17.9.2010
Амиараа дэнчин тавьж амьд байхын учир юу вэ
Өглөөний мэдээ сонирхох санаатай news.mn руу зочиллоо. Шуурхай мэдээ-“Налайхын уурхайд долоон хүн дарагдав” гэнэ. Энэ мэдээг сонсоод өөрийн эрхгүй “гүэ нээрээ яасан ч хэцүү юм бэ дээ” дарагдаад үхэж л байдаг, онцгой байдлынхан аварч л байдаг, эмэгнэж л байдаг гэх бодол төрлөө. Гэтэл тэгээд маргааш нь юу ч болоогүй мэт нөгөөх л аюултай нөхцөлдөө ажилласаар, ажиллуулсаар л байх юм. Тэрийг тэгээд хаагаад, эсвэл шаардлага хангасан технологиор нүүрсийг нь авч болдоггүй юм болуу, заавал хүний алтан амиар дэнчин давьж үйлээ үзэж байх хэрэг байдаг л юм байхдаа. Одоо хүйт ороод ирэхээр бүр ч илүү нэмэгдэнэ ш д. Энэ байдал ерөөсөө бидний дасаж орхисон замын түгжрэл аятай байдаг л нэг зүйл болж хувирсан гэж үү.
Би тэнд ажиллаж буй хүмүүсээс биш, иймдээ тулсан нийгмээс, ийм байлгаж байгаа төр засгаас асуумаар байна.
Амиараа дэнчин тавьж амьд байхын учир юу вэ, амьд байж амьдрахын төлөө амиараа дэнчин тавьж ажиллахын учир юу вэ?

Бичсэн: Monkey | цаг: 10:13 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Мээдкү... ярзайтал инээх
Бичсэн: Зоригт ван цаг: 11:38, 17.9.2010 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих