2012-04-18
Магадгүй бидэнтэй “монгол хүнд итгэж болно” гэж ханддаг болоосой

Хувьсгал гэх нь ямар ач холбогдолтой байсныг би мэдэхгүй юм. Гэхдээ л ерөнхий утга агуулга нь эдийн засгийн суурь олон хүчин зүйлийг нөхцөлдүүлж байгаа институци, тогтолцоог бодлогын хувьд өөрчлөн шинэчлэх тухай асуудалд төвлөрч байгаа гэж эргэцүүллээ.
Тогтолцоо гэдэг бол систем, систем бол иж бүрэн үйл явц. Тийм болохоор эдийн засгийн тогтолцооны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн тулд системд нь хувьсгалын шинжтэй өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн санааг дэвшүүлэн гаргаж энэхүү агуулгадаа татвар, эрхзүйн харилцаа, бодлого, хэрэгжилт, хяналт гэх мэт олон асуудлуудыг хамааруулан хэлэлцэж, шийдлийг эрж х...
2012-03-16
Хулгайч эцэгтэй хүүхдээс өөрийгөө хувь илүү гэдгийг ойлгохгүй.
Би баян цатгалангаараа гайхуулсан нийгмийн цөөнхийн тансаглалд атаархсандаа биш өдрийн хоолгүй өлмөн зөлмөн, түлэх түлээгүй зэврүүн чихүүн хоног төөрүүлж буй ядуусын хүртэх халамж, баялагыг эрх мэдэлд ойр, овжин зальтайдаа дулдуйдан хуу хаман авч, хэдхэн гэр бүлийн хэтэрсэн тансаглалд зарцуулж байгаад ухаангүй уур хүрч арга буюу “ ийм байж болох уу даа” гэж дуу алдан сууна.
Хэдэн зуун саяар морь худалдан авч нийгмээс хулгайлсан бэл бэнчингийнхээ тарыг уралдуулж бах таваа хангаж байхад цаана нь хичнээн хүүхэд ядуугийн эрхээр архинд орсон ажилгүй эцгийнхээ согтуурхалаас айж алаг нүдээ дүрлэгнүүл...
2012-01-10
Эдийн засгийн сүйрлээс ангижрахын тулд амлалтаасаа ухрахаас өөр арга алга
Мөнгөний гүйлгээний системийг алдагдуулах нь капиталист байгууллыг устгах чухал арга хэмээн Ленин үзэж байсан гэцгээдэг…, харин “оршин буй нийгмийн байгууллын үндэсийг таслан, хөмөргөхөд мөнгөний системийг алдагдуулахаас илүү тийм найдвартай, үр дүнтэй арга байхгүй. Энэхүү үйл явц нь эдийн засгийн хуулиудад нуугдаж байдаг сүйрүүлэгч бүх хүчийг өдөөн сэргээж, улмаар уг өвчинд олон сая хүний дотроос нэг нь ч гэсэн онош тавьж чадахааргүй ужигран даамжирсан байдаг” гэж Джон Мейнард Кейнс гэлсэн байна.
Аливаа орны мөнгөний системийг удирддаг гол үүрэг нь Төвбанкинд байдаг. Төв банк мөнгөний бодлогы...
2011-12-13
“Замын хар”, “давс”, “химийн бодис”-тай цасаар зүлэг услаад байхаар ургах уу даа
Зам зуур түгжрэх ч бас зүгээр юм аа. Элдвийг бодож, бас бус илүү үглэх юм харж суух зуур нүдний өмнө нэг инээдтэй ч юм шиг, гайхмаар ч юм шиг зүйл таарлаа.
Өглөө бүр өвлийн жавар тачигнасан хүйтэнд замын цас, хашлаганы ирмэгт хөлдсөн мөсийг хагалан цэвэрлэж байх ТҮК-ийн ажилчдыг яарсан нэгэн нь шүргэх шахам өнгөрдөгдөө. Тэдний тухай илүү үглэх гээгүйээ. Тэдний замын хажууруу гарган шидэж, овоолж буй цасны тухай л ярих гээд. Миний л мэдэхээр хар замыг битумээр хийдэг. Битум нь нефьтийн шаар. Замын хажууруу гарган шидэж буй цас цав цагаан л лав харагддагүй. Тэгэхээр өвөлжин “замын хар”-ын үүрмэг...
2011-12-09
Ойлгохгүй бодол
Нар хэзээ жаргах вэ?
Наран хэрхэн жаргадаг вэ?

Би нар жаргахыг, наран хэрхэн жаргадагыг харахыг үл хүснэм. Хорвоогийн түмэн жаргал, мянган зовлонгийн учир шалтгаан, бурам мэт амт, нулимас мэт гашууныг амтлаж ханаагүй байна.
Аав минь, ээж минь, ах минь, эгч минь, дүү минь бас л ингэж бодож байгаа. Миний хүсэл мөрөөдөл, миний амьдралын зорилго, намайг ирээдүйд хөтлөх олон арван найз нөхдийн минь итгэл, миний тэдэнд итгэсэн итгэл, хамгийн гол нь миний ертөнц намайг улайдан жаргах нар мэт бөхөн одохыг зөвшөөрөхгүй.
Би бөхөн унтармааргүй, би хийсэн одмооргүй, би үгээгүй, зорилоггүй, ертөнцийн амьта...
2011-12-06
12-06
12-06

Тэртээ 1990 оны цагаан морин жилд монголчууд бид Монгол түмний хүсэл мөрөөдөл, түүхэн үнэт зүйлийг “үзэл санааны шорон”-д хичнээн арван жил хорисон коммунист бодлогыг түлхэн унагаж бадрангуй ялалтаа тунхагласан билээ.

Тэгвэл энэ агуа түүхэн үйл хэргийг оройлон гүйцэтгэсэн хүч бол хэн нэгэн алтан хараацай бус “ардчилал” хэмээх шинэ содон агаад бүтээгч хүч байсан гэж би боддог. Энэ их хүсэл мөрөөдлийн түүчээ болсон бүтээгч хүч, итгэл үнэмшилгүйгээр анхны алтан хараацай нар маань тэртээ 22 жилийн өмнө хүйтэн жаврыг сөрж дүүлэн нисэх байсан гэж үү. Тэдэнд ардчилал, эрх эрх чөлөөний төлөө гэсэ...
2011-11-23
Бид 30 минутын түгжрэлд 2,1 тэрбумыг төлж байна даа хөөрхий
Би л лав замын түгжрэлд цаг түгжрүүл цээж давчдаад уур хүрээд байды. Гэхдээ уур хүрээд зогсохгүй ямар их зүйлийг энэ цаг хугацаанд хийж амжуулж чадах байснаа бодохоор аймаар харамсдаг. Харамсал маань хэр үнэ цэнэтэйг хэмжиж үзэе гэж энгийн тоо бодож үзлээ. Тэгсэн чинь өөрийнхийгээ бодоод зогссонгүй цааш та нарынхыг бодож үзмээр санагдахаар нь тоймлож баахан тооны машин цохив.
Улаанбаатар хотод нэг сая хүн байдаг ч өдөр тутам ажил сургуульдаа явдаг энэ тэрийг нь бодож байснаа хамгийн багадаа 600 мянган хүн ямар нэгэн унаагаар хөдөлгөөнд ордог, 150 мянга орчим машин хөдөлгөөнд оролцдог гэвэл нэг...
2011-11-18
Цаг хугацаа болон ханамжийг хэн ч үнэлэхгүй юм даа хөөрхий
Цаг хугацаа болон ханамжийг хэн ч үнэлэхгүй юм даа хөөрхий

Миний нэг танил намайг нэг их “их мэдэгч” гэж бодсон уу, эсүүл асуух хүнгүй болоод асуусан уу бүү мэд “би орон сууцны зээлэнд хамрагдаж байр авах уу яахуу, байрны үнэ ирэх жил өсөх болуу яах бол” гэж асуудиймда. Би ямар ч эргэлзээгүйгээр, юу ч бодолгүй шууд л “зээл ав, байр ав” гэсэн. Тэгтэл найз “яагаад” гэв. Би энэ асуултанд нь хариулахын тулд их олон юм ярих шаардлагатай, өөрийнхээ хэлснийг нотлох, тэр хүнд батлах гэж их зүйлийн талаар ярих хэрэгтэй байсан тул дараа тухтай яри гээд хойшлуулав. Хоёр хоногийн дараа найз “яагаад”-ынхаа...
2011-11-17
Би төлөхгүй болохоор эмээ тэтгэвэрээ авч чадахгүй болох гээд байдаг
Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс дургуй хүрээд байх юм
Хэн ч бай ажил хийж цалин цагаа авчгаа л бол нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх ёстой гэж манайд хуульчилчихжээ. Миний ойлгожгаагаар залуу зандан, эрчтэй хүчтэй байгаа дээрээ өөрийн олжгаа орлогоос бага багаар суутгуулаад төрдөө хадгалуулчихаа, тэгээд эрүү өвдөг нь нийлээд хөдөлмөрийн чадваргүй ч юмуу, тэтгэвэрт гарахаараа чи буцаагаад тэрийгээ авч ид гэж төр маань бидэндээ сайн сансандаа л, миний өмнөөс санаа зовсондоо л ингэж хүчээр шахуу цалингаас минь суутган авч хадгалж өгч байгаан байна гэж бодди. Та ч гэсэн ингэж л бодожга...
2011-11-16
Хямрал хадны мангаа юм уу
Эдийн засгийг энгийнээр ойлгох шаардлага их олон хүнд ус агаар мэт хэрэгцээтэй цаг болж. Учир нь мэдэх мэдэхгүй баахан онлын гадаад үг мүг, бүрхэг ойлголтууд дунд самуурч гүйцлээ энэ олон нийт. Нарийн учирыг нь ч мэдкү байж аймаар мэддэг юм шиг ярьдаг гарууд ч олширч.
Сүүлийн үед хямрал энэ тэр гэж их ярих юм. Сүүлдээ хямрал гээч нь бүр аймаар хадны мангаа болж хувирдиймда.
Тэгээд би өчигдөр хэсэг юм бодож сууснаа хүмүүс ер нь хямрал гэж юу гэдгээ мэджгаан болуу гэж бодоод хямралын учир шалтгаан, үе шат, өрнөл, уналт гээд өөрийн бодож явдаг зүйлийн талаар ярьж илүү үглий гэж бодлоо.
“Хямрал”
Хя...
2011-10-17
Монголын зэрлэг амьтдын эмгэнэлт байдал
Бид цагаан зээрийн төллөлтийг судлах ажлаар зүүн аймгуудад явж байлаа. Дорнод аймгийн Матад сумаас баруун хойш орших Эхэн худаг гэдэг газар 40 гаруй мянган зээр төллөхөөр иржээ. Хаашаа л харна битүү зээр. Тариан түрүү шиг халиурах хялгана, цэв цэлмэг хөх тэнгэр, шулганалдан жиргэх шувууд, тэгээд л зээр, зээр…. Энэ газраас бид 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр гурван жил дараалан цагаан зээрийн 600 гаруй янзага барьж тэжээн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талд онгоцоор тээвэрлэн аваачиж сэргээн нутагшуулж байсан юм. Одоо ч тэр олон зээр хэвээрээ л байна. Аливаа амьтанг үргээж цочо...
2011-10-17
Цагаан зээрийн чуулган
Онгон зэрлэгээрээ үлдсэн дэлхийн хамгийн сүүлчийн нутгийн нэг болох Монголын тал нутагт цагаан зээр хэдэн зуун мянгаараа багширна. Сахлаг уудам энэ талд ийм олноор багширч байсан нь бараг үгүй аж. Үүнийг харсан биологичид дэлхий дээрх бүх цагаан зээрийн дөрөвний нэг нь Монголд байна гэсэн барагцаа тоо хэлсэн юм.

АНУ-ын Массачусетс муж улсын их сургуулийн эрдэмтэн Кирк Олсон “Сая харсан зүйлээ хараад би маш их гайхаж, юу хийхээ мэдэхгүй болсон” хэмээн өгүүлсэн.

К.Олсон болон түүний америк, монгол хамтран зүтгэгчид цагаан зээрийн энэ том чуулганы талаарх судалгааны материалаа Oryx сэтгүүл...
2011-09-05
Бодол болсон гурван хором
Хүлээж суулаа гээд хүслээр болдоггүй хорвоо болохоор хүмүүн бид жаргалтай амьдралын тухай бодож, мөрөөдөж, хүсэмжлэн суух бус сэтгэж, сэхээрэн, босож, хөдлөж байж ахархан олдох амьдралын хугацаанд амьд байхын, амьдрахын утгатай амьд байх юмсан.
2011-09-05
Бодол болсон гурван хором
Бөөн бухимдал, хэн нэгэнийхээ дээр гарах гэсэн хөгийн энэ нийгэмд амьд явсанаас үхсэн нь дээрч юм дөө гэж ярих хүнтэй таарч л байсан. Эсвэл нэг удаа ч болов толгойд орж ирж байсан санагдана. Гэхдээ бид өнөөдөр энэ бухимдал, хэрүүл тэмцэл, шурдага бусуудын төлөө төлж байгаа нервээ маргааш эсвэл сарын дараа, бүр жилийн дараа эдлэх төсөөллийн сайн сайхан амьдралаасаа авах ханамжаар цагаатган амьдарч байна. Золиг гэж тэгээд тэр нь хэзээч юм бүү мэд. Тийм болохоор маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэдэг шиг зүгээр маргаашийг бодолгүй сайхан амьдрах юмсан. Маргааш эдлэх сайн сайхан нь өнөөдөр эдлэж...
2011-09-04
Пейнтбол /судалгаа/
Пейнтболын талаар материал нийтэллээ.

2011-09-04
Газар тариалангийн чиглэлээр хийсэн төсөл

Газар тариалан эрхлэж буй болон эрхлэхээр төлөвлөж буй хүмүүс хэрэгтэй бол ашиглаарай. энэ төслийг 2005 онд хийж байсан юм. мэдээж шүүмжлэлтэй зүйл байгааг үгүйсгэхгүй.

2011-09-04
Биомасс, түүний хэрэглээний талаар судалгаа
Биомасс болон түүний хэрэглээний талаар материал нийтлэж байна. хэрэгтэй бол татаж аваарай.





2011-08-24
Хөрөнгө оруулагч нарт төслөө хэрхэн танилцуулах вэ?
Бизнесийн санаа хамгийн үнэтэй, "чулуу" болсон өнөө цагт бодсон санасан зүйлээ төлөвлөөд төсөл болгоод хөрөнгө оруулах боломжтой этгээдэд зөв, үр ашигтай талаас нь танилцуулж хамтран ажиллах нь юу юунаас чухал. Ямар ч сайхан санаа байгаад түүнийгээ төсөл болгож, хэрэгжих боломжтой эсэхийг нь тогтоохгүй бол тэр зөвхөн санаа төдий хийсвэр зүйл байсаар байх болно. Харин үүний оронд төсөл болгоод дараа нь хөрөнгө оруулагчийн сонирхолыг татахуйц хэмжээнд танилцуулна гэдэг яггүй ажил юм шиг байгаан. Тийм болохоор би өөрийн хийсэн танилцуулгыг та нарт санаа аваг гэж нийтэллээ. ОК
 
...
2011-08-24
Оймсны үйлдвэр байгуулах төслийн ерөнхий судалгаа /дутуу/
хэрэг болох бол татаж аваарай. бүрэн дуусаагүй төсөл юм. ерөнхий танилцуулга төдий л байгаа:


2011-08-24
Жижиг оёдлын цех-бичил санхүүжилтийн зээлийн төсөл

хэрэг болохоор юм байвал татаж аваарай. нэгэнт үнэгүй болохоор хамаагүй ээ. дахиад хэрэг болох болов уу гэсэн зүйлээ нийтлэж байна аа. миний РС-д энэ хэдэн файл хэвтээд юугаа хийхэв дээ тийм ээ.

2011-06-03
Баавай чоно хоёр

Холоос хүнд тэрэг нүргэлэх дуулдав
Хотны ноход урцалдан довтолгоно
Довтолгон одох нохдыг хорьж
Дорж баавай чимээ өгнө
Нар уулсын цаагуур хэвийх ахуйд
Баавайнд зочид тухалцгаав
Хэрэг зоригоо мэдэлцэн
Хэсэгтээ тэд хөөрөлдлөө
Гаанс, хөөрөг, ганган эмээл
Цуутай хүлэг, цэргийн залуус...
Юу эсийг хаман ярьцгаав
Юүлэх цайн нь ч талдаа оров
Харуй бүрэнхий болохын үед
Халуун тогооноос мах гаргав
Хоол, шүүсээ амтархан зооглолоо
Холын сонин, ойрын хууч
Төд удалгүй Баавай эргэж
Толгой дохиж хөгшинрүүгээ зангав
Ойлгож төвдөлгүй хөгшин нь гэдрэг эргэж
Гэрийн хаяанд зайдуухан тавьсан
Шимийн архийг өвгөнд барилаа
Өндөр...
2011-05-30
Дорнодынхны цугларалтанд очоодоо...
Дорнодынхон цуглажийн гэхээр нь урилга заллага энэ тэр гэлгүү давхиад очлоо. Үүндэнд нь буугаад гайхсан гэж яана. Үнэхээр цугласан байна. Аймаар баярлахын хажуугаар нөгөөх хачин зангаараа хэн ямар зорилгоор цуглуулав, нөгөөдүүл нь юуны учир ийн идэвхийлэв гэхчлэн хардах сэтгэл хаа нэгтээгээс зурсхийв.

За тэгээд ороод чигээрээ алхсаар байгаад Монгол шилтгээний мөнгөн модны доогуур биеэ барисхийж хэн нэгнийг хайсан царай гаргаж, дугараагүй байхад нь утасаа хальт чихэн дээрээ бариастай явсаар миний өмнөхөн идэвхтэйн араггүй ирсэн хэдэн нөхөдтэйгээ нийлэн суув.

Хаашаа л харнав нээх танил царайнууд...
2011-03-13
Үзэл санаа үүрд үнэ цэнэтэй
Арлын японд өндөр боловсрол эзэмшсэн, ардчилал шудрага ёс, иргэдийн оролцоо улс төрд их байж чадвал улс төр хяналттай, эрүүл, ирээдүйдэй байх болно гэсэн үзэл бодолтой журмын нөхөр минь урд орой нэгэн кафед таарахдаа надруу цаанаа тун ихийг бодож, хэлэе гэж хүлээж байсан мэт надруу төхөж ирээд ийн хэллээ.
...Найз минь бидний үеийн залуус өдөр тутмын амьдрал, авч буй цалин, унаж буй машиндаа сэтгэл ханаж, амьдрал болж байна гэж байна. Гэтэл үнэндээ болж байгаа ч юм уу даа бүү мэд. Болохгүй байгааг нь харсаар сууж сууж нэг өглөө өөрчилцгөөе гээд сэрэхэд тань хэдийн нас чинь явчихсан, өөрчлөх гэсэ...
2011-01-25
Ардчилсан намыхны бах нь ханаж, бархиралдан инээж байна

Нам ардчилалтай байх нь улс төр ардчилалтай байхын нөхцөл. Намаа ардчилалтай байгаа талаар бахархан хэлэлцэх МАН-ыхан өөрсдийгөө гаднаасаа яаж харагдаж байгааг мэдэхгүй байгаад АН-ыхан болон бусад нөхдүүд бах нь ханаж, бархиран инээж байна. Бүр ... эд ч мөн хөгөө чирч байнаа... гэж хөхрөлдөж байна.
Юунд ингэж инээв гээч, ардчилалын амин сүнс нь хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх явдал байдгийг МАН-ыхан мэдэхгүй мангартаж байгаа нь ардчилалын талаар “а” ч үгүйн шинж гэлтэй.
Ардын намын журамт цэргийн дөрвөн этгээд дээд командлалаа шүүмжилсэн захидал илгээснээс болж Сүхий...
2010-12-06
Худал амьдрах нь үнэн үхэхээс ч үнэтэй гэж үү
Эдипийн тавиланг бид бурханы шоглоом гэж хардаг мөртлөө түүнийг өөрийнхөө оронд тавиад үзэхээрээ бурхныг шогилсон “сайхан гар” болгож зөвтөгдөг. Домог хүний санаанаас төрсөн болохоор хүний санаа хүний амьдралаас л бий болноодоо. Тийм болохоор Эдипд буруу өгч, тэр амьтныг тохуурхан инээх хэрэг ч алга. Мань хүн бол эцгийгээ алж, эхтэйгээ гэрлэж байгаагаа “мэдээгүй” нь түүний зөвтгөл. Зөвтгөхийн аргагүй авиртан энэ нийгэмд олон байгаа болохоор Эдипийн домог эмгэнэлт биш, өнөөдөр бидний амьдралыг яг өнгөтөөр нь тайзан дээр тавьсан шог гараа болоод байна. Ингээд бодохоор бидний эмгэнэлтэй гэж үзэж ...
2010-12-03
2010.12.03
Бөөн бухимдал, хэн нэгнийхээ дээр гарах гэсэн хөгийн энэ нийгэмд амьд явсанаас үхсэн нь дээрч юм дөө гэж ярих хүнтэй таарч л байсан. Эсвэл нэг удаа ч болов толгойд орж ирж байсан санагдана. Гэхдээ бид өнөөдөр энэ бухимдал, хэрүүл тэмцэл, шурдага бусуудын төлөө төлж байгаа нервээ маргааш эсвэл сарын дараа, бүр жилийн дараа эдлэх төсөөллийн сайн сайхан амьдралаасаа авах ханамжаар цагаатган амьдарч байна. Золиг гэж тэгээд тэр нь хэзээч юм бүү мэд. Тийм болохоор маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэдэг шиг зүгээр маргаашийг бодолгүй сайхан амьдрах юмсан. Маргааш эдлэх сайн сайхан нь өнөөдөр эдлэж ...
2010-11-05
дарангуйллын хаант засгаасаа “түлхэн унагагдсан хаан” ерөнхийлөгч
“Их удирдагч” –ийн дүр төрх, үйл хөдлөл ямар байдгийг Зөвлөлтийн үе үеийн удирдагч, монголын их удирдагч нараар төсөөлж, 70 жилийн нүүрийг үзсэн бидний сэтгэлгээнд “Ерөнхийлөгч” гэдэг нэршил нэн шинэ байлаа.

Анхны ерөнхийлөгч П.Очирбат юугаараа Ж.Батмөнхөөс өөр байсан гэж, П.О-аас Н.Багабанди юугаараа өөр байсан гэж, Н.Б-аас Н.Энхбаяр юугаараа өөр байсан гэж, Н.Э-аас Цахиагийн Элбэгдорж одоо юугаараа өөр байгаа гэж ... мэдээж гадаад төрх, төрийн тэргүүний нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн үйл хөдлөл зэргээрээ өөрийн гэсэн ялгаатай байсан байх.

Нүд гялбам цагаан дээлэндээ тамсагийн саваас анх олдсон...
2010-10-28
Нутаг минь намайг санадаг байхдаа

Нутаг минь намайг санадаг байхдаа
Нуураа эзгүйрүүлж ниссэн шуваадыг буцаад иртэл
Хүүгээ буугаад мордоосой гэж
Хүлээж л суугаадаа нутаг минь

Хангайн агсал уулс дэргэд минь сүгнийвч
Хан уулынхаа нөөлгийг үгүйлэн санаад байна
Хараа, ерөө, орхон, туулын ус омголон агаад тунгалагч
Хатан хэрлэнгийнхээ хөвөөнд эрхлэж нэг тогломоор байна

Зээрийн сүрэг давхилдсан зэрэглээт тал нутаг минь
Зүүдлэгдээд байна ойрдоо
Зэгэстэй, тогруутай цагаан нуур минь
Зэрвэс зэрвэс үзэгдээд байна сэтгэлд

Намар орой болоход сэтгэл нэг л уйтай
Насан багын нутагаа яасан их санана вэ
Алсад арилжсан адуу нутгаа хайн үүрсдэг шиг
А...
2010-09-22
Дэмийрэл

Өглөө сэрлээ, цонхоор нар тусахгүй байна, үүлтэй байгаа юм боловуу гэвч нар ерөөсөө харагдахгүй байна
Нарыг хайж, хаачсаныг нь мэдэхээр гэрээсээ гарсан боловч тэр харагдсангүй, гэхдээ гадаа гэгээтэй байсан
Гэгээтэй байгаа юм чинь нар байж л таараа гэж бодоод байшингын дээвэр дээр гарч нарыг хайвч алга байлаа
Аргаа бараад цагаа ширтэн суух нь зөв гэж шийдлээ, харанхуй болохыг хүлээж маргааш өглөө нар гарахыг нь отож харахаар болов
Миний цаг орой 21:00 –ыг заалаа, харанхуй болсонгүй, би бүр гайхаад гайхаад учрыг нь олсонгүй
Харанхуй болдоггүй, нар гадраггүй... энэ юу гэсэн үг вэ гэж өөрөөсөө асуусанч...
2010-09-17
Амиараа дэнчин тавьж амьд байхын учир юу вэ
Өглөөний мэдээ сонирхох санаатай news.mn руу зочиллоо. Шуурхай мэдээ-“Налайхын уурхайд долоон хүн дарагдав” гэнэ. Энэ мэдээг сонсоод өөрийн эрхгүй “гүэ нээрээ яасан ч хэцүү юм бэ дээ” дарагдаад үхэж л байдаг, онцгой байдлынхан аварч л байдаг, эмэгнэж л байдаг гэх бодол төрлөө. Гэтэл тэгээд маргааш нь юу ч болоогүй мэт нөгөөх л аюултай нөхцөлдөө ажилласаар, ажиллуулсаар л байх юм. Тэрийг тэгээд хаагаад, эсвэл шаардлага хангасан технологиор нүүрсийг нь авч болдоггүй юм болуу, заавал хүний алтан амиар дэнчин давьж үйлээ үзэж байх хэрэг байдаг л юм байхдаа. Одоо хүйт ороод ирэхээр бүр ч илүү нэмэг...
2010-09-07
нэг л гомдолтой санагдаад
2010 оны 07-р сарын 02-ны өдөр төрсөн сэтгэгдэл

Яг хоёр жилийн өмнө айдас хүйдэст автсан Улаанбаатарын нам гүм гудамжаар албан ажилдаа очих санаатай алхах зуур нэг л өдрийн дотор өөр ертөнцөд хүрээд ирсэн мэд сэтгэгдэл төрж билээ.
Яахын араггүй монголчууд бид өнгөрсөн хорин жилд багагүй зүйлийг шийдсэн ч, мөн тийм хэмжээний олон асуудлыг шийдээгүй, шийдэхээс эмээж иржээ.

Цаг хугацаа өнгөрч, маргаашийг үзэх бүртээ бид улс үндэстнийхээ, монгол хүнийхээ үнэт чанар, агуа их төрт ёсныхүү уламжлалыг гээгээд байгаа нь хойш тавилгүй хэлэлцэх, дотогшоо залгилгүй дуугарч хашиграх нэн томоохон асуудал бо...
2010-08-09
Банкнаас авсан зээлээ төллөө яады!
Би 2007 оны хавар 10 жилийн хугацаатай орон сууцны зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй авсан юм л даа. Гэвч санаатай ч гэхүү, боломж болоогүй ч гэх үү зээлээ цаг хугацаанд нь төлж чадалгүй, явсаар багагүй хэмжээний төлбөр хуримтлагдсан байна. Харин одоо би юу бодож байна гээч, би одоо төлөөгүй хуримтлагдсан зээлээ яаралтай төлж сайн зээлдэгч болж, гэмээ цайруулахаар шийдлээ. Учир нь сайндаа ч биш л дээ. “Сохорсон биш завшив” гэдэг шиг л юм болж байна. Намайг анх зээл авч байхад байрны үнэ ч харьцангуй бага, огцом өсөлтийнхээ өмнө үед буюу яг л ухаан жолоогүй нэмэгдэхийн өмнөх нам гүм үе байлаа. 20...
2010-08-02
Ногоон дэлхий мөнхөд оршиг
Ай даа дэлхий дэлхий амь амьдралын алтан өлгий
Цэнгэг ус агаар нарны орон цог жавхлант хүн чиний эзэн ...


Хүн чиний эзэн... хүмүүс энэ үгэнд итгээд арай энэ дэлхий ертөнцийн эзэн нь би гээд ойлгоцон байдийм биш байгаа гэж бодогдмоор юм их байна. Зүгээр л хаяандах модоо сахалаа хусч байгаа аятай тайрч худалдаад л, мэдээж хууль бусаар. Дуртай газраа хэний ч зөвшөөрөлгүй, тэр тусмаа байгаль эхээс өөрөөс нь ч асуулгүй ухаж төнхөж байгаа нинжа нарыг хараад эд ерөөсөө нөгөө дээрх шүлгэнд итгэчихэж гэмээр байдий. Тэр мод, газар дэлхий чинь хүнийх байтугай хүн та бид энэ газар дэлхий дээр чинь өөрсдөө...
2010-07-27
Зууны мэдээ+Өдрийн сонин=1000 төгрөг /тэнцвэр/
Хүлээн зөвшөөрнө гэдэг нь дуугүй, хүлцэнгүй бай гэсэн үг биш. Өдөр тутам, өглөө бүр бодит байдлыг, бодит дүр төрхийг нь мэдэрсээд байх атлаа чимээгүйхэн л хүлээн зөвшөөрч өөртөө таарсан хөөрхөн залруулга хийж тэнцвэртэй мэдээлэл олж авах гэж ядах юм. Өглөө ажилд явах зуураа “Зууны мэдээ”, “Өдрийн сонин” хоёрыг хамтад нь л худалдаж авахгүй бол аль нэгийг нь авчихаар тал дугуй еэвэн аятай, сэтгэлд нэг л дутуу санагдаад байдаг болж. Энэ юу гэхээр эдгээр хоёр сонин улс төрийн аливаа нэг асуудалд заавал хоёр өөр өнцгөөс, эсрэгцсэн байдлаар ханддагт байгаа юм. Сүүлийн үеийн жишээ гэхэд л “ ...гэмт ...
2010-06-14
ҮНЭГҮЙ ЗҮЙЛЭЭС ИЛҮҮ ҮНЭТЭЙ ЗҮЙЛ ҮГҮЙ
Агуа гүрнүүдийн үе үеийн гайхамшигтай атлаа гутамшигтай түүхийг олонтой сонсож бас уншиж байлаа. Энэ түүхийн гайхалтай ба гутамшигтай нь сул дорой улс орон өөр нэгэн хүчирхэг гүрний хаанд тал засч, найр тавихын тулд охиноо ичгүүргүйгээр бэлгэнд өгч байх. Энэ үнэгүй бэлэг ямар их үнэ цэнэтэй болохыг дээрх жишээ л энгийнээр илүү тод ойлгуулах юм.
Учир нь “үнэгүй зүйлээс илүү үнэтэй зүйл байдаггүй” тул үнэгүй зүйлийн үнийг асуух хэрэггүй, ойлгомжтой, тэр хамгийн үнэтэй нь л байж таараа.

Бидний монголчууд өнгөрсөн далан жил, түүний дараах хорин жилдээ ч тэр “үнэгүй” нэртэй яасан ч олон бэлэг авч ба...
2010-06-14
УЛС ТӨРЧДИЙН ЭРС ШИЙДЭМГИЙ БУС, ЗУСАР БА СУЛ АМ ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛӨХ НЬ
Улс төрийн зүтгэлтнүүд эдийн засгийн хийгээд болж буй үйл явцын талаар хангалттай мэдлэгтэй, асуудалд эрс шийдэмгий байр сууринаас хандаж, гаргасан шийдвэртээ бат зогсож хүлээсэн үр дүнгээ үздэгсэн бол бид тэдэнд итгэн найдаж, ирээдүйгээ даатгахсан. Харамсалтай нь ийм байдаггүй.

Учир нь ийм байдагсан бол тэд ч итгэл төгс шийдвэр гаргаж, эдийн засгийн болон улс төрийн хатуу чиг шугамтай бодлогоо хэрэгжүүлэхэд нь амар байхсан. Улс төрийн аливаа шийдвэр хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх нь уян хатан, бие даасан тогтвортой төрийн шинж боловч хатуу ч бай зөөлөн ч бай гаргасан шийдвэрээсээ ухарч...
2010-05-03
Байртай болох боломж байна уу
Орон сууц гэдэг монголчуудын толгойны өвчин байхаа хэзээ болих болоо. Хананаасаа халуун усаа аваад, цахилгаан зууханд цайгаа чанаж уух явдал бол соёлт нийгэмд, 21-р зуунд амьдарч буй хүн бүхний л наад захын шаардлага, хэрэглээ. Тав тухтай амьдралын орчин гэдэг жаргалтай амьдралыг нөхцөлдүүлэх томоохон хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Бодоод үз л дээ, өвлийн хүйтэнд дөчийн пидонтой ус зөөж ундаа залгуулна, орой харихдаа замаараа ганц шуудай мянгын нүүрс дүүр ч харих нь гэр хорооллынхны өдөр тутмын амьдралын хэмнэл. Энэ хэмнэл яалт ч үгүй борог амьдралын дүр зураг. Гэр хороололд амьдрагч хүүхэд ц...
2010-04-24
Тавилан
Нар тосон хуучлах хаврын нялх цэцэгс хаа нэгтээгээс хийсэн өнгрөх хамхуулыг шоолон инээнэ
Намайг хүний орчлонд амьдрах гэж ядах зуур нас болоод цаг хугацаа салхи мэт урсан өнгөрнө
Цэцэгс өөрсдийгөө хэзээ хагдарахыг үл анзааран хамхуулын хувь тавилангаар тохуурхавч
Цэн тогруу буцах намраар тэд өөрсдөө ч бас хатан унана, тэр цагт хамхуулын жаргал болоод зовлонг нэхэн санана

...
2010-04-21
Санаандгүй төрсөн бодлоо хэн нэгэнтэй хуваалцмаар санагдавч...
Бороонд норон гүймээр
Бодолдоо уусан замхармаар
Бор дарсанд хөлчүүрхмээр
Борхон зүрхээ нээмээр
      Аянга мэт хашгичмаар
      Аадар мэт асгармаар
      Үер мэт давалгаалмаар
      Үгээ ч бодолгүй хэлмээр
Сэтгэлд бэтгэрсэн үгс байв ч
Сэрүүн зүүдний минь аяс байв ч
Уйтай нэгэн хүсэл байв ч
Уйлаад гуймаар гуйлт байв ч
     Хэлэх үгсээ залгилаа
     Хээтэй бодлоо туулаа
     Хэнд ч хэлэмгүй санагдлаа
     Хэлээд ч нэмэргүйг мэдэрлээ
...
2010-04-21
Моддоос унасан навчис
Хаа нэгтэйгээс гэнэт асаагүй, хажууд минь өнөд байж л байсан
Харанхуйн дундаас гэрэлтэх бүдэг агаад өнгөт хүжийн гал мэт
Зүрх сэтгэлд минь догдлол, тавгүйтлийг үүсгэлээ, гэхдээ дулааныг бас мэдрүүлсэн
Зүүдэнд халдаж, бодлоор минь эмнэг хангал мэт хөндлөн гулд туучсан, хүндлэл хүлээсэн морьтон минь

Алсын алсаас өнгө, үнэр, ялдам байдлаараа надруу салхисаар үг илгээсэн
Аюул, тайтгарал, инээд, уужралыг надад бэлэглэсэн
Амар амгалан төрхөөрөө миний амтархан идэх ногоохон алим болсон
Аймшиггүй, эрээ цээргүй, замбраагүй гэхдээ намайг эзэмдсэн зөөлөн шаргал навч минь

Урсах голын ус гэнэт зогсох шиг, ух...
2010-04-21
Аав минь
Аавын гэрийн хойморт дүнхийх майга хөлтэй намхан эрээн ширээн дээр …би л үүний эзэн нь юм шүү … гэсэн шиг цоргоороо уур олгойдуулан байх том гээчийн ган данх, түүний хажууханд ёроолдоо хэдэн дэвтсэн ээзгийтэй хүрэн ямпий гансрах сэтгэлийн үзүүрт тодхон үзэгдэнэ. Аавын минь эгэл агаад ихэмсэг, уул шиг намбалаг төрх миний амьдралын ноён нуруу, үлгэрлэн дуурайх шүтээн билээ.
...
2010-04-21
Хүү төрлөө
Хүү төрлөө

Хүй энэ орчлонд хүн мэндэллээ
Хөх мөнх тэнгэрт нар гийлээ
Хүслэн болсон үр минь ирлээ

Аав боллоо

Аав минь надад баяр хүргэлээ
Аавын хүү аав боллоо
Алтан ургын хэлхээнд мөчир нэмлээ

Гэрт минь гэрэл цацарлаа

Гэргий минь ээж боллоо
Гүнгэрваанд минь Бүжинлхал мишээнэ
Голомтонд минь шүншигтэй бурхан заларлаа

Айдаа би аав боллоо.

...
2010-04-21
Бодлууд
Бороо мэт харамгүй асгарана, бодлууд
Боож хаахын араггүй сад тавин урсана
Нойр хулжаан сэтгэлд тухлах бодлуудад
Ном, журам гэж үгүй юм аа
Төр түмнээ төвшитгэх түмэн санаа
Өрх гэрээ өөдлүүлэх өвч бодол
Өр биеэ хөгжүүлэх өнгөт төсөөлөл
Өөдлөн дэвжихийн утга шингэсэн бодлууд урсана.
2009-11-22

2010-04-17
Өөрчлөлт шинчлэл хэрэггүй, харин сайжруулалт хэрэгтэй
Өөрчлөлт шинчлэл хэрэггүй, харин сайжруулалт хэрэгтэйӨөрчлөх гээд ч хэрэггүй, шинэчлэх гээд ч хэрэггүй… харин зүгээр л болохгүй байгаагаа засаадахвал бид нэг алхам урагшилна.

Банк санхүүгийн системийн өөрчлөлтийн талаар, сонгуулын тогтолцоог өөрчлөх талаар гээд л нээх л их өөрчлөн шинэчлэгчидээр дүүрлээ энэ улс орон. Хэрэггүй ээ, зүгээр л болохгүйгээ засч залруулаадахвал энэ улс орон цааш нэг алхачих гээд байна.

Банк санхүүгийн салбарт бий болсон хүндрэл бол их тодорхой шалтгаантай гэж ойлгож байгаа. Арилжааны банкинд төвбанкнаас тавьдаг хэд хэдэн гол шалгуур байдаг. Хэн нэгэн харилцагч, хадга...
2010-04-03
“Худал амлалтыг нь нэхэхгүй байх ард түмний хөдөлгөөн” өрнүүлмээр байна
4-р сарын 5-ны өдөр юу болох болдоо гэсэн сониучхан атлаа айдас, хардалт, сэрэмж дагуулсан бодол өөрийн эрхгүй сэтгэлийг тавгүйтүүлэх юм.
Жагсаалыг зохион байгуулагч нар өөр хоорондоо цусан тангараг өргөж байгаа хийгээд УИХ-ыг таран тартал тэмцлээ үргэлжлүүлэх талаар амлалт өгч байгаа харагдсан. Мөдхөн болох энэхүү жагсаалын шаардлага болон зорилго нь юу болох талаар ойлгож ухаарахад төвөггүй, сонгуулиар өгсөн амлалтыг нь улсын их хурлын гишүүдээс нэхэх л асуудал. Гэтэл нэтэр дээрээ өөр томоохон зорилго агуулж байгаа мэт аяг гаргаж байгаа нь мөнөөх хардалт, айдас, сэрэмжийг дагуулаад байна.
За...
2010-03-24
Монгол улсын гарлагын үүдийг хааж, орлогын үүдийг нээе
Найзуудаа эхлээд наад гарлагын үүдээ яаж хаах талаар бодолцвол яасан юм бэ? гэж хэлмээр санагдах үе гарах юм.

Гарлагын үүдээ хаана гэхээр халаасныхаа цоорхойг нөхөхөө бодохгүй юм л болвол “хойд хар овоохой” гэгчээр нөгөө өнчин хэдэн хүүхдийнхээ талханы мөнгийг танаад эхлэхээр цаадуул нь өлсөж цангаад аюул болно биздээ. Өөр нэг арга нь хажуу хавиргийн айлаасаа бадар барьж хэдэн цаас гуйна. Зээлдүүлэгч хөрш нь зээлсэн мөнгөнийхээ оронд охиныг нь хүүдээ авч өгнө ухааны юм ярина. Үнэн зовлонтой. Охиноо өгөхгүйн тулд хоёр гэрийн хооронд тэлээ хурга шиг амьдруулна. Сүүлдээ мань охин хажуу айлын залу...
2010-03-15
Улсын хилээр зорчигчдын судалгаа
Зарим нэг судалгааг нийтлэж бйана.

Татаж авч хэрэглээрэй.


2010-03-09
Монгол улсын иргэн бүр улс төрч
Нам дагавал ам тосдоно оо гэж… нийгмийн хийгээд эдийн засгийн энэ ороо бусгаа цагт нам дагаж ам тосолчих санаатай нээг их зангиа зүүсэн, үзэл сурталтан болж хувирах нь цаанаа үндсэндээ хоёр шалтгаан байх шиг.
Нэгдүгээрт нам, албан тушаалтанг дагаж далдагнаж байгаад худлаа үнэн нэг муу сэтэр зүүж түүгээрээ мөнгө хийж хөлжих, хоёрдугаарт сүрхий эх оронч, үзэл бодолдоо үнэнч, залуу халуун нас, цусаа түмнийхээ төлөө өгдөг баатар болж хөдөлгөөн, бослого өрнүүлэх замаар улс төрд амьдрах гэж ядаж байгаа хөөрхийсийг шантаачилж байгаад намын карер эсвэл олны танил болох. Өөр ч нэг их гэгээн зорилго бай...
2010-03-05
Хөдөө аж ахуйн төсөл
Хөдөө аж ахуйн төсөл нийтэллээ. Хавсралт тооцоололт нь EXE file байгаа. Их хэмжээтэй тул нийтлэсэнгүй. Хэрэгтэй бол холбогдоод аваарай.
За тэгээд хэрэгтэй бол татаж аваарай.

2010-03-04
Оюутны дурсамж -Их хувь заяа
Гантай зуны элсэн цөл шиг
Галтай нас хайраар ангасан
Очтой асах хуурай мод шиг
Омголон зүрх хайраар бадарсан
Оюутан байх сайхаан …
гэдэг шиг хүний амьдралын хамгийн сайхан дурсамжтай, бүтээлч нас бол энэ цаг үе юм. Жигүүрээ ургаж гүйцэхээр өнгөт энэ орчлонгоос өөрийн гэсэн өнгө төрх, буух нуураан олохоор нисэн одоход бэлтгэж буй талбар бол оюутан цагийн минь анги танхим, дурсамж дүүрэн оюутны байр минь юм даа.

Дөрвөн буланг нь төмрөөр бөгжилсөн хүрэн модон авдартаа өөрийн гэсэн нандин бүхнээ байдгаар нь нямбайлан эвхэж хийгээд нялх багийн андтайгаа их хотод ирж оюутны байранд тухлаж байсан м...
2010-03-03
Санан санан дурсана...
Сэтгэлээс гардаггүй дурсамж байдаг шиг санан санан дурсагдах сайн найз гэж байх юм даа. Эр хүн нөхөрлөхөд хан тэнгэр хагарч цуурч болдогийг, хад чулуу хайлж урсаж ч ч болдогийг мэдтүгэй... нөхөрлөж чаддаггүй хүн бүхэнд мэдүүлэх гэсэн аятай юм, энэ үг.

Хүний амьдралийн гэрэл гэрээтэй, гэгэлгэн сүүдэртэй алив мөчид андын халуун нөөлөг, урам өгсөн ташуур, шорвог гашуун үгс араггүй хэрэг болдогийг анд нь үгүйлж сууна.

Урам хугарч, сэтгэл гутсандаа биш урагш явахын тулд дотор хүнтэйгээ нэг сайхан сэтгэлээ онгойтол хөөрөлдөх гэж уушийн газар тагш айраг сөгнөж суухдаа сэмрэн сэмрэн хугасрах андын дот...
2010-02-03
Галаар санаандгүй тоглоод байна уу, эсвэл?
Мөнгөний гүйлгээний системийг алдагдуулах нь капиталист байгууллыг устгах чухал арга хэмээн Ленин үзэж байсан гэцгээдэг…харин “оршин буй нийгмийн байгууллын үндсийг таслан, хөмөргөхөд мөнгөний системийг алдагдуулахаас илүү тийм найдвартай, үр дүнтэй арга байхгүй. Энэхүү үйл явц нь эдийн засгийн хуулиудад нуугдаж байдаг сүйрүүлэгч бүх хүчийг өдөөн сэргээж, улмаар уг өвчинд олон сая хүний дотроос нэг нь ч гэсэн онош тавьж чадахааргүй ужигран даамжирсан байдаг” гэж Джон Мейнард Кейнс гэлсэн байна.
Аливаа орны мөнгөний системийг удирддаг гол үүрэг нь Төвбанкинд байдаг. Төв банк мөнгөний бодлогын х...
2010-01-25
Улс төрийн эдийн засаг
“Эдийн засгийн уналтын үед төсвийг алдагдалтай батлах нь зохистой бол мөнгөний ханш унасан үед төсвийг ашигтай батлах хэрэгтэй байдаг”. Төсөв батлах гэдэг нь олж болох орлогоо нэмээд үүнээс нийт зардлаа төсөвлөж байгаад хасчихдаг асуудал биш болох нь харагдаж байна. Өнгөцхөн дүгнэвэл төсөв гээч нь судоку тоглож байгаа аятай юм болох нь л дээ. Эдийн засгийн онол, бүртгэл санхүүгийн үүднээс ухаж ойлгох гэвэл нэлээд төвөгтэй болоод явчихна.
Энэ бол Улс төрийн эдийн засгийн бодлогын хүрээнд хэрэгжүүлдэг алхамуудын нэг л жишээ.
“Улс төрийн эдийн засаг” гэдэг бол төв банкны зүгээс мөнгөний бодлогын ...
2010-01-25
"Эрээ цээргүй улс төр"
“Хорио цээргүй улс төр”-ийн тухай ойлголт аль эрт л байсан байх, гэтэл хорио цээргүй байх гэдэг ойлголт нь мөн чанартаа бол аливаа нэг хууль журмыг уландаа гишгэж буй тухай агуулгыг шингээсэн байна.

“Нэгэн залуу хатагтай гудманд амтархан идсэн мөхөөлдөснийхээ цаасыг хаях гэснээ яагаад ч юм бүү мэд больж байх юм...” Хатагтай цаасаа хэн нэгний нүдийг хариулж байгаад хаяж болох байсан ч тэгсэнгүй. Учир нь олон нийтийн газар хог хаях нь хуулиар хориглосон асуудал. Энэ бол бид оршин буй ертөнцөдөө хэрхэн зохицож, нийгэмшиж амьдрахын нэгээхэн үндэс буюу хууль, дүрэм журмыг мөрдөх эс мөрдөх тухай асу...
2010-01-20
Малынхаа араас малчин, малчины араас...
Малынхаа араас малчин нь яваад осгож амиа алдсан байх юм.
Малчин ч яахав амин зуулгаа алдахгүйн тулд малынхаа араас явж, тэгвэл ардчилсан төрт улсын үндсэн тулгуур нь хүн байтал, хүнийхээ араас төр маань хэрхэн санаа тавьж байгаа бол.
Хүний үнэ цэнэ гэхээсээ илүү төрт улс маань хүнээ хэрхэн хүндэтгэн, дээдлэж, хүн ёсоор хандаж байна вэ?
Хүний эрхийн хуульч, хүний эрхийн ажилтан, энэ чиглэлийн төрийн бус байгууллага л хүний эрхийн төлөө дуугарч байх бус хүн өөрөө өөрийнхээ эрхийн төлөө дуугарч байх цаг болж.
Мал төрийн хамгаалалтанд гэж тунхаглаад үүнийхээ төлөө ч багагүй ажил амжуулж, заримдаа ...
2010-01-20
Мал мянга хүрэхээр ...
Цагаан сарын ууцны үнэ 75-130 мянга хүрчээ. Говийн сумдаар малчид бүтэн хонины гулуузаа 5000–д өгч байгаа ч гэх мэдээ мэдээллийн сувгаар сонсдох юм. Зуданд үхсэн махыг хиамны цехүүдэд үнэгүй шахуу шахаж байгаа тухай ч яригдаж байна.
Ер нь бол мал махыг тойрсон бүхэл бүтэн эдийн засгийн томоохон салбар амьсгалж байна. Мал бэлтгэлийн компаниуд намар мал мах авч дараад хавар борлуулах ажлыг хийнэ, их энгийн. Гэтэл энгийн зүйлийн хэмжээ томорхоороо бодлогын асуудал болж хувирдаг. Гэтэл энэ асуудал яагаад улс орны бодлогын асуудал вэ гэхээр, мал мах гэдэг нь олон зуун малчдын амьжиргааны, арилжааны...
2010-01-10
Бидний араншин ¹1
Төрийн, хувийн, олон нийтийн гээд л бүхий л салбарт, тэр ч байтугай хувь хүний хувьд хүртэл цаг хугацааны хэмжүүр гарын гурван хуруунд багтдаг болжээ. Аль ч төрийн байгууллагаар асуудал шийдүүлэх хэрэг гарахад “үдээс өмнө” гэсэн ганцхан цагтай. Үдээс хойш тэд дотуур ажилтай буюу зэсэнд явна. “…Цалинд нь тааруулсхийгээд л ажиллана даа” гэх золбин яриа хүний өөрийн гэлгүй төрийн албаныхны амнаас хээв нэг, бахдалтайхан унахыг олонтоо сонсож байсан болохоор тал өдрийн ажлын цаг зэсэнд зориулагддаг болохыг би ч нэг их гайхдаггүй юм.
Асуудал шийдвэрлэхээс зайлсхийсэн, эсвэл хойш суусан хүмүүс "марга...
2009-12-03
Бугын аж ахуй байгуулах төсөл /project Deer/
Бугын аж ахуй байгуулах төслийг энэ чиглэлээр бизнес хийж байгаа болон төсөл шаардлагатай хүмүүст зориулав. Хэрэгтэй бол татаад аваарай. Миний тусламж хэрэгтэй бол холбогдоно биздээ.

Хэрэгтэй бол хэрэглээрэй.
2009-12-03
Зээлийн шинжилгээ /Presentation/
Зээлийн шинжилгээний талаар өөрийн боловсруулсан слайдыг нийтэллээ.

Хэрэг болохоор зүйл байвал татаж аваарай. Цаашид илүү олон зүйлийг нийтлэх болно. Мөн Өөрийн боловсруулсан бэлэн бизнесийн төслүүдийг нийтлэхээр төлөвлөж байна. Өөрийнхээ хэмжээнд зах зээлийн салбаруудын төвлөрсөн судалгааг боловсруулж нийтлэнэ.
Миний нийтлэл хэсэгт өөрийн үзэл бодлийг тусгасан нийтлэл бичиж байрлуулна.
...
2009-12-02
Санхүүгийн шинжилгээ / presentation Pro/
Санхүүгийн шинжилгээний үе шатууд, анхаарах асуудлуудын талаар өөрийн эмхэтгэсэн слайдыг нийтлэж байна. Зээлийн ажилтан нар зээл хүсэгчийн санхүүгийн байдалд шинжилгээ хийхдээ анхаарах нэмэлт асуудлуудыг ч мөн чадах чинээгээрээ оруулсан.

Амжилт хүсэе.
2009-12-01
Найдваргүй зээлдэгч нарт зориулав.
Олон зүйлийн талаар ярихаасаа өмнө хэдэн энгийн асуулт надад байна.

Про: Та ч анх зээл авахдаа төсөл гэж нэг Гитлерийн төлөвлөгөө аятай юм хийчихээд банкны ажилны өмнө чухам л буян амлаж бурхан бүтээх шахуу юм болсон оо доо?

Та: Тийм, Үгүй

Про: Тийм бол. Тийм л байж таараа. Тэр үед танд энэ зээлийг л авчихвал цаасан дээр байгаа тэр их ашгийг хийх юухан байхав, энэ боломжийг л алдалгүй хөл дээрээ зогсоё гэж бодогдож л байсан байх, банкны ажилтанч таны уран панал, урт сайхан төсөлд итгэсэн, тэгэж ч бодсон хэрэг. Зээл ч олгогдсон л байх. За тэгээд зээл авсанаас хойш санасан болгон санаагаар болох...
2009-12-01
Баанк №2/Банкны банзал/

Банк санхүүгийн хөгжлийн хувьд бид ногооноороо байх шиг. Систем төлөвшиж чадаагүйгээсээ болоод шуундаа бяртай хэдэн нөхдөд кармаагаа сэгсрүүлсэндээ хал үзэж хашир сууж байна гэж хөөрцөглөх нь яана.
Монголын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг болох банк санхүүгийн салбар хөгжлийнхээ ахархан хугацаанд чамгүй олон хар мөрийг түүхэндээ үлдээсэн байх юм.

Цолмонгийн, Зидрагийн, алдат 14 тэрбумын Хадгаламжийн гэх Чимэдцэрэнгийн гээд л /жижгүүдийг эс тооцвол/ ар араасаа нэг нэгийнхээ мөнгө идсэн туршлагад тулгуурлан аргаа нарийсгасан луйврууд иргэдийн банкинд итгэх итгэлийг улам бүр хөсөрдүүлж байн...

2008-07-02
2008 оны 7-р сарын 2-ны өдөр төрсөн сэтгэгдэл
Арван найман нас хүртлээ хулганы хамраас цус гаргаж үзээгүй Ардчилал хүү иргэний үнэмлэх гардаж эрийн цээнд хүрсэн жилээ хүний аминд хүрч шоронгийн хадаас боллоо. Хүүгээрээ эцэг эх, найз нөхөд нь бахархан хүндэлж, бидний үнэт зүйл хэмээн дээдэлж явсансан. Тэдэнд бахархал үгүй, үнэт зүйл үгүй болов.


Бодит байдал ийм л байна дарга аа! Монголчууд "зөв хүн" байх нь л чухал гэж ярьцгаадаг. Миний бодлоор дарга таны харцнаас өс хонзон, үгнээс чинь үзэн ядалт, байр байдлаас чинь дарангуйлагчийн төрх харагддагийг олон хүний сэтгэлийн гүн мэлмий харж мэдэрдэгч, нээх нь үгүй. Харин үгээр дүрсэлсэн тэр дү...
2008-07-02
2008 оны 7-р сарын 1-ний өдөр төрсөн сэтгэгдэл
Үнэний хатуу нэхэлд хэзээд гүйцэгдэх жамтай худал хуурмагын төгсгөл удахгүй ирнэ гэдэгт би итгэдэг.

Үнэнд од гийх бадрангуй ялалт ямар үнээр олдохыг хоногийн хоол, түлэх түлээгүй ядуусын тэвчээрийн хязгаар хэзээ алдрах, хэт хийрхэл хий тансаглалд монголоон гээсэн цөөнх хэзээ сэхээрэхээс л шалгаалах болж.
Нэгэн цагт энэ хоёр их л ойр байсан санагдана.
Өлссөн ходоод, бээрсэн биеийнхээ чихүүдэсийг түр ч атугай мартах гэж хүчээр нойрсохыг хүсэх ядуусад хүний орчлонд амьдын там эдлэхээс үүрд нойрсох нь жаргал санагдаж байхад түмнийхээ зовлонгоор цэнгэл хийх эрх ямбатнууд өөрсдийн бүтээсэн шамбалын ...
2008-01-06
Баанк №1 /Орон сууцны зээл байрны үнэнд нөлөөлсөн үү?/
Хүний амьдралын анхдагч хэрэгцээний нэг болох утгаараа гэр орон гэдэг хэтэрхий ерөнхий агуулга бүхий зүйл мэт. Гэвч өнөөгийн соёлт нийгэм хийгээд түүний амьдралын хэв маяг, оршин амьдрахуйн утга гайхалтай хурдан өөрчлөгдөх юм. Энэ өөрчлөлт хүний сэтгэлгээгээр дамнан бодит хэрэглээ болон хувирч байна.
Бодит хэрэглээнд тусгалаа олж харагдах нь дөрвөн ханатай гэрээ таван хантай гэрээр солихсон, умгар хар гэрээ ганц өрөө байр болгочих юмсан гэх тэмүүлэл бөгөөд чухамдаа хүний хүслийг юугаар аргамжиж болох билээ.
Орчин цагийн хот, утаагүй Улаанбаатарыг бий болгоход гэр хорооллыг барилгажуулах явдал ...