2010-11-05
дарангуйллын хаант засгаасаа “түлхэн унагагдсан хаан” ерөнхийлөгч
“Их удирдагч” –ийн дүр төрх, үйл хөдлөл ямар байдгийг Зөвлөлтийн үе үеийн удирдагч, монголын их удирдагч нараар төсөөлж, 70 жилийн нүүрийг үзсэн бидний сэтгэлгээнд “Ерөнхийлөгч” гэдэг нэршил нэн шинэ байлаа.

Анхны ерөнхийлөгч П.Очирбат юугаараа Ж.Батмөнхөөс өөр байсан гэж, П.О-аас Н.Багабанди юугаараа өөр байсан гэж, Н.Б-аас Н.Энхбаяр юугаараа өөр байсан гэж, Н.Э-аас Цахиагийн Элбэгдорж одоо юугаараа өөр байгаа гэж ... мэдээж гадаад төрх, төрийн тэргүүний нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн үйл хөдлөл зэргээрээ өөрийн гэсэн ялгаатай байсан байх.

Нүд гялбам цагаан дээлэндээ тамсагийн саваас анх олдсон түүхий нефьтийн дээжийг хээв нэг арчиж орхиод бахархангуй инээд алдан байх ерөнхийлөгчийн төрх өнөөдөрч сэтгэлд тод санагдаж байна. Энэ мэт үйлдлээрээ тэр хээгүй ерөнхийлөгчийн жишээ болсон.

Асуудлаа бодож, бодсоноо цэгнэж, цэгнэснээ хэлдэг, илүү үг унагадаггүй гэж хийгүй ерөнхийлөгчийн жишээ болсон хүн бол Н.Багабанди байлаа.

Н.Энхбаяр бол өмнөх ерөнхийлөгч нараас тэс өөр ерөнхийлөгч байлаа. Түүнийг төр барьж байхад хэн түүний талаар муу үг ил унагаж байлаа даа, ямар сэтгүүлч түүнийг муулж бичиж байлаа, хэн гэдэг эрхэм гишүүн Н.Энхбаярын тавьсан хоригыг хүлээн авах шаардлаггүй гэж аймшиггүйгээр дуугарч байлаа даа. Энэ мэт байдал нь түүнийг “хаан” шиг л болгосон. Гэхдээ хүндлэн дээдэлсэндээ бус дарангуйлал, төрийн бүх шатанд үүрэлсэн түүний асар өргөн сүлжээ түүнийг “дарангуйлагч хаан” болгосон байлаа. Тэр хэтэрхий олон далд дайсантай байсан нь түүний дайснуудыг нэгдэлд дуудсан. Нэгдэн нийлсэн түүний дайснууд түүнийг “хаан” ширээнээс нь түлхэн унагалаа.
Би одоо түүнийг дарангуйллын хаант засгаас “түлхэн унагагдсан хаан” ерөнхийлөгч гэж төсөөлж сууна.

Харин тэгвэл нэг л зүйлээрээ өмнөх Ерөнхийлөгч нараас Ц.Элбэгдорж тэс өөр байна. Түүний асуудалд хандах хандлага, асуудлыг шийдэх арга барил, “бид өөрчлөж чадна” гэсэн чин эрмэлзлэл нь урд урдын ерөнхийлөгч нараас эрс ялгагдаж байна.

Тэр арт түмнээрээ бэлэгшээн хүндлүүлэх бус хүлээн зөвшөөрүүлэн хүндлүүлж байна. Тэр зөвхөн ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бус итгэл найдвар төрүүлсэн, ард түмнийхээ гэрэлт ирээдүйн төлөөх үйл хэрэгт галд эхлэж орох түүчээ болсон ерөнхийлөгч гэдэгээ харуулж байна.

Тэр нэг л өөр байна. Түүнд нижигнэсэн алга ташилт хэрэггүй, түүнд нэг дуугаар магтах магтаалын үгс хэрэггүй гэнэ, түүнд хамтран ажиллах итгэлд нөхөд хэрэгтэй гэнээ.

Бичсэн: Monkey | цаг: 13:48 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


дуустал нь уншихгүй, хирээс хэтэрсэн зүйлийг элбэр ахаас хүсэх хэрэггүй ээ. ирмэх
Бичсэн: up цаг: 22:21, 2010-12-19 | Холбоос | |


гүйцэт унших л хэрэгтэй байсын даа, бичсэн сэтгэгдэл тань гүйцэт уншаагүй хүний сэтгэгдэл байна. гэхдээ зүгээрээ гарчиг нь асуудалтай байгаа байх
Бичсэн: monkey (зочин) цаг: 11:04, 2010-11-10 | Холбоос | |


upshot_gp
гүйцэт унших ч хэрэг алга..Та боддоо Ц.Элбэгдорж гуайг дэлхий зөвшөөрч байгаа шд. Сонгуулиар олонхийн саналыг авч ерөнхийлөгч болсон. анх сонгогдох өдрөөс нь эхлээд л хэвлэл мэдээлэл ямар нээлттэй болсныг мартшааюу? Бүгдийг адил гэж үзвэл элбэг ах маань ч арай л илүү шөө. тэр 20 жил дээр хэлсэн үгийг нь хар, тэгээд тэр үгийг хэрэгжүүлэх нөхцөл боломж байгаа эсэх, эрх мэдэл зэргээс нь бодоод үздээ, хэтэрхий их зүйл хүсээд байх шиг.
Бичсэн: upshot_gp цаг: 10:03, 2010-11-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax