Бороонд норон гүймээр
Бодолдоо уусан замхармаар
Бор дарсанд хөлчүүрхмээр
Борхон зүрхээ нээмээр
Аянга мэт хашгичмаар
Аадар мэт асгармаар
Үер мэт давалгаалмаар
Үгээ ч бодолгүй хэлмээр
Сэтгэлд бэтгэрсэн үгс байв ч
Сэрүүн зүүдний минь аяс байв ч
Уйтай нэгэн хүсэл байв ч
Уйлаад гуймаар гуйлт байв ч
Хэлэх үгсээ залгилаа
Хээтэй бодлоо туулаа
Хэнд ч хэлэмгүй санагдлаа
Хэлээд ч нэмэргүйг мэдэрлээ