2010-01-10
Бидний араншин ¹1
Төрийн, хувийн, олон нийтийн гээд л бүхий л салбарт, тэр ч байтугай хувь хүний хувьд хүртэл цаг хугацааны хэмжүүр гарын гурван хуруунд багтдаг болжээ. Аль ч төрийн байгууллагаар асуудал шийдүүлэх хэрэг гарахад “үдээс өмнө” гэсэн ганцхан цагтай. Үдээс хойш тэд дотуур ажилтай буюу зэсэнд явна. “…Цалинд нь тааруулсхийгээд л ажиллана даа” гэх золбин яриа хүний өөрийн гэлгүй төрийн албаныхны амнаас хээв нэг, бахдалтайхан унахыг олонтоо сонсож байсан болохоор тал өдрийн ажлын цаг зэсэнд зориулагддаг болохыг би ч нэг их гайхдаггүй юм.
Асуудал шийдвэрлэхээс зайлсхийсэн, эсвэл хойш суусан хүмүүс "маргааш" гэдэг гуравдахь хэмжүүрийг сонгоно. Маргааш гэхээр хэт хатуудчих гээд байвал за “үдээс хойш” хүрээд ир гэх нь тэр. Үдээс хойш хүрээд очихоор нэг бол саяхан гараад явлаа, эсвэл утас нь холбогдох боломжгүй. Ийм л хяслантай цаг үед уураа барж амьдрах юм даа.

Бичсэн: Monkey | цаг: 15:06 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


yaaaag unen!!! unen zovlontoi!!
Бичсэн: uka цаг: 13:44, 2010-01-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax