Нам ардчилалтай байх нь улс төр ардчилалтай байхын нөхцөл. Намаа ардчилалтай байгаа талаар бахархан хэлэлцэх МАН-ыхан өөрсдийгөө гаднаасаа яаж харагдаж байгааг мэдэхгүй байгаад АН-ыхан болон бусад нөхдүүд бах нь ханаж, бархиран инээж байна. Бүр ... эд ч мөн хөгөө чирч байнаа... гэж хөхрөлдөж байна.
Юунд ингэж инээв гээч, ардчилалын амин сүнс нь хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх явдал байдгийг МАН-ыхан мэдэхгүй мангартаж байгаа нь ардчилалын талаар “а” ч үгүйн шинж гэлтэй.
Ардын намын журамт цэргийн дөрвөн этгээд дээд командлалаа шүүмжилсэн захидал илгээснээс болж Сүхийн цэрэг довтолгооны хүчээ тэдэнрүү төвлөрүүлэх зуур “Хувьсгалт”гвардынхан “Ард”-ын армийг ар талаас довтлохоор цэхэж байна.
Тэдний талцал 12 онд хайнаа хагалж нэг мөр бололцох байх. Гагцхүү хэн хэн нь амьтны бах тавыг хангаж байгаагаа ойлгохгүй байгаад учир байна.