Холоос хүнд тэрэг нүргэлэх дуулдав
Хотны ноход урцалдан довтолгоно
Довтолгон одох нохдыг хорьж
Дорж баавай чимээ өгнө
Нар уулсын цаагуур хэвийх ахуйд
Баавайнд зочид тухалцгаав
Хэрэг зоригоо мэдэлцэн
Хэсэгтээ тэд хөөрөлдлөө
Гаанс, хөөрөг, ганган эмээл
Цуутай хүлэг, цэргийн залуус...
Юу эсийг хаман ярьцгаав
Юүлэх цайн нь ч талдаа оров
Харуй бүрэнхий болохын үед
Халуун тогооноос мах гаргав
Хоол, шүүсээ амтархан зооглолоо
Холын сонин, ойрын хууч
Төд удалгүй Баавай эргэж
Толгой дохиж хөгшинрүүгээ зангав
Ойлгож төвдөлгүй хөгшин нь гэдрэг эргэж
Гэрийн хаяанд зайдуухан тавьсан
Шимийн архийг өвгөнд барилаа
Өндөр дээд тэнгэр, өгөөмөр баян хангай минь
Холоос ирсэн гийчдийн хэрэг явдлыг учирлая
Өвөртөө бэлчих гөрөөс,
Хөндийдөө цахилах зээр,
Тагдаа тарвалзах ангаас
Та бидэндээ болгоо
Өгсөн анг тань л хүртэе,
Өөрийг бид хүсэхгүй,
Холоос ирсэн анчдыг
Хоосон бүү буцаагаач,
Авлах, гөрөөлөхийн зуур
Ан аваа хайрлаач гэж
Анчин Баавай аргадан гуйж залбираад
Аягтай сархадын дээжийг алтан дэлхийдээ өргөн,
Цугласан ахан дүүсийг цугаарыг мөн дайлав
Үүрийн гэгээнээр авд мордох тул
Үүгээр тэд өндөрлөлөө,
Хотын зочид хоорондоо ажил алба, ан гөрөө ярьж өнчив
үргэлжлэл бий
нэвтэрч бичих
axaxaxaxaaxaxaxaxa
веб: xaxaxax