Сэтгэлээс гардаггүй дурсамж байдаг шиг санан санан дурсагдах сайн найз гэж байх юм даа. Эр хүн нөхөрлөхөд хан тэнгэр хагарч цуурч болдогийг, хад чулуу хайлж урсаж ч ч болдогийг мэдтүгэй... нөхөрлөж чаддаггүй хүн бүхэнд мэдүүлэх гэсэн аятай юм, энэ үг.
Хүний амьдралийн гэрэл гэрээтэй, гэгэлгэн сүүдэртэй алив мөчид андын халуун нөөлөг, урам өгсөн ташуур, шорвог гашуун үгс араггүй хэрэг болдогийг анд нь үгүйлж сууна.
Урам хугарч, сэтгэл гутсандаа биш урагш явахын тулд дотор хүнтэйгээ нэг сайхан сэтгэлээ онгойтол хөөрөлдөх гэж уушийн газар тагш айраг сөгнөж суухдаа сэмрэн сэмрэн хугасрах андын дотно нөхөрлөлөө бодохоор сэтгэл нэг л уйтай.
Бурууд сохоргүй ч буруутгах аргагүй тавилан юм хойно, ашдын сайхан учралыг бодож анд нь та нартаа хир халдаахгүй ээ.
Сайхан сэтгэлд нэхэл хэрэггүйч, санан санан дурсана та нарыгаа.
та нар минь хаачив даа