Цахилгаанч бүр аймаар л даа. Учир нь маш их зардлаар хэддүгээр зууны үеийн юм бэ гэмээр станцууд нь чадан ядан гаргасан цахилгаанаа өртгөөс нь бага үнээр зардаг наацан. Нэмнэ энэ тэр гэхээр бөөн улс төржөөд нэмүүлэхгүй. Нэмүүлэхгүй байх нь зөв ч байх. Ер нь ингэж өндөр өртөгтэй хэдэн квт захилгаан үйлдвэрлэсэн болоод дээсэн дөрөөн дээр хамаг мөнгөө агаарт цацах хэрэг байна уу. Үүний оронд ганц сайхан атомын цахилгаан станц бариад л болмоор санагдах юм.

Энэ хоёр зардлыг л эхний ээлжинд шийдээтэхвэл их зүгээр санагдаад байгаа юм. Япон ч байна уу, Солонгос ч байна уу хамаагүй тэр нөхдөд хэдэн ураны уурхайнхаа нэгийг өгөөд оронд нь ганц Атомын цахилгаан станц бариад өг гэвэл болохгүй юм байхгүй санагдана. Хэрэвээ ингэж чадвал монгол улсын төсөв жилд тэрбум тэрбум доллар хэмнэгдэж, эрчим хүч, дулааны зардал хэдэн арав дахин буурна. Харин нөгөө нэг нүхийг бөглөхийн тулд гайгүй ганц нэг орд дээрээ мөнгө босгож байгаад 350 000 ширхэг цахилгаанаар явдаг /баттери/ машин худалдаж авчраад хуучин машинаар нь солиод өгчмөөр байгаан. Тэгвэл та нар бод л доо жилд монгол улс хойшоо зүгээр л 700 сая ам.долларыг шатахуунд төлж байна. Энэ мөнгө монголд үлдээд цалинд хуваарилагдвал ажил хийж байгаа бүх ажилтанд хүн бүрт 1000 ам.доллар өгчихөж ч болмоор харагдаж байна.

Багахан хэмжээний цоорхойтой 100 төгрөгийн гялгар уутанд /та бидний өдөр тутам хэрэглэдэг/ 2л ус хийвэл тэр цоорхойн хэмжээгээр л ус алгуурхан гойжино. Харин 10 л ус хийвэл тэр цоорхой усны жингийн даралтыг даалгүй улмаар томроно. Томорсон нүхээр ус сад тавин асгарах болно.

Их энгийн энэ жишээнээс ээдтээртэй олон ухагдахуунууд энгийн болж ойлгогдох болно.
Энэ төсөвөө хар л даа. Дээрх жишээ шиг цоорхой нь томорох тусам улам л төсөвөө томруулаад байдаг. Энэний оронд тэр цоорхойгоо хаах талын юм бодвол зүгээр санагдана.

Бичсэн: Monkey | цаг: 15:52 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax