25.1.2010
"Эрээ цээргүй улс төр"
“Хорио цээргүй улс төр”-ийн тухай ойлголт аль эрт л байсан байх, гэтэл хорио цээргүй байх гэдэг ойлголт нь мөн чанартаа бол аливаа нэг хууль журмыг уландаа гишгэж буй тухай агуулгыг шингээсэн байна.

“Нэгэн залуу хатагтай гудманд амтархан идсэн мөхөөлдөснийхээ цаасыг хаях гэснээ яагаад ч юм бүү мэд больж байх юм...” Хатагтай цаасаа хэн нэгний нүдийг хариулж байгаад хаяж болох байсан ч тэгсэнгүй. Учир нь олон нийтийн газар хог хаях нь хуулиар хориглосон асуудал. Энэ бол бид оршин буй ертөнцөдөө хэрхэн зохицож, нийгэмшиж амьдрахын нэгээхэн үндэс буюу хууль, дүрэм журмыг мөрдөх эс мөрдөх тухай асуудал. Тэгвэл хатагтайг хог хаяхгүй байхад нь дээрхээс илүүгээр нөлөөлсөн зүйл бол түүний хувьд би чинь соёлт нийгмийн гишүүн, гудманд хог хаях нь дүрэм журамаар хориглосон гэхээсээ илүү хүмүүжилтэй хүний хувьд зохисгүй алхам гэж үзсэнийх байлаа. Энэ бол “ёс суртахуун”. Өөрөөр хэлбэл хүний харилцаа, үйл хөдлөлийг гаднаас нь зохицуулдаг зүйлийг хууль дүрэм журам гэх бол дотоодоос нь зохицуулагчийг “ёс суртахуун” гэж хэлж болох.

Ёс суртахууны талаар, түүнийг хууль дүрэм журмаас юугаараа ялгаатай тухай өгүүлэхийн учир нь “хорио цээргүй улс төр” гэх ойлголтоос “эрээ цээргүй улс төр”-ийн тухай ойлголтыг салган ухах гэснийх.

Монголчууд аливаа хууль дүрмийг илтэд зөрчөөд зогсохгүй хүн ёсны ухамсраа алдаж, ёс суртахууны хил хязгаарыг давсан зохисгүй үйлдлийг “эрээ цээргүй, ах цахаа алдсан, хүмүүжилгүй, задарсан” гэх мэт үгсээр төлөөлүүлдэг.

Тэгвэл одоо “эрээ цээргүй улс төр” гээч юу болохыг тайлбарлах нь илүүц боллоо.

Миний хувьд “эрээ цээргүй улс төр” гээч шинэ тодорхойлолтыг оруулж ирж байна.

Бичсэн: Monkey | цаг: 11:25 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


хайртай
Бичсэн: Зочин цаг: 08:20, 18.3.2012 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих